Авсан талаас нь хураагаад эхэллээ, өгснийг нь яах вэ?

Улаанбаатарт үлдсэн улсын түүх, соёлыг дархалж үлдсэн хуруу дарам цөөхөн газар бий. Нэг нь Богд хааны ордон музей юм. Гэвч энэ музейн хамгаалалтын бүс дэх газар руу хийсэн довтолгоо уг нь аль эрт эхэлсэн.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар 2001 онд Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 5.7 га-гаар тогтоожээ. Гэсэн ч энэ газрын 2.3 га нь АПУ тэргүүтэй нэр бүхий компани, хувь хүний эзэмшилд оччихсон байдаг.

Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, бас хэвлэлүүдээс манай “Зууны мэдээ” сонин их л олон удаа “дуугарч” байсан даа. Гэлээ гээд төр засаг, харьяа яам нь ч арга хэмжээ авалгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Харин энэ удаад АПУ-гийн “Вантрэйд” компани тэр газар дээрээ хөлбөмбөг үзүүлэх асар барих гэж “хөдлөөд”, нийгмийн сүлжээ буюу твиттер, фейсбүүк тэрийг нь дуулиан шуугиан болгосноор Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдээр Богд хааны ордон музейд очжээ. Хамгаалалтын бүсийн газар нь яачихаад байгааг газар дээр нь очиж үзсэн байна.

Энэ асуудлаар Ерөнхийлөгч өмнөх өдөр нь буюу 2018 оны тавдугаар сарын 11-нд Нийслэлийн захиргаанд хандаад байжээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга тавдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 мкв газрыг “Вантрейд” ХХК-д олгосон захирамжийг хүчингүй болгосон байна.

Ийн Богд хааны ордон музейн газраас хумсалсан нөхдийн газар эзэмших эрхийг цуцлаад эхэллээ. Өөрөөр хэлбэл, авсан хүмүүсийн эзэмших эрхийг цуцалж арга хэмжээ авч байна гэсэн үг. Харин өгсөн хүмүүс буюу Засгийн газрын тогтоолыг зөрчиж, Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн эрх мэдэлтнүүдийг яах вэ?

Тухайлбал, “Вантрейд”-ийн газрыг анх 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав олгосон байдаг юм байна. Тэрээр одоо Уул, уурхайн дэд сайдын албыг хашдаг. Д.Загджавын олгосон гэрчилгээн дэх эзэмшүүлэх хугацаа 2012 онд дууссан байгаа юм. Тэр үед нь Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр А/492 тоот захирамж гаргаад “Вантрейд” ХХК-ийн газар эзэмших эрхийг 17 жилээр сунгачихжээ. Газрын хэрүүл эндээс эхтэй. Нэг үгээр Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджав нар энэ асуудалд холбоотой болж таарч байна.

Үүнээс гадна нэр бүхий томоохон компаниудын хувь нийлүүлэн байгуулсан “Интернэйшнл медикал центр” ХХК-ийн “Интермед” эмнэлгийн газар бас Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд багтана. Тэдэнд Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2011 оны 539 дугаар захирамжаараа 1319 мкв газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 мкв газрыг олгожээ.

Түүнчлэн академич Д.Цэрэнсодномын “Номуун гэрэл” төвд мөн л Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2010 оны 4010 дугаар захирамжаараа 5512 мкв газрыг эзэмшүүлсэн байна.

Удахгүй эдгээр газрын асуудал сөхөгдөх нь тодорхой болж байна. Нэгэнт хураагаад, цуцлаад эхэлсэн болохоор тэдэнтэй ч бас асуудал ярьж таарна.

Өдгөө хүн бүр, амтай болгон АПУ-г зүхэж байна. Бусдыг нь ч адилхан. Хотын төвийн, Монголын түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах үүднээс тэднийг шүүмжилж болно л доо.

Төр газраа хураах, эзэмших эрхийг нь цуцалчихвал тэд өгөхөөс аргагүй. Өгч л таарна. Харин Засгийн газрын тогтоол байсаар байтал га га-гаар нь тэдэнд эзэмшүүлсэн Засаг ноён Г.Мөнхбаяр, бас Д.Загджав нар ямар хуулийг барьж баримталсан нь сонин байгаа юм. Тиймээс тэдэнтэй холбоотой зүйлийг тун удахгүй цахим сүлжээ, араас нь засаг төр яриад эхлэх биз ээ.


Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2018.05.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Эрчим хүчээ нэмье

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Б.Батбаяр: Улс орныхоо эдийн засагт дэмжлэг болох төсөл хөтөлбөрүүдээ бүрэн хангаж яваа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Хөгжлийн банкны хөгжил

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Х.Мандахцэцэг: Дөрвөн улсаас бусад оронд сунгалттай паспорт үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Хайчлуулсан засаг

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Малчдын улсын зөвлөгөөн бэлчээрийн асуудлыг шийдэхэд чиглэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Замын-Үүд дэх гаалийн газарт жилд 15 тэрбум төгрөгөөс илүү орлого олдог хоёр байцаагч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Т.Даваасүрэн агсаны гэргий Д.Амаржаргал : Тэнгэрт байгаа ханийн минь хүсэл одоо л биеллээ олж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2016.11.15

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.30

Н. Буянжаргал: Аргадан байж зэмлэх ханийнхаа дууг, өөдөөс минь инээх үрийнхээ цангинасан хоолойг сонсмоор байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.13

АЖИЛ ҮҮРГЭЭ гүйцэтгэснийхээ төлөө БУСДАД ЗОДУУЛСАН тохиолдол хэд, хэдэн удаа гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.09

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Хүүхдийн автобусны хүрэлцээг нэмэгдүүлье

...

Дэлгэрэнгүй » 2015.11.27

Татвар: Хотод өнгө нэмэх үү, иргэдэд "ачаа" нэмэх үү

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20