49 хувийг Увсынхан авахыг оролдсоор


УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсанд ихээхэн эгдүүцсэн хүн. Тэрээр 49 хувийг улсын мэдэлд авахдаа алсуур шахаа хийж хоёр талаас хувь нийлүүлж, гуравдагч этгээдийг бий болгохыг ихээхэн хичээж эхэлсэн билээ.

Үнэндээ тэр “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийж гаршсан нэгэн. Сүүлийн үед чимээгүй болсон нь шахааг гардан гүйцэтгэгч Анхбаяр нь баригдаад сандарч байгаа ажээ. Үнэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Увсынхны компани авахаар оролдоод чадаагүй учраас ямар ч аргаар хамаагүй “Ростех”-тэй хийсэн наймааг буцаах гэж оролдоод бүтэхгүйг ойлгожээ. Тиймээс ЗГ-ын 51 хувь ба “Монголын зэс”-ийн 49 хувиас тус бүр 10-15 хувийг гаргуулж авахыг оролджээ.

Учир нь манай UBS-ынхэн үйлдвэрийг урьдчилгаа төлж аваад, 2-3 жилд 450 сая ам.долларыг цувуулан өгөх санал тавьсан байжээ. Харин “Монголын зэс” мөнгийг шууд өгөх санал тавьсан учраас “Ростех” Монголын зэсийг сонгожээ.

Монголын талын 49 хувийг авахаар Казахстаны Балхашийн зэс хайлуулах үйлдвэрийнхэн оролцсон консорциум, Хятадын зэсийн үйлдвэрийн консорциум өрсөлдсөн  ч Монголын компани авсан байна. Харин манай Увсынхан алинтай нь хамтарсан нь тодорхой буй байна. Одоо UBS намынхан сүүлийн сумаа тавьж УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн оронд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гол дүрд тоглуулж эхэлжээ.

 

            Стандарт банктай хийсэн арбитрын маргаанд санаатай ялагджээ

Эрдэнэтийг барьцаанд тавьсан асуудал гарч ирснээр эрх баригч МАН-ынхан сандарч эхлэв. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Баярласан фракцууд ч бий.

Учир нь МАН-д “нууц ноён”-ы дүрээр хувийн эрх ашгаа тулгадаг С.Баяр, Н.Багабанди тэргүүтэй хууччуулын фракцыг дарж авах бололцоо шинэ үеийнхэнд олдоод байна. Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Ч.Ганзориг нарын үйлдвэрийн удирдлага, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй шахаачдын бүлэг, С.Баяр-Н.Багабандийн зохицуулагч бүлэг энэ асуудалд хамрагдан улстөрөөс шахагдах нь тодорхой байна. С.Баярыг суллаж гаргах оролдлого нь бүтэлгүйтсэний дараа тэд улам сандарч эхэллээ. Ингэснээр “Эрдэнэт”-ийн будлианаар МАН-д үе халагдах нь бололтой. Өмнө нь Н.Энхбаяр энэ бүлэглэлийг завлах гээд чадалгүй өөрөө шоронд орж дууссан түүхтэй, тийм хүчирхэг бүлэглэл юм.

Харин “Эрдэнэт”-ийн ӨАБНУ-ын (одоо Хятадын ICBC банкны мэдэлд орсон) “Стандарт” банктай хийсэн арбитрын маргаанд ялагдуулах ажлыг Монголын талыг төлөөлж оролцсон хуулийн фирм санаатай хийсэн байна. Энэ фирм нь Гадаад хэргийн сайд байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хувь нийлүүлж байгуулсан компани юм. Монголын гадаадтай хийж буй арбитрын маргаан бүрт энэ компани Монголыг төлөөлж оролцдог ч Монголыг ялагдуулж, нөгөө талаас хувиа авдаг бизнест гаршаад байгаа юм билээ.

Ц.Мөнх-Оргил бол Ц.Нямдоржийн нөмөр дор Хуульзүйн дэд сайдаас карьераа эхэлснийг сануулах хэрэгтэй байх.

2018.05.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

10 мянга орчим албан тушаалтан ХОМ-ээ шинэчлэн бүртгүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.21

Цэргийн үүрэгтний бүртгэл эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.06

МУГТ, алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах ёслол маргааш болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.28

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

”Харилцагч таныг сонсъё” аян Баруун аймгуудаар үргэлжилсээр...

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Монгол залуусын хөгжүүлсэн сонирхолтой аппликейшнүүд Скайтел ХХК-ийн павильонд

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Ч.Гал: Гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээж байгаа “Энигма” компанийн зөрчлүүд хэрээс хэтэрсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.05.25

”Улс төр чамайг оролдоно”

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29