С.Пүрэвсүрэн:Хэний зүрх бусдын төлөө цохилно тэр хүн агуу


Монголын Үндэсний хүмүүнлэгийн хорооны гүйцэтгэх захирал  С.Пүрэвсүрэнтэй ярилцлаа
 

- Монгол Улсын Үндсэн хуулинд эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэж тунхагласан байдаг энэ талаар?

- Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах энэхүү бодлого хүүхэд, залуучууд, гэр бүл боловсролын болон бусад хуулиудад тусгалаа олж хэрэгжиж байгаа боловч хүмүүнлэг иргэний тухай ойлголтыг тайлбарлан таниулах, сургалт сурталчилгаагаар иргэдэд сурталчлан таниулах шаардлагатай байна.
Нийгэмийн сайн сайхан, бусдын сайн сайхны төлөө аян хөдөлгөөн өрнүүлж, хүмүүнлэгийн ажил үйлчилгээ явуулдаг, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага иргэддээ энэ өдөр талархал дэвшүүлье.
 
- Үндсэн хуулийн уг заалтын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн ажиллаж байна вэ?

Өнөөдөр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд, иргэд хүмүүнлэгийн уриан дор нэгдэж өөр өөрсдийн арга барил, нөөц бололцоогоор буяны цагаан сэтгэл гарган энэрэл хайраар хандаж, нийгмийн сайн сайхны төлөө бүх талаар хамтран ажиллах зүй ёсны шаардлага амьдралаас урган гарч байна.
Иймд Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хорооноос жил бүрийн 5-р сарын 01-нийг Үндэсний сайн үйлсийн өдөр болгон ажил зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд төр, орон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон хүмүүнлэгийн ажлыг хийж байна.
Бид хүнээ хэн байхыг тодорхойлж өгөөгүй, зөнд нь хаячихаж, хүмүүжил гэдэг үгийг мартаж байна. Хүмүүнлэг гэсэн ойлголтын хүрээнд хэлэх ярих юм байхгүй гэхэд бараг болно.

 - Хүмүүнлэг нийгэм гэж юу вэ? Хүн төвтэй хүний сайн сайхныг гол болгосон нийгэм байгуулна гэсэн үг биз дээ?

Хүн шиг хүн байхын ухаан монголчууд маань хүн болоорой хүний дайтай яваарай гэж үр хүүхэддээ захиж хүмүүжүүлж ирсэн.
Монголчуудын хүмүүнлэг сэтгэлгээ, хүмүүжлийн арга барил, амнаас ам, хүнээс хүнд дамжиж эцгээс хүүд, эхээс охинд өвлөгдөж ирсэн нандин уламжлалтай. Хүмүүнлэг шинж нь тэгш эрх, шударга ёс, хүнлэг чанар, хүмүүс хоорондын хэвийн харилцааны дүр төрхөөр тодорхойлогддог.
Иргэний нийгэм болон бизнесийн олон байгууллага хүмүүнлэгийн уриан дор үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч Төрийн бодлого эрх зүйн зохицуулалт бодитой дэмжлэг үгүйлэгдсэн хэвээр байна.
 
- Хүмүүнлэгийн чиглэлээр төрөөс баримтлах нэгдсэн бодлого чиглэл, хууль эрх зүйн орчныг нэн даруй нарийвчлан боловсруулж, бүх нийтийн үйлс болгон хэрэгжүүлэх  шаардлагатай байна уу.

Төрөөс хүмүүнлэгийн бодлого, хуулийг боловсруулж хэрэгжүүлэх нь хүмүүнлэгийн чиглэлээр төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах, удирдлага, арга зүй, санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх суурь хөшүүрэг болох ёстой.
Нийгмийн баялгийн тэгш биш хуваарилалт, хүнд суртал, авлига хээл хахууль газар авсан өнөө үед төрийн бүх шатны байгууллагууд төрийн үйлчилгээг хүмүүнлэгийн ажилтай хослуулан явуулах нь ядуурлын түвшин өндөр, хүн амын орлого хомс өнөөгийн нийгэмд үр ашигтай хүндээ хүрсэн үйлчилгээ болно гэж үзэж байна.


 
- Хүмүүнлэгийн үйлсийг төлөвшүүлэх, нийгмийн найрслыг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн жинтэй бөгөөд үнэтэй үг дутагдаж байна уу.

