Сүйдэж буй нутгаараа пиар хийдэг Л.Энхболдыг өмнөговьчууд дахин сонгохгүй гэв

Өнгөрөгч 2016 оны сонгуулиар нийгмийн савлагаа үүсч МАН-аас нэрээ дэвшүүлсэн чавганц ч УИХ-д орж болохоор нөхцөл байдал үүсч, үүний давалгаанд шинэ тутам олон гишүүнтэй болсон билээ. Үүний нэг нь Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд юм. Ухаад сүйрч буй аймгаас сонгогдсон эрхэм гишүүн маань орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон Төрийн бус уул уурхайн үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт хийх нь ихэсч, сүүлдээ байр сууринаасаа ухрах зэргээр төөрч байгаа нь олны таашаалд нийцэхгүй байна. Хамгийн гол нь хувь улстөрчийн пиараа сүйдэж буй орон нутгаараа хийдэг нь өмнөговьчуудад тун ч таалагддагүй аж.  

МАН-ын бүлэг дэх “Шинэ дэвшил” хэмээх баримттай баримтгүй бусдыг гүтгэдэг холбооны гишүүн Л.Энхболд нь “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон төдийгүй дөрвөн сая тонн нүүрс хулгайн замаар орсон байж болзошгүй тухай мэдээлэл өгсний цаана өөрийнх нь ашиг сонирхол цухалзаад эхэлснийг илтгэх мэт.

Үүгээр ч зогсохгүй энэхүү нүүрсний хулгайг орон нутгийн өмчит буюу бидний нэрлэж заншиснаар “жижиг” Тавантолгойд тохох гэж үзээд үнэнд гүйцэгдэв. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Л.Энхболд нь “жижиг” Тавантолгойд шантааж үзүүлж эрх ашгаа тусгах гэсэн бололтой ч энэ нь мэргэжлийн дүгнэлттэй тулгарч үнэнд гүйцэгдсэн бололтой.

Ерөөсөө Төрийн ордон нь Л.Энхболд мэтийн нөхдийн баримттай баримтгүй бусдыг гүтгэдэг талбар биш гэдгийг юу юуны өмнө анхаарах хэрэгтэй. Уг нь өмнийн говьд байх Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, Орон нутгийн өмчит Тавантолгой хоёр нь олон жилийн хамтын ажиллагаатай түншүүд. Гэтэл Хууль тогтоох дээд байгууллагын нэг гишүүн нь олон жилийн түншлэлтэй хоёр байгууллагыг хооронд нь хагаралдуулах замаар Төрийн ордонд ташаа мэдээлэл хийж байгаагийн цаана ямар эрх ашиг нуугдаж байгааг тааж ядах зүйлгүй биз ээ. Орон нутгийн өмчит жижиг Тавантолгойн зүгээс Л.Энхболд гишүүнийг “бусдыг гүтгэсэн” хэмээн шүүхэд өгсөн ч болохоор нөхцөл байдал үүссэн байна.

Ерөөсөө Л.Энхболдын хийх ёстой ажил бол сайн хууль санаачлах өмнөговьчуудад тулгамдаж байгаа асуудлыг хууль эрх зүйн талаас нь зохицуулалт хийх үүрэгтэй болохоос бус хулгайн хэрэг илрүүлэхээр энд сууж байгаа хэрэг биш. Тэр тусмаа Төрийн ордны индэр ашиглан бусдыг хулгайд сэрдэх ямар ч эрх байхгүй.

Тэр өнөөдөр бол Төрийн түшээгийн бус цагдаагийн ажлыг хийж байгаа мэт аашилж байна. Цагдаагийн байгууллага бол бусдыг сэжигтнээр татан шалгах ёстой үүрэг хүлээсэн байгууллага. Цагдаагийн байгууллага сэжигтнээр татсан этгээдийг шалгаж дуусаад буруугүй байвал түүнийг нь нотлоод явуулдаг, буруутай бол оногдох ял шийтгэлийг нь зүйлчилж өгдөг ийм л байгууллага. Харин Л.Энхболдод бусдыг сэжиглэх, шалгах ямар ч эрх байхгүй гэдгийг сануулахад илүүдэх юун.

Л.Энхболд хэмээх энэ нөхөр Төрийн албаны дадлага туршлагагүй, Төрийн бус байгууллага удирдаж явсаар Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогдож улмаар УИХ-д орж ирсэн нөхөр. Ус нутгийг нь цөлмөж байхад дуугүй суусан нөхөр УИХ-д орж ирсэн цагаас хойш “Ус хамгаалах” лобби бүлэг гээчийг байгуулан пиардаж, уул уурхайд нам дамжсан улстөрийн бүлэглэл байна хэмээн өөрийгөө энхийн цагаан тагтаа болгон харагдуулахыг зорьсноос бус Өмнөговь аймаг, орон нутгийн бүтэн байдалд анхаарал хандуулсан удаагүй. Түүний хувьд ус нутаг, газар шороо, уул уурхай гээд ярихаараа байнга хувь улстөрчийн пиарын хүрээнд л өрнүүлдгээс Өмнөговь аймаг, орон нутгийн газар шороо гэсэн туйлын зорилго үгүй билээ.

Тиймээс сүйдэж буй нутгаараа улстөрчийн пиараа хийдэг Л.Энхболдыг дахин сонгохгүй хэмээн өмнөговьчууд хатуу шийдсэн бололтой.

Н.Баатар 

2018.04.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг энэ сарын 26-нд сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Их жанжин Дамдины Сүхбаатар Хамниган хүн

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Өнөөдөр Монголд өчүүхэн хүмүүсийг боловсролын системээр дамжуулан масс массаар нь үйлдвэрлэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Гандантэгчинлэн хийдийн орчмын цэцэрлэгийг иргэдийн амралт зугаалгын төв болгоно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газар хаалттай байна

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Д.Отгонжаргал: Ямар сайхан эх оронтойгоо илүү их мэдэрсэн

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

21 аймгийн Эрүүл мэндийн газарт яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлахаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Эмэгтэй жүдочид хоёрдугаар байрт шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Утааг бууруулах ухаан ус, агаар мэт үгүйлэгдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.24

"Мобиком корпораци"-ийн 98.85 хувийг Япончууд эзэмшиж, бидний мэдээлэлд хяналт тавьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.03

Т.Лхагвасүмбэрэл агсны дүрийг “Түмэн хишигтэн”-д мөнхөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22

Тангадын Галсан: Оффшорыг “Овт шаар” хэмээн монголчилбол яг ононо

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

...

Дэлгэрэнгүй » 2015.07.11

“Алив мөнгөө” гэж нэхүүлэхгүй цахим карт уншуулдаг боллоо. Дэвшил гарч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Д.Амарбаясгалан: Томилолт бол хариуцлага

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13