Багш, эмч, цагдаа нарын цалингийн асуудлаар Ерөнхий сайдыг “байцаана”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан нар багш, эмч, цагдаа нарын цалинг нэмэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан байна. Тэд асуулгадаа

“... Улс орны хөгжил дэвшилд хүн амын боловсрол, эрүүл мэнд, амар тайван аюулгүй байдал чухал үүрэгтэй билээ...” гээд Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт '...иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч....' тусгасан бөгөөд энэ хүрээнд тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрүүл мэнд боловсролын салбар, цагдаагийн байгууллагын үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд эмч, багш, цагдаа нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Тэд эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг бэлтгэх, хүн ардынхаа амар тайван аюулгүй байдлыг хамгаалахад нэгэн насны амьдралаа зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй багш, эмч, цагдаа нараа дэмжих нь монгол төрийн үүрэг гэжээ.

Түүнчлэн 2014 оноос хойш эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй, багш, эмч, цагдаа нарын цалин хөлс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд гүйцэгдэж, тэдний худалдан авах чадвар жилээс жилд муудаж, үүнээс улбаалан сүүлийн үед мэргэжлийн өндөр ур чадвартай олон боловсон хүчин гадаадад гарч хүний нутагт хүнд хөдөлмөр эрхлэх явдал нэмэгдэж байгаа. Иймээс монгол хүний эрдэм боловсролын хөтөч, эрүүл жаргалтай, амар амгалан амьдралын манаач болсон багш, эмч, цагдаа нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, ур чадвар, ачаалалд нь тохирсон урамшууллын шударга тогтолцоо бий болгох шаардлагатай хэмээн эрхэм гишүүд үзсэн байна.

Тэд асуулгадаа багш, нийгмийн ажилтан, эмч сувилагч, цагдаагийн алба хаагчдын сард авч буй дундаж цалин хөлс яг ямар хэмжээнд буй талаар тодорхой тоон мэдээлэл ирүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсчээ. Мөн хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан бүсэд ажиллаж буй эмч, багш, цагдаа нарт бүсийн нэмэгдэл, ур чадварт нь нийцсэн урамшуулал олгох чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого болон багш, эмч, цагдаа нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямар тооцоо судалгаа хийсэн, хэдийнээс цалин хөлсийг нэмэгдүүлэх бодит боломж буй болох талаар асуужээ. Гишүүд асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд ойрын үед танилцуулахыг хүссэн байна.

2018.05.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Сэрэмжлүүлэг:Нүүрсний утаанд угаартсан гурван хүүхдийн нэг нь нас баржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.11.08

Д.Сугар: Төрийн банк 12,4 тэрбумын ашигтай ажилласан

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

ЗАСАГЛАЛ, ЁС ЗҮЙ БА ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙ - Удирдах ажилтанд зориулсан сургалт

...

Дэлгэрэнгүй » 2017.09.20

"Шангри-Ла"-гийн ресторан дэд сайд Б.Цогтгэрэлийг шавьжтай хоолоор дайлав

...

Дэлгэрэнгүй » 2018.05.02

МАХН: Ж.Сүхбаатарыг генсекээр, Э.Эрдэнэжамъяаныг намын дэд даргаар томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Д.Оюунхорол: Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэхээр ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

Жүжигчин С.Баттулга арван мянган доллараар толгойдоо үс суулгуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.01

Эдийн засгийг эрчимжүүлэх эерэг өрөг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.10