Дэлүүн болдог


Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Гурван нуурын амралтаас хойш ойрхон байх нарсан ойд д.т.д 900 орчим метр өндөрт орших жижиг толгой, нэгэн болдог /дов, гүвээ/-г Дэлүүн болдог гэх бөгөөд Эзэн Чингисийн төрсөн нутаг мөн гэж үздэг. 

Монголын түүх судлалд Тэмүжиний төрсөн газрыг тодруулан тогтоох ажил хүндтэй байр эзэлсээр иржээ. Монголын нууц товчоо болон бусад сударт Чингис хааны төрсөн нутгийг “Ононы дэлүүн болдог” гэж тэмдэглэсээр иржээ. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамъян гуай 1928 онд “Ононы Дэлүүн болдог”-ийг сурвалжлан Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Гурван нуурын хойд хөвөөнд байна гэсэн санааг анх гаргасан байна. Тэрээр “зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн” хэмээн үзжээ. Мөн “Хан Хэнтий уулын баруун өмнө зүг, Хэрлэн голын баруун талд байх Дэлгэрхан хэмээх уулын өвөрт Дэлүүн өндөр хэмээх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харлаа. Түүний зүүн өмнө зүгт Хэрлэн голын зүүн талд зүүн өмнөөс Хэрлэн рүү орсон нэгэн их замыг Болдагийн ам хэмээдэг, тэр Дэлүүн болдагт Чингис хаан төрсөн хэмээн нутгийнхан ярьж байна” хэмээжээ.


Мөн Оросын нутагт Онон голын адагт “Дэлюн болдок” хэмээх газар байдаг ажээ. Ийнхүү Чингис хааны төрсөн газар гэх “Дэлүүн болдог” нь 3 газар таамаглагдсан ажээ. Эхнийх нь Ононы адаг урсгал дахь одоогийн ОХУ-ын нутагт буй “Дэлюн болдок”, удаах нь Ононы “Дэлүүн болдог”, гурав дахь Хэрлэний “Дэлүүн болдог” болж байна. Академич Х.Пэрлээ “Дэлүүн болдогийн тухай олон домог, таамаглал буй, ихэнх нь ташаарсан байдаг. Дэлүүн болдог нь Онон Балж хоёр голын бэлчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын рашаан амралтын дэргэд бий, одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын төвийн дэргэдэх дээрээ чулуун хөшөөтэй Дэлүүн болдог юм” хэмээжээ. Дараа нь археологич Ц.Доржсүрэн Бурхан халдун уул, Балжун арал, Тэнгэлэгийн гол, Их Чилэдүгийн Олхунуд аймгаас Бөртө Үжинг авч явсан зам, Хэрлэний эхэн Бурги эрэг, Чингис хааныг оршуулсан ба төрсөн газар хоорондоо ойр байх магадлал, Ихэсийн газар, Хэрлэний хөдөө арал, Хэрлэнгийн арал зэрэг газруудыг нарийн харьцуулан шинжлээд Бурхан халдун Ихэсийн газар зэрэгт хамгийн ойр орших Чингис хааны төрсөн газар гэдэг бол О.Жамъян, Х.Пэрлээ нарын үзсэн Онон, Балж хоёр голын уулзварт орших Дэлүүн болдог юм. Энэ Дэлүүн болдог нь Чингис хаан ба түүний өвөг дээдсийн үндсэн гол нутаг бөгөөд Чингис хаанаас өмнөх болон өөрийнх нь үе, түүнээс хойшхи олон чухал үйл явдлуудтай холбоотой газруудаар тойрогдсон байна” хэмээн үзжээ. Чингис хаан хар усан морин жил буюу 1162 онд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатарын Өүлэн хатнаас мэндэлжээ. Дэлүүн болдог нь Онон Балж голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм. Үнэхээр дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохоор бөгөөд хойд өргөрөгийн 49.03.143, зүүн уртрагийн 111.38.546 хэмийн солбицолд, далайн түвшнээс дээш 982.8 метр өндөрт оршдог. Алсаас харахад дэлүү хэлбэр нь арай тод харагддаг ажээ. Дээр нь Чингис хааны төрсөн “Ононы Дэлүүн болдог” хэмээн уйгаржин монголоор бичсэн байна. Эрдэмтэд “Дэлүүн” гэдгийг “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдгийг “дов, гүвээ” гэсэн утгатай гэх мэтээр тайлбарлажээ.

