Хөгжлийн Банк “ТОП 100 ААН”-ийн нэгээр дахин шалгарлаа

Засгийн газар, МҮХАҮТ хамтран 17 дах жилдээ “Монголын ТОП 100 ААН”–ийг өргөмжлөн шалгарууллаа. Монгол Улсын Хөгжлийн Банк дахин энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж ШИЛДЭГ 100 ААН-ын нэгд шалгарсан амжилтаа улам бүр ахиулсаар байна. Уг шалгаруулалтыг борлуулалтын орлого, татварын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг уламжлалтай. Монгол улсын Хөгжлийн банк тус жагсаалтын 35 дугаарт жагссан бөгөөд хөрөнгийн хэмжээгээр 100 ААН-ээс дөрөвдүгээр байранд шалгарсан байна. 2017 он тус банкны хувьд эдийн засгийн уналтыг зогсоон тогтворжуулсан, зарчмын хувьд эрс шинэчлэл хийж чадсан их ололт амжилтын он байсныг ийнхүү батлан харууллаа.

Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулагч тус байгууллага 2017 онд эрх зүйн орчны шинэчлэлт хийж шинэчлэн батлагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, дүрэмтэй уялдуулан үйл ажиллагааны бодлого, журмуудыг шинэчлэн боловсруулж мөрдөн ажиллажээ.

Түүнчлэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийт зээлийн багцын дөнгөж 26.7 хувь нь хэвийн ангилалтай байсан бол 2017 оны 12 дугаар сард тус үзүүлэлт 70.1 хувьд хүрч сайжирсан байна. Анхаарал хандуулах зээлийн багцыг 59.3 хувиас 18.5 хувь хүртэл бууруулж, тухайн онд зээлийн хүү, үндсэн төлбөрт нийт 1 их наяд орчим төгрөгийг эргэн төлүүлсэн байна.

МУХБ-ны хувьд жилийн хугацаанд банкны санхүүгийн байдлыг тогтворжуулах гол арга хэмжээнүүдийг авч гадаад талд хуримтлагдсан өр төлбөрийг дахин санхүүжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж,  2017 оны нэгдүгээр улиралд багтаан олон улсын зах зээлээс татсан 580 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг дахин санхүүжүүлэх арга хэмжээг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. 

Олон улсын хөрөнгийн болон санхүүгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийн эргэн төлөлтийг цаг тухайд нь гүйцэтгэж нийт 750 орчим сая ам.долларыг төлж олон улсын зах зээл дээр найдвартай байдлыг ханган ажиллаж улсын гадаад нэр хүндийг өсгөжээ. Үүнийг дагаад Монгол Улсаас гадны зах зээлд гаргаж буй санхүүгийн хэрэгслүүдийн үнэ цэнэ сайжирч, хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэн байна. 

Гаднаас шинэ эх үүсвэр болох 106.5 сая ам.долларыг татан төвлөрүүлж, Беларусийн Хөгжлийн банкнаас 300 сая ам долларын зээлийн шугам нээгээд байгаа бөгөөд дээрх эх үүсвэрүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны шинэчилсэн хуулийн дагуу Засгийн газрын баталгаа, оролцоогүй бие даан татан төвлөрүүлсэн бөгөөд ОУВС-ийн  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хязгаарлалттай нийцүүлэн олон улсын бусад санхүүгийн байгууллагуудаас эх үүсвэр татах хэлэлцээрүүд мөн амжилттай хийгдэж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.2-т Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгасан байдаг. 2017 онд 7 салбарт олгосон зээлийн 67 хувь нь экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр буюу боловсруулах үйлдвэрлэлд 46%, хөдөө аж ахуйд 18%, уул уурхайд 13%, барилгад 9%, арилжааны банкаар дамжуулан олгосон зээлд 6%, эрүүл мэнд, нийгмийн халамжид 6%, эрчим хүчний салбарт 1% -ийг тус тус олгожээ.

Цаашид үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах бэлтгэл ажлуудаа хангаад байна. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, газрын тосны үйлдвэр, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, ТЭЦ-4-ийн өргөтгөл зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж дэмжиж ажиллахаар төлөвлөж байна.

МУХБ үйл ажиллагаагаа өргөжүүлж тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх “Ди Би Эм Лизинг” ХХК, хөрөнгө оруулалтын сан байгуулах зорилготой “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-иудыг байгуулж, үндэсний хэмжээнд зохион байгуулагдах “Атрын-III аян”-ны хүрээнд “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж Оросын Холбооны Улсын Эксим банкнаас 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая ам.долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нийт 131 ААН, иргэнд 282 ширхэг техник, тоног төхөөрөмжийг дамжуулах түрээсээр олгоод байгаа юм.

2016 оны эцсийн байдлаар 191.7 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байсан тус банкыг шинэ удирдлагын баг авч ажиллуулснаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 42.51 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллуулсан байна.

Ийнхүү  МУХБ-ны 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг гадаад дотоодын байгууллагууд өндрөөр үнэлэн “Монголын эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүн”-ээр гүйцэтгэх захирал ноён Б.Батбаярыг шалгаруулсан бол Азидаа хамгийн нэр хүндтэй санхүүгийн мэдээллийн “Finance Asia” болон “The Asset” сэтгүүлийн 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах Хонг-Конгийн ёслолоос Монгол улс “Азийн шилдэг хөрөнгө татагч”, 2017 оны 3 дугаар сард гаргасан Хуралдай бонд нь Finance Asia сэтгүүлийн “2017 оны Монгол улсын шилдэг хэлцэл”, The Asset сэтгүүлийн “2017 оны Засгийн газрын шилдэг бонд” номинацийн шагналуудыг тус тус хүртсэн амжилттай он байлаа.

Монгол улс энэхүү нэр хүндтэй шагналыг анх удаа гардан авсан нь эдийн засгаа эргэн сэргээж буйг олон улс, хөрөнгө оруулагчдад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний илэрхийлэл болж байгаа юм. Монгол улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, эдийн засгийн хүндрэлийг даван туулж Монгол улсын засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн ч гадны зах зээлээс ахин хөрөнгө оруулалт татахад эрсдэл буурч, хүү өртөг хямдрах нөхцөл бүрдсэн нь МУХБ 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын онцлох үр дүн юм.

2018.04.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Хөгжлийн илэрхийлэл Хөх хот, Ордосоор хийсэн тэмдэглэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.06

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Гурав болон наймаар төгссөн дугаартай машины жолооч энэ сард татвараа төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

Д.Оюунхорол Дарь-Эхийн тоггүй айлуудыг эрчим хүчинд холбууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.06.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147