“Ноолуур хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад оруулж буй Хөгжлийн банкны оролцоо

Уламжлалт мал аж ахуйн гаралтай, нөхөн сэргээгдэх боломжтой  бүтээгдэхүүн болох ноолуурын боловсруулах  үйлдвэрлэл нь манай улсын  экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой тул Монгол Улсын Хөгжлийн банк ноолуур боловсруулах  салбарыг бодлогын түвшинд дэмжих чиглэлээр үе үеийн Засгийн Газраас хэрэгжүүлсэн  удаа дараагийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад оролцож, санхүүгийн эх үүсвэрээр ханган ажиллаж ирлээ. Тухайлбал, 2012-2015 онуудад дотоодын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг сайжруулан тоног төхөөрөмжийг шинэчлэх, эцсийн бүтээгдэхүүн экспортлох явдлыг дэмжих зорилгоор Арилжааны банкуудаар дамжуулсан хөтөлбөр хэрэгжүүлж 160 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг давхардсан тоогоор 65 ААН-д дамжуулан зээл хэлбэрээр олгосон байдаг.

Мөн 2015-2016 онд 6 банкаар дамжуулан 56.2 тэрбум төгрөгийг ноолуурын түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн зорилгоор   олгосны үр дүнд тухайн үедээ  2000 орчим  тн түүхий ноолуур бэлтгэгдэж, түүгээр  1281 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж 84.4 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн экспортлож, үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оноосоо 112%, экспорт 119% тус тус өссөн байна. Тухайн хугацаанд 114 тн угаасан ноолуур, 243 тн самнаж хялгас ялгасан ноолуурыг Англи, Итали, Солонгос, Энэтхэг, Хятад улсад экспортолсон.

Өмнөх жилүүдийн хамтын ажиллагааны үр дүнг ерөнхийд нь  дүгнэж хэлэхэд, МУХБ-аас нийт 96 ноос, ноолуурын үйлдвэрт 253.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон бөгөөд зээлийн эргэн төлөлт хэвийн  байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр Хөгжлийн банкнаас Сангийн яам, ХХААХҮЯ болон Монголбанктай санал солилцож, хамтран ажилласны үндсэн дээр эхний ээлжинд Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж эхлээд байна.

Хөгжлийн банкнаас “Ноолуур хөтөлбөр”-ийн үргэлжлэх 4 жилийн хугацааны эхний 2 жилд эргэлтийн хөрөнгийн чиглэлээр санхүүжүүлэхэд шаардлагатай 400 хүртэл тэрбум төгрөгийн эх үүсвэрийг өөрийн эх үүсвэрээс гарган эхлүүлж, санхүүжилтийг Хөгжлийн банкнаас шууд болон Арилжааны банкуудаар дамжуулан олгох зээлийн нөхцөлөө батлаад байна. Бидний олгох зээлийн үндсэн зорилго нь дотоодын үйлдвэрүүдийг түүхий эдээ бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдийг дэмжихэд чиглэж байгаагаар онцлог юм.

            Эргэлтийн хөрөнгийн зээлийн нөхцлийг батлах хүрээнд бодлого боловсруулагч ХХААХҮЯам болон Монголын Ноос Ноолуурын холбоо, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтарсан хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулж, тэдний санал, бодлыг тусгасны үндсэн дээр эх үүсвэрийн одоогийн боломжит түвшинд аль болох зээлдэгч-үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны онцлог байдалд тохирсон, дэмжлэг болохуйц нөхцөлийг батлан ажиллаж байна.  

Энэ нөхцөлөөр  Эргэлтийн хөрөнгийн зээлийг ноолуурын самнах болох түүнээс дээш дамжлагын хүчин чадал суурилагдсан үйлдвэрүүдэд  жилийн 12 хувийн хүүтэйгээр 2 хүртэл жилийн хугацаатай олгох боломжтой бөгөөд самнах үйлдвэрүүд энэ жилийн борлуулалтын орлогоосоо зээлээ эргэн төлсөн нөхцөлд 2019 онд дахин санхүүжүүлэх, самнахаас дээш ахисан түвшинд боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд  зээлийн эргэн төлөлтийг 2019 оныг дуустал хүртэл хугацаанд хийх зэргээр үйлдвэрлэлийн үе шатны онцлогтой нь нийцүүлэх хэлбэрээр шийдвэрлэхээр ажиллаж байна.