Эх сурвалж Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном


.


Археологич Ц.Доржсүрэн Бурхан Халдун уул, Балжун арал, Тэнгэлэг гол, Их Чилэдүгийн Олхунуд аймгаас Бөртө Үжинг авч явсан зам, Хэрлэн голын эхэн Бурги эрэг, Чингис хааныг оршуулсан ба төрсөн газар, Ихэсийн газар, Хэрлэний хөдөө арал, Хэрлэнгийн арал зэрэг газруудыг нарийн харьцуулан шинжлээд Чингис хааны төрсөн газар бол О.Жамъян, Х.Пэрлээ нарын үзсэн Онон, Балж хоёр голын уулзвараас дээхнэ орших, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон дэлүү мэт хэлбэртэй том хошуу мөн. Эл Дэлүүн болдог нь Чингис хаан ба түүний өвөг дээдсийн үндсэн гол нутаг бөгөөд Чингис хаанаас өмнөх болон өөрийнх нь үе, түүнээс хойшхи олон чухал үйл явдлуудтай холбоотой газруудаар тойрогдсон байна” хэмээн үзжээ. Эрдэмтэд Дэлүүн гэдэг нь “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдэг нь “дов, гүвээ” гэсэн утгатай хэмээн тайлбарласан.


Домогт өгүүлснээр, Есүхэй баатарын гэрийн буурь Гурван нуурын Дундах нууранд эдүгээ далд орж харагдахгүй болсон арал газарт байсан. Гартаа нөж атгаж морин жил, морин цагт төрсөн ууган хүүгээ “баатар хүү төрлөө” хэмээн Есүхэй баатар бэлгэшээж тамгалаагүй шарагч гүү төхөөрч Өүлэн хатанд шөл уулгаад, тэр гүүнийхээ дэлүүг газарт булсан нь “дэлүүн булдаг” гэж нэрлэгдсээр эцэстээ “Дэлүүн болдог” нэртэй болсон. Үүнээс үүдэлтэйгээр Зүүн нуурыг Дэлүүн, Дунд нуурыг Булдаг гэж нэрлэдэг байсан гэх домог бий. Одоо яригдаж буй Дэлүүн болдог нь Гурван нуураас ялимгүй хойхно орших модтой толгой ажээ.


2012 онд Монгол, Орос, Японы эрдэмтэд нийлж судалгааны үр дүнг үндэслэн Дэлүүн болдогийн урд толгой дээр энергийн овоог босгож, энергийн үзүүлэлтийг хэмжихэд 99.6 хувь байсан ажээ. Овооны архан талд байх “Хүслийн мод”-нд хүслээ шивнээд “Энергийн овоо”-ноос энерги аваад буухад тухайн хүн “сайн явах” учиртай хэмээн нутгийн олон бишрэн хүндэтгэдэг.

Дунд нуурын дунд байсан гэх том хар чулуу бүхий газар нь 1920 оны үед нуурынхаа усанд автаж үзэгдэхгүй болсон гэдэг. Сүүлийн үед нуурын усны төвшин багасаж байгаа учир удахгүй Болдог толгойн тэрхүү хүйн чулуу ил гарч ирэх байх гэж нутгийн хүмүүс ярьдаг ажээ.


Онон голын урдуур урсах Улз голын хөндийгөөр зүүн тийш Манжуур хүртэл үргэлжилсэн шороон даланг Чингисийн хэрмэн зам гэдэг. Бэр хүн хадам эцэгтээ тэр бүр харагдаад байдаггүй ёс заншлын дагуу өндөр далан босгож хоёр талаар нь их нүүдэл хийж, далангийн гонзгой зураастай газарт амарч, гурвалжин зураастай газарт үлдэж, дөрвөлжин зураастай газарт хоноглодог байсан гэх домогтой.


