Х.Мандахцэцэг: Дөрвөн улсаас бусад оронд сунгалттай паспорт үйлчилнэ

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зарлаж ГССХГ-ын захирал, хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг цаг үеийн асуудлаармэдээлэл өглөө.

Дөрвөн улсаас бусад оронд сунгалттай паспорт үйлчилнэ

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд уг стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, 5 жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн. Үүнээс өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн паспортын хувьд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр бөгөөд гадаадад зорчих боломжтой. Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол гарсан тул эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатай юм.

Гадаад харилцааны яамны зүгээс цаашид сунгалттай паспортаар нэвтрэх боломжгүй улс орнуудын талаарх албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэх болно. Энэ дашрамд дахин сануулахад, гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалах шаардлагатай юм.

Төрийн өндөр албан тушаалтнуудын айлчлалын талаар

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 9-10-ний өдөр БНХАУ-д болно. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохоор төлөвлөж, бэлтгэл ажлыг хийж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д хийсэн айлчлал амжилттай үргэлжилж байна. Цаашид Гадаад харилцааны сайдД.Цогтбаатар АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хоорондхийгдэж буй ажлуудыг илүү идэвхижүүлэх чиглэлд нэлээд түлхүү ажиллах болно.

БНХАУ-д 20 орчим монгол иргэн хар тамхины хэргээр хоригдож байна

Гадаадад хар тамхины хэргээр холбогдож байгаа монгол иргэд олноор гарч байна. Одоогийн байдлаар БНХАУ-д 20 иргэн хар тамхины хэргээр хоригдож байна. Сингапурт ч мөн монгол иргэд хар тамхины хэрэгт холбогдсон мэдээлэл ирсэн. Иймд иргэдийг хар тамхи зөөвөрлөх, тээвэрлэх асуудалд анхаарал болгоомжтой хандахыг хүсч байна.

 

Эх сурвалж: Bataar.mn

2018.05.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

“Утаатай тэмцэгчид” 5 тэрбумыг завшчихаад 5 тэрбум төгрөг хүрэлцэхгүй гэх юм

...

Дэлгэрэнгүй » 2015.12.22

Ж.Уранчимэг сувилагчийн эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.24

Сахиус нь орж ирээд эхнэрээ зодчихвол яана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Туркийн агентлаг Архангай аймгийн сумдад хөрөнгө оруулна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.24

Эмэгтэйг зодсон цагдааг ажлаас нь халж, цолыг нь хураалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.19

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Монгол туургатны боксын анхдугаар наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14