Гол мөрөн ширгэвэл, ухсан алтаараа ус экспортлох уу

Та бидний энэ харж буй зураг бол Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших 25 метрийн өндрөөс урсдаг Монголын хамгийн том хүрхрээ бөгөөд зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг байгалийн өвөрмөц тогтоцтой “Улаан цутгалан” хүрхрээн өчигдрийн дүр төрх. Уйлах ч усгүй болон ширгэсэн байгаа энэ байдал элэг эмтлэм биш байна гэж үү. Цахим ертөнцөд зарим нэг нь угаас хаврын улиралд ингэж ширгэж алга болдог, юун сүржигнүүр юм гэх аястай үг шидлэх маягтай. Үнэндээ гол мөрөн ширгэвэл ухсан алтаараа ус экспортолж, мал амьтнаа  ундаалах уу. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр ингэж ширгэсэн ч удахгүй халгиж цалгиад ирнэ, санаа зоволтгүй гэж харж суусаар байгаад байгалийн гайхамшиг болсон “Улаан цутгалан”-гүй болох вий дээ. Нутгийн удирдлагууд юу бодож сууна вэ.

Сонирхуулахад энд анх усгүй, зөвхөн хайрга л байсан гэх домог бий. Цэрэг дайны үед хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэргүүд дунд нэгэн “номтой”  цэрэг явсан гэх бөгөөд мөнөөх цэрэг “улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, улаан  голын дагуу улаан туяарсан үер орж ирэн гамингийн цэргүүдийг аван одсон ажээ. Түүнээс хойш Улаан цутгалан гэж нэрлэх болсон байна.

Б.Цэнгэл

2018.05.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Н.Одонгуа Монголын эрүүл мэндийн салбарыг атгахаар сэтгэл шулууджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгов

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Ерөнхий сайдад "сонголт" байсан

...

Дэлгэрэнгүй » 2015.08.07

Хэрэв чи 35 настайдаа ядуу байгаа бол, хүртэх ёстойгоо л хүртэж...

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Э.Бат-Үүл Абдул Каримд захидал илгээжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.08

Автомашингүй өдөр 6 сарын 4-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.02