Тэмүүжинг хаан ширээнд өргөмжлөх ёслолын үед Онон голын эрэг дэх толгойд арц, агь, ганга, далийн цэцэг зэрэг анхилам үнэртэй ургамал шатааж их сан тавьжээ. Тийм учир тэр толгойг “Сангийн тавиур” гэж нэрлэжээ. Чингис хаан аян дайнд мордохын өмнө Их хар тугаа уулын оройд залж, бөө мөргөлийн ёс үйлдэж, цагийг үзүүлж, тэнгэр сүлдээ дуудан мөргөж, хийморь лундаагаа сэргээж, их хэнгэргээ цохиж, их цэргээ хөдөлгөдөг байснаас “Тугийн овоо” гэдэг байжээ. Хожим “Баян овоо” гэж нэрлэгдсэн ба энэ овоо буй уулын урд энгэрт Дадал сум суурьшжээ. Дэлүүн болдогоос баруун тийш 10км зайд орших голыг МНТ-нд олонтаа дурдагдсан “Түнхэлиг горхи” мөн гэж үзсэн ба Бурхан Халдун уулан дээрээс харагддаг. Энэхүү Тэнгэлэг гол бол “Бодончарын амьдарч байсан Балж арлын Тэнгэлэг гол мөн” хэмээн “Сувдан сондор” аяллын багийнхан тогтоожээ.


Бурхант, Шургадай, Оргойт гэсэн гурван оргилтой Баянхаан уул нь Дэлүүн Болдогоос баруун тийш 30км зайд байх ба Чингис хаан мэргидүүдээс зугтаж нуугдан амьд гарсан уул, Чингис хааны “үеийн үед тахиж байя” гэж андгайлж мөргөсөн Бурхан Халдун уул мөн гэж нутгийнхан үздэг.


Дэлүүн Болдогоос хойш Балж голын зүүн хойно үргэлжлэх уужим хөндийг Маралын буюу Марааны тал гэдэг. Энд Бартанбаатарын хатан Марал амьдарч байсан гэх домогтой. Дэлүүн болдогоос баруун тийш 12км зайд Тэнгэлэг горхины адаг хавийн хойд дэнжид маш эртний гэгдэх босоо чулуун хөшөө бий. Үүнийг Дува сохор, Добу мэргэний хөшөө хэмээнэ. Дэлүүн болдогоос 11км зайд Тэнгэлэг горхины адаг Балж голын нэг тохойг Балжийн арал гэдэг. Тэнд боржигон овгийн дээд өвөг Бодончар мунхаг өвсөн эмбүүл босгон аж төрсөн түүхтэй. Дэлүүн болдогоос баруун хойш 20км зайд Чингис хааны цэргийн зэр зэвсэг, тэрэг тоногийг засч сэлбэдэг дарханы газар байсныг “Сэлбэгийн дэв” хэмээнэ. Онон голын хойгуур урсах жижиг голыг “Уулзахын гол” гэх ба энэ голын дэнж дээр Чингис хаан их цэргээ жагсааж, аян дайны тухай ярилцаж зөвлөдөг байсан ажээ. Хожим ойрадын Галдан хаан Уулзахын голд очиж зүүн Монголын ноёдтой уулзсан баримт бий. Уулзахын гол он цагийн явцад “Угалзарын гол” болжээ. Энэ мэтчилэн Хэнтий аймгийн Дадал сум нь Монгол хүн бүрийн зорьж очих, сонсож мэдэх домог түүхийн өлгий юм.


2018.05.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Эрчим хүчээ нэмье

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Б.Батбаяр: Улс орныхоо эдийн засагт дэмжлэг болох төсөл хөтөлбөрүүдээ бүрэн хангаж яваа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Хөгжлийн банкны хөгжил

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Х.Мандахцэцэг: Дөрвөн улсаас бусад оронд сунгалттай паспорт үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Хайчлуулсан засаг

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Малчдын улсын зөвлөгөөн бэлчээрийн асуудлыг шийдэхэд чиглэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Замын-Үүд дэх гаалийн газарт жилд 15 тэрбум төгрөгөөс илүү орлого олдог хоёр байцаагч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Эдийн засаг хэзээ сэргэх вэ, Ерөнхий сайд аа

...

Дэлгэрэнгүй » 2016.01.18

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

...

Дэлгэрэнгүй » 2017.05.15

Төрийн банкны ”Харилцагч таныг сонсьё” аян Замын-Үүдэд зочиллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Хөвсгөл аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.30

G-TIME сүлжээг шалгахыг Ерөнхий прокуророос шаарджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг өөрийгөө хутгалсан гэх мэдээлэл тараагаагүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Тангадын Галсан: Оффшорыг “Овт шаар” хэмээн монголчилбол яг ононо

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

ОХУ, БНСУ руу зорчих иргэдийн урсгал нэмэгдсэнээс гадаад паспортын эрэлт ихэсчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.03