Ж.Мөнхбат: Богдын музейн эзэмшилд баригдсан барилгуудыг буулгаж, дархлах хэрэгтэй

УИХ-ын нэр бүхий гишүүд Богд хааны ордон музейтэй холбогдуулан мэдээлэл хийв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын байр суурийг хүргэе.

-Богдын музейтэй холбоотой асуудлаар ямар шаардлага хүргүүлж байгаа вэ?

-Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунханы эргэн тойрны газрыг бусдад олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах болон цаашид хамгаалах асуудлаар Ерөнхий сайд, салбарын яам, хотын удирдлагад шаардлага хүргүүллээ. Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейн талбайг 5.7 га байхаар тогтоосон байдаг. Тэгвэл өнөөдөр дээрх талбайд зориулалтын бусаар хэд хэдэн барилга баригдсан. Богд хааны ордон музейн эзэмшил, хамгаалалтын бүсэд түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол бий. Тиймээс дөрвөн зүйлийн шаардлага хүргүүлж байна.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт, Засгийн газрын 96 тогтоолыг зөрчин музейн эзэмшил газарт барилга байгууламж барьж байгаа асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх ёстой. Хоёрдугаарт, Богдын музейн эзэмшил газарт баригдсан барилгуудыг татан буулгах, тусгай зөвшөөрлийг цуцлаж, нийт талбайг 5.7 га байхаар гэрчилгээ олгож, дархлах хэрэгтэй. Гуравдугаарт, Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн сонгодог музей бүхий үндэсний урлагийн театр барьж байгуулах тухай шийдвэрийг нэн даруй гаргах,

Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын сүүлчийн хатан Дондогдуламын бунханг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлаж, тус газрыг тусгай хамгаалалтад авч соёлын өвд бүртгүүлэхийг шаардаж байна.

-Соёлын өвийн хуульд хамгаалах талаар юу гэж зааж өгсөн байдаг вэ?

-Богд хааны ордон музейн газрыг хамгаалах нэрийдлээр газар авсан компаниуд үнэхээр хамгаалах гэж авсан уу, ямар учраас нэр дээрээ байлгаад байгааг тодорхой болгох хэрэгтэй. Цаашид Монголын түүх соёлыг дэлхийд сурталчлах зорилгоор төр өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулмаар байна.  УИХ-аас гарсан ажлын хэсэг соёлын өвийг хамгаалж буй барилга байгууламжуудтай танилцаад дүгнэлтээ гаргасан. Байнгын хорооны хуралдаанаар танилцуулаад явна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд барилга байгууламжийн талаар 24 заалт тусгасан байдаг. Гэтэл эдгээр заалтуудын заримыг батлаагүй явчихсан байдаг. Иймд бид нэмж батлах 10 гаруй заалт байна. Өнөөдөр түүх соёлоо хамгаалж үлдэх нь чухал асуудал болоод байна. Иймд хэвлэл мэдээллийнхэн болон соёлын өвийг хамгаалагчидтай энэ чиглэлд тууштай хамтарч ажиллах болно.

С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2018.05.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Тоосжилт арилгах төхөөрөмжийг амжилттай туршлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэлтэй арбитрын маргаанд ялалт байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

“Говь шоо” ХХК-ийн удирдлагууд ажлын байран дээрээ бэртсэн ажилчнаа тоохгүй орхижээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

С.Баярын бие муудаж II эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.24

Сэрэмжлүүлэг:Нүүрсний утаанд угаартсан гурван хүүхдийн нэг нь нас баржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.11.08

Хару башё: Какүрюү, Хакүхо нар үзэгчдийг өндөлзүүлж, Котошёогикү дэмжигчдийнхээ урмыг хугалав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

М.Тунсаг: Сүрьеэ өвчин удам залуужиж, хүйсийн хувьд эрчүүд дийлэнх хувийг эзэлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.24