Өвчинд шаналсан Жэт Лигийн зураг хүмүүсийг цочроожээ

Хятадын болон Холливүүдийн гардан тулаант киноны супер од Жэт Лигийн гэрэл зураг өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн сувгуудаар цацагдаж, шүтэн бишрэгчдийг нь гайхшруулжээ.

Тэрээр таван жилийн өмнө өөрийгөө бамбайн хордлого (hyperthyroidism) өвчтэй болсноо анх дэлгэж байсан юм.

Гэхдээ олны нүднээс далд байсан Ли өнгөрсөн долоо хоногт Төвдийн нэгэн сүмд зочилж яваа зураг олон нийтэд тарсан нь энэ ажээ.

 

Бээжинд төрсөн 55 настай жүжигчин эр 2010 онд анх ийм өвчинтэй болсноо мэдэж байсан гэнэ. Өнгөрсөн хугацаанд эмчлүүлсээр байсан ч үр дүн гараагүй ажээ.

Бамбайн хордлого туссан хүний бодисын солилцоо өөрчлөгдөж, зүрхний цохилт нь түргэсдэг гэнэ. Тиймээс хэдэн жилийн өмнөөс Ли хүчтэй дасгал хийж чадахгүй болсон байна. Хэрвээ тулаант кинонд дүр бүтээж, биеийн хүчний дасгал хийсээр байвал “тэргэнцэр дээр үлдсэн амьдралаа өнгөрүүлнэ” гэдгийг эмч нар анхааруулсан тухай 2013 онд тэр ярьж байжээ.

Одоо тэр Буддын шашин шүтэж, бясалгал хийх замаар биеийн эрүүл мэндээ хэвийн байлгахыг зорьж байгаа тухайгаа ярьсан байна.

Жэт Ли 1970-аад оны үеэс өсвөр насандаа дэлгэцэнд гарч, олны танил болж эхэлсэн юм. 18 настайдаа тэр өвдгөндөө гэмтэл авч, 7.5 цаг үргэлжилсэн мэс засалд орж байжээ. Мөн 23 настайдаа нурууны хүнд бэртэл авч байсан гэнэ.

Жэт Лигийн сүүлийн гэрэл зургийг үзсэн фэнүүд нь түүний бие сайжрахыг хүсэн залбирч байгаагаа сошиал сүлжээгээр илэрхийлцгээсээр байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

2018.05.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

МУХБ шинэчилсэн хуулиараа жилд дундажаар 3-4 байгууллагад шалгуулдаг

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

ОЮУТОЛГОЙ КОМПАНИ 200 ГАРУЙ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЧЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

“Өшиглөсөн” автобус

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүх хурал болно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Статистик худлаа бол Монгол хөгжинө гэдэг худлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Иргэдийн олонх нь УИХ-ыг тараах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Ази, Европын түншлэлийн 9-р уулзалтыг зохион байгуулах үндэсний хороо хуралдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

Лорд мэргэшсэн IELTS бэлтгэлийн төвийн ерөнхий танилцуулга

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10

Хотыг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.04

Виктория Райдосын лекцийн “нууцаас”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.19

Цагаан толгойн нэг ч үсгийг хасахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.05

Тендергүй шалгарсан “Улаанбаатар смарт карт”-ынханы хэрэг шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06

Би дээд боловсрол эзэмшихээ болилоо

...

Дэлгэрэнгүй » 2017.05.19

Долоон хүний эрдэнэт амь аварсан алба хаагчаа яагаад тоодоггүй юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.13