Та цусаа бэлэглэсэн үү

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос “Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд олон нийтийг цусаа бэлэглэх аянд нэгдэж, “алтан” донор болон улмаар олон арван эрдэнэт хүний амийг аврахыг уриалж буй. Учир нь хүмүүс “Цусаа бэлэглэе” гэсэн уриалгад нэгддэг ч бэлэглэсэн цус нь чухам ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг тэр бүр мэддэггүй.

Тэгвэл зарим нэг тоо баримтыг дурдъя. Түлэгдэлтийн улмаас жил бүр 1000 гаруй донорын цусны хэрэгцээ бий болдог бол төрөхийн хүндрэлийн үед цус алдсан ээжүүдэд 5000 нэгж цус шаардлагатай болдог аж.

Түүнчлэн осол гэмтлийн үед 5000 гаруй донорын цусны шаардлага үүсч, нэг хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд 100 хүнээс бэлэглэсэн цусыг хэрэглэдэг байна. Мөн өөр нэг баримт сануулахад, Манай улсын нийт гурван сая гаруй хүн амын 15 хувь нь цусаа хандивласны дараа цусны бүх хэрэгцээг хангаж, эмч, эмнэлгийн байгууллага болон яаралтай тусламж хэрэгтэй өвчтний алтан амийг аврах боломж бүрдэх ажээ. Өөрөөр хэлбэл, нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амийг авардаг бөгөөд энэ нь мөнгөөр үнэлж баршгүй том тус юм.

Үүнээс гадна өнөөдөр цус, цусан бүтээгдэхүүн дутагдсанаас дэлхий дахинд 500 мянга гаруй хүн амь насаа алддаг гэсэн харамсалтай мэдээ бий. Иймд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон “Цусаа бэлэглэе” аяныг орон даяар зохион байгуулдаг билээ.

Энэ удаад аяны нээлтийг Улаанбаатар хотод 2018 оны тавдугаар сарын 11-ний 08:30-13:30 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Аяны нээлт Баянзүрх Цус хандивлах төв буюу Хоёрдугаар эмнэлгийн хажууд байрлах “Цус сэлбэлтын үндэсний төв”-ийн шинэ байранд болох юм.

Тиймээс залуучууд та бүхнийг аянд идэвхтэй оролцож, цусаа бэлэглэхийг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу. 99204775, 99997060

2018.05.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Хөгжлийн илэрхийлэл Хөх хот, Ордосоор хийсэн тэмдэглэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.06

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Гурав болон наймаар төгссөн дугаартай машины жолооч энэ сард татвараа төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

Д.Оюунхорол Дарь-Эхийн тоггүй айлуудыг эрчим хүчинд холбууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.06.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147