Хөгжлийн банкнаас олгох зээл, санхүүжилт  нь МУХБ-ны тухай хуулиар  тодорхойлогдсон  шалгуурыг хангасан байхыг шаарддаг. Техник эдийн засгийн үндэслэлээ бэлтгээгүй, эсхүл дутуу боловсруулсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй зэрэг асуудал олон үйлдвэр дээр давтагдаж  байна.

Үүний зэрэгцээ, хэрэв үйлдвэрлэгчид нэгэнт боломжит барьцаа хөрөнгөө арилжааны банкны зээлэнд барьцаалсан байгаа бол энэхүү хөтөлбөрийн зээлийг өөрийн нь харилцагч арилжааны банкаар дамжуулан олгох боломжийг ч үйлдвэрүүдэд олгосон. Энэ нөхцөлд арилжааны банкнаас олгох зээлийн хүү болон бусад нөхцөл нь тус банкнаас шууд олгох зээлийн нөхцөлтэй ижил байх зарчимыг баримтлаж байна. Түүнчлэн 2018 он гарснаас хойш ноолуур бэлтгэлийн чиглэлээр арилжааны банкнаас авсан арилжааны  зээлийг нь Хөгжлийн банкнаас дамжуулан олгох арай хөнгөлөлттэй хүүтэй зээлд шилжүүлэх буюу дахин санхүүжүүлэх боломжийг олгож байгаа юм.

Одоогоор тус банкнаас 4 төсөлд 88.6 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэж, холбогдох гэрээг байгуулах болон хэсэгчилсэн байдлаар зээлийг олгож эхэлсэн бөгөөд 8 төслийн 165.3 тэрбум төгрөгийн хүсэлтийг судлах болон шийдвэрлэх шатандаа явж байна.

Үүний зэрэгцээ  Ноолуур хөтөлбөрийн хэрэгжилтэд  хамтран оролцох  саналаа илэрхийлсэн арилжааны 7 банкинд 192.8 тэрбум төгрөгийн 34 төслийн хүсэлт ирүүлсэн мэдээ байгаа ба МУХБ-наас уг банкуудад санхүүгийн  эх үүсвэрийг байршуулах ажлыг эхлүүлээд байна.

Бид цаашид 2019 оны хувьд ноолуур бэлтгэх эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хүсэлтийг энэ оны 3-р улиралд авч, олголтыг он гармагц буюу 2019 оны 1, 2-р сард багтаан олгох нь зүйтэй гэж үзэн, ажлаа төлөвлөж байна.

Хэдийгээр МУХБ нь ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан байдлаас шалтгаалан шинээр эх үүсвэр татах зэрэгт зарим нэг хязгаарлалт үйлчилж байгаа боловч тус банкны хувьд ноолуурын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг өөрийн охин компани болох “Ди Би Эм Лизинг” компаниар дамжуулан хямд эх үүсвэр ашиглан санхүүжүүлж, нийлүүлэх, өөрийн банкны бусад боломжуудаа ашиглан цаашид зээлийн эх үүсвэрийг хямдруулах боломжит нөхцөл бүрийг судлан ажиллаж байна.

2018.05.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

29-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.26

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

Нандин дурсамж мөнхөлсөн гайхамшиг үргэлжилсээр...

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

Наадмаар хуушуур авахдаа юуг анхаарах вэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

“Жаргалан” сургууль, цэцэрлэг элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.03

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга С.Батболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02

Ц.Чулуунбаатар: Өнгөрсөн өдрүүдэд 146 ширхэг пуужин ашиглаж хур тунадас оруулсан

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Хог хаягдлыг багасгах зурагт хуудасны болон гэрэл зургийн уралдааны бүтээлийг авч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16