Хүмүүнлэгийн үйлсийг дэмжин хандив тусламж үзүүлдэг аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд, олон нийтийн хамтын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, хүмүүнлэгийн байгууллагаас зохион байгуулж байгаа ажлыг  цаг тухайд сурталчлах, хүн чанар эв эеийг чухалчилсан нийтлэлийг эрхэм зорилгоо болгон олон нийтэд хүргэх нь бодитой ажил гэж үзэж байна.
             
Хүмүүнлэг энэрэнгүй хүмүүжил, эх оронч үзэл бол өвөг дээдсээс уламжлагдаж чадаж байна уу. 

“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа”... гэсэн ардын сайхан сургаал бий. Өнөө цагийн хүүхэд, залуучуудын дуулгаваргүй, сахилгагүй дэггүй хүмүүжилгүйг хэлэлцэн гайхаас өөрөөр түүнийг өөрчлөн сайжруулах талаар бодитой ажил санал санаачлага төдийлөн өрнөхгүй байна.
Хүүхэд, залуучуудад хүнлэг энэрэнгүй үзэл, ахмад үеэ хүндэтгэн дээдлэх, хөдөлмөрч тусч хүнлэг зан чанарыг төлөвшүүлэх ажлыг цэцэрлэг, ерөнхий боловсрол, их дээд сургууль, гэр бүл, цэрэг дайчдад өргөнөөр таниулахыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Ерөнхий боловсрол, их дээд сургуулийн сургалтын агуулга, арга зүй, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн, хүмүүжлийн ажил явуулах стандарт хөтөлбөрийг гаргаж өөрсдөөр нь хөтлүүлэн хөгжүүлэх, арга зүйгээр хангах зэргээр бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг та бидэнд ноогдож байна.
 
- Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, нийгэмд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх асуудлаар онол практикийн бага хурал, хэлэлцүүлэг тогтмол зохиох байгуулах шаардлагатай юу ?

Шаардлагатай. Хүнлэг чанар ес зүйн төлөвшил, хүмүүжлийн уламжлалт шинэчлэлийг хослуулж, ахмад үеийнхэн, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачид, хөдөлмөрийн сайчуудыг халамжлан хүмүүжүүлэгчээр ажиллуулж, тэдний харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ нэн түрүүнд байна.
 
Хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа оролцогч байгууллага, сургагч багш бэлтгэж, нийгэмийн сайн сайхны төлөө, хүний төлөө сайн сайхны төлөө үйлсэд оролцуулах  биеэ даасан байгууллагыг бий болгож, хөрөнгө санхүүгийн асуудлыг төр, төр захиргаа, орон нутгийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох хэрэгцээ байна уу? 

Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэлгэрүүлэхэд урьд урьдынхаас илүү идэвхи санаачлагатай ажиллах, төрөөс баримтлах бодлого шийдвэрийг боловсруулах, төрийн хүмүүнлэгийн бодлогыг боловсруулж  хамтран ажиллах хэрэгцээ нийгэмд урган гарч байгаа нь нь туйлын үнэн асуудал. Энэ талаар нэн даруй судлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төр, орон нутгийн удирдлагын дэмжлэг, санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай гэж үзэж байна.

ХЭНИЙ ЗҮРХ БУСДЫН ТӨЛӨӨ ЦОХИЛНО ТЭР ХҮН АГУУ

2018.05.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

НӨАТ-ын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

“GRANDEXPO-2015″ наадмын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

М.Жаррауд: Монгол улсад байгалийн аюул гамшгаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөл хэрэгжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Ж.Хайрулла: Хүний уураг тархи олон мянган төвтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Чуулган хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

АН-ынхан Шадар сайдад Н.Энхбаярыг томилохоо больж, "Б" төлөвлөгөөндөө шилжив

...

Дэлгэрэнгүй » 2015.12.15

Н.Энхболд, Р.Амаржаргал, Л.Болд нар Оросын сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.17

Мөнгөө банкинд хадгалуулах, нийгмийн даатгал төлөх хоёрын аль нь илүү ашигтай вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.05.02

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улирлын эхний хагас өндөрлөж есдүгээр тойрогт нийт 27 гоол орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03