Л.Эрдэнэ-Очир: Хал нь гаднаа, хайр нь дотроо хадам ээжийн дүрийг бүтээлээ

Нэгэн үe үзэгч түмнийг байлдан дагуулж байсан “Ээжийн дайсан” уран сайхны киноны хоёрдугаар анги өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Киноны нээлтэд шинэхэн байгуулсан “May band” хамтлаг болон дуучин П.Баярцэнгэл, реппэр Gee нар ая дуугаа өргөсөн юм. “Ээжийн дайсан 2” киноны найруулагчаар Д.Мөнхбат ажиллаж, гол дүрд гавьяат жүжигчин Б.Тунгалаг, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр болон СУИС-ийн III курсийн оюутан Ж.Номингэрэл нар тоглосон байна. Жүжигчин Б.Отгонтуяа эсрэг дүрийг чадварлагаар бүтээсэн гэдгийг үзэгчид онцолж байлаа. Тус кино нь 80 минут үргэлжлэх бөгөөд гол дүр болох жүжигчин Д.Баттөмөрийн хувьд найман насаар дүү бүсгүйд дурлан гэрлэх санал тавьснаар эхэлж, хадам ээжтэйгээ танилцан хөглөж буйгаар өрнөх юм. Киноны нээлтийн үеэр зарим уран бүтээлчийн сэтгэгдлийг хуваалцлаа. 

Л.Эрдэнэ-Очир: -Миний ааш араншингаас их өөр дүр таарлаа. Ихэвчлэн надад эсрэг дүрийн санал ирдэг. Энэ удаад хал нь гаднаа, хайр нь дотроо хадам ээжийн дүрийг бүтээлээ. Уран бүтээлд залуу хамт олонтой ажиллах сайхан байлаа. Манай киног үзэж амьдралд тохиолддог олон сайхан мэдрэмжийг аваарай гэж хүсмээр байна.

Д.Баттөмөр: -2012 оны тавдугаар сарын 14-нд “Ээжийн дайсан” кино нээлтээ хийж байлаа. Ингээд зургаан жилийн дараа киноныхоо хоёрдугаар ангийг бүтээж нээлтээ хийж байгаадаа баяртай байна. Хоёрдугаар ангийг хийх үү яах вэ гэсэн эргэлзээ байсан. Энэ эргэлзээг давж сайн уран бүтээл хийж үзэгч түмэндээ хүргэсэн гэж найдаж байна. Нэгдүгээр ангидаа туранхай байсан бол хоёрдугаар ангидаа тарган Батаа болсон байна.

Ж.Номингэрэл: -Гол дүрд нь тоглосон анхны кино байлаа. Кинонд дүр бүтээнэ гэж бодож байгаагүй. Мөрөөдлийн театрын тоглолтын ард бүжиглэдэг байсан. Д.Баттөмөр ах намайг дуудаад кинонд тоглох санал тавьсанд итгэж чадахгүй байлаа. Киноныхоо нээлтэд оролцох сайхан ч бас үзэгчдээс ямар санал, шүүмжлэл ирэх бол гэсэн айдас байна. Кинонд тоглоход шантрах зүйл их байсан. Гэхдээ хамт олныхоо хүчээр бүх зүйлийг давж гараад энд зогсч байгаадаа баяртай байна.

 

Г.Нямсүрэн

2018.05.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

G time сүлжээний захирал Ж.Маратын 6 тэрбум төгрөгийг битүүмжилжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Хотын татварыг төлж эхлэх үү?

...

Дэлгэрэнгүй » 2015.09.28

7 жилийн дараа усны хомсдол үүснэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.09

АН дахь увсынхан хуралдаж, Лу.Гантөмөрийг намын даргад зүтгүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Бүргэдчин охин Монголыг дэлхийд гаргах нэг гүүр

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

УИХ-ын дарга ОХУ-ын “Вместе-РФ” телевизэд ярилцлага өгөв

...

Дэлгэрэнгүй » 2015.09.22