Ерөнхийлөгч өө, хууль сахиулах ажилд бүү саад болооч

Өнгөрсөн сарын 27 буюу түрүү долоо хоногт Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбогдон үүсээд байгаа асуудлаар мэдэгдэл гаргасныг бид мэдээлсэн билээ. Тус мэдэгдлийн ерөнхий утга нь тун анхаарал татууштай. Тодруулбал, саяхан АТГ-ын даргыг огцруулахыг завдсан алхам хийсэнтэй холбогдуулан “Транпэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс орон даяарх авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардсан юм.

Өөрөөр хэлбэл, манай улсын авлигатай тэмцэх ажлын үзүүлэлт суларч, жагсаалтад ухарсан нь гүйцэтгэл муудаа биш эрх мэдэлтнүүд АТГ-ын ажилд хэтэрхий их оролцсонтой холбоотой ажээ. Хамгийн гол нь, энэ хэрээр Монгол Улсын нэр хүнд олон улсад унаж, үүнийг хөрөнгө оруулагч нар төр нь авлигын эсрэг ажилд илэрхий оролцдог улстай хамтрахаас татгалзах зэрэг сөрөг үр дагавар олноор гарч ирнэ.

Харин эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын байгууллагын энэхүү анхааруулгыг үл тоож, эх орноо “хорлох” ажлыг үргэлжлүүлсээр байгаа нь хачирхалтай. Тэр ч бүү хэл, уг нь төрийн албан ёсны мэдээллийг дамжуулах сайт байгаад одоо Х.Баттулгыг сайшааж, бусдыг муучилдаг шар хуудасрхуу болсон President.mn сайтад АТГ-ын даргыг солих болсон үндэслэлээ дурдахдаа дээрх “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дүгнэлтийг өм цөм хугаслан бичжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч АТГ-ын ажилд хэт их оролцож буй нь үзүүлэлт ухрах шалтгаан болсон гэдгийг огтоос дурдалгүй зөвхөн байр ухарсан гэх хэсгийг онцгойлон авч үзсэн байв.

Тэрбээр ийнхүү судалгааны байгууллагын тайланг “угаагаад” зогсохгүй АТГ-ын дарга болон дэд даргыг ард иргэдийн санал асуулгаар тодруулж УИХ-д нэрийг өргөн барихаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу President.mn сайтаар дамжуулан санал асуулгыг явуулж байгаа бөгөөд санал асуулга өчигдөр буюу 2018 оны тавдугаар сарын 1-ний 22.00 цагт дуусгавар болсон.

Гэхдээ Ерөнхийлөгч маань нэг л зүйлийг огт ойлгосонгүй юу, эсвэл ойлгодог ч энэ нь нэрээ аварч үлдэхэд нь ерөөс хамааралгүй юу, бүү мэд. Юу гэвээс, Монгол Улсын хуульд тодоос тодоор АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, харин УИХ томилдог хэмээн заасан байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс уг хуулийн талаар иргэдэд тоймтой мэдээлэл өгөөгүй хэр нь өөрийн эрх мэдлийн хүрээнд уг томилгоог хийдэг юм шиг сэтгэгдэл төрүүлж, улмаар олон нийтийг төөрөгдөлд оруулж байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн хуулийг өөрийн эрх ашгаас дорд үзэж байна гэж хардахаас өөр арга байхгүй. Бүр нарийвчилбал, энэ бол улстөрийн популизм. Өөр юу ч биш.

Нөгөөтэйгүүр өдгөө Х.Баттулга Ерөнхийлөгчийн ойр тойрныхон л бол хэн ч байсан хамаагүй, хуулийг хэрэгжүүлэгч, өөрийн дураар тайлбарлагч, хэмжээгүй эрхийг эдлэгч болж хувираад байгаа нь харамсалтай. Хамгийн наад захын жишээ нь, дээр дурдсан санал асуулгын дараа АТГ-ын дарга болно гэгдээд буй Г.Баасан авхай. Уг нь Монгол Улс тусгаар тогтносон, бүгд найрамдах, төрт улс. Мөн өөрийн гэсэн хуультай.

Гэвч Г.Баасан Ерөнхийлөгчийн зөвлөх, АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга болсноосоо эхлээд хуулийг давж аашилсаар байгаа нь худлаа биш. Тэрбээр энэ албыг авснаасаа хойш АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргал руу ширүүхэн довтолсоор байгаа. Бүр ямар ч баримтгүйгээр шуудхан л “Х.Энхжаргал бол авлигач” гэсэн үгийг хэвлэлийнхний өмнө зогсох бүртээ хэлдэг гэхэд буруудахгүй биз ээ.

Уг нь Х.Энхжаргалыг өнгөрсөн 2016 оны долдугаар сард АТГ-ын даргаар томилсон. Тиймээс хуулийн дагуу түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусгавар болох юм байна. Х.Энхжаргал дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхгүй бол түүний орны хүнийг томилох боломжгүй гэсэн үг юм.

Тухайлбал, хуульд АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилно гэсэн заалт бий. Түүнчлэн уг хуулийн 22 дугаар зүйлийн 1.1-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг өөрөө хүсэлт гаргасан бол чөлөөлж болно гэсэн заалттай. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөхөөр заасан байгаа. Гэвч энэ хуулийн дагуу томилгоо хийгдэхгүй бололтой. Учир нь АТГ-ын даргыг халах, томилох “эрх” одоо Ерөнхийлөгчид шилжсэн бололтой.

Инээдтэй нь энэ эх адаггүй цуурхлыг дагаад АТГ-ын даргын суудалд өрсөлдөгчдийн марафон аль хэдийнэ эхэлсэн. Таамаг төдий хүмүүсийн нэр цухас дуулдаж, аль хэдийнэ хэвлэлийнхний “бай” болжээ. Тухайлбал, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав, шударга тэмцэгч гэх “сэтэртэй” О.Магнай, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нарыг нэрлэж байсан.

Тэгвэл эцсийн байдлаар Г.Баасан АТГ-ын дарга болж, хуулийг сахиулах маягийн юм болоод явчихсан. Мэдээж энэ бол Ерөнхийлөгчийн эргэн тойронд, АН-ынхны дундах яриа. Тэрнээс биш өөрсдийнх нь хэлээд байгаа шиг ард түмний хүсэл зоригийн асуудал биш.

Ер нь Г.Баасанд хуулийг ёсчлон биелүүлэх этик бий юу. Энэ асуултад олон нийт л хариулах байх.

2018.05.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Отгонтэнгэрийг тайх ёслолоор ёс, цээрийг хатуу баримтална

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Д.Төрбат: Б.Лхагвасүрэнгийн ”Зүүдэн бороо” Сэлэнгэд дуу болж байлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.03

Шилийн гол аймагт АЖ-ын салбарт хамтран ажиллах тухай хурлын протокол үзэглэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.22

Хууль зөрчин хаус орон сууц барьснаас хуулийн дагуу их сургуулийн цогцолбор барих хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Бүх насны хүүхдийн Хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах тухай

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

“Хамгийн жаргалтай мөчөө Хариботой хамт” уламжлалт өдөрлөгийг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

”Барьцаа 007” дэлгэцэнд гарч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.11.21

С.Батболд: Аз жаргалтай хот цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй

...

Дэлгэрэнгүй » 2016.12.05