Судлаач Д.Ганхуяг: Сумаа гамна, Үүлээ !

Монголын төрийн өндөрлөгүүд ялангуяа Ерөнхий сайдууд төсөв захиран зарцуулах эрхтэй дээрээ 461 дүгээр “ордонд” өрөөгөө тохижуулж байсан нь дээр юм байна гэдгийг сүүлийн үед өрнөж байгаа үйл явц харуулж байна. Идэж уугаагүй амьтан өнгөрсөн хугацаанд нэг ч байгаагүй гэж хэлж, бас нотолж болно л доо…Ялангуяа Н.Энхбаяр болон түүнээс хойшхиуд нь..

 

Хоёр Ерөнхий сайд, “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ын нөхөр, “хоёр” ТЕГ-ын дарга (татвар, тагнуул хоёрын даргыг угсруулан хашсан), бас нэг нэг Ерөнхий сайдынх нь ЗГХЭГ-ийн дарга нар тус “ордонд” “эмчлүүлж” байна. Зүй ёсоор болох юм болж, тэднийг өмгөөлөгчид ч гараад ирэв. Тэд бол “авилгаар амьдрагчдын авилгаар амь зуугсад” юм. Ийм бүхэл бүтэн давхарга бий болсон. Тэд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын шилдэг авилгачдын төлөө үгээ барж, үсээ халцартал зүтгэсэн авч амжилт олоогүй билээ. Аз болж сая ивээн тэтгэгчид нь шоронд орсноор тэд амь орж, агсам тавьж эхэлжээ. Гэхдээ…

Тэдэн дунд тоон доторх үсэг шиг Э.Бат-Үүл намирч явах нь эмгэнэлтэй. Энэ юм бас л болдгоороо болж байгаа нь энэ. Гэнэн Э.Бат-Үүлийг мануухай, үгийн бай болгож эхэллээ. Түүнийг М.Энхсайханы эсрэг ингэж ашиглаж байсан, Ц.Элбэгдоржийн эсрэг ч ингэж ашиглаж байсан, Н.Алтанхуягийн эсрэг ч бас яг ийм дүр оноосон, одоо Х.Баттулгын эсрэг ашиглаж байна.

Өнөөх нь яасан ч хаширдаггүй буурал юм, хөгширсөн хойноо романтик гэнэн хувьсгалчийнхаа дүрээр байлдаанд оров. Улстөрийн дэгэн догонтой замд хүн чанар, гэнэн дүрээсээ болоод өрөвдүүлж, түүнээсээ болж нэр хүнд тэгтлээ унадаггүй Э.Бат-Үүлийг хэргээ болохоор ашиглаж гаршсан, хэргээ бүтээхээр хаяж сурсан бүхэл бүтэн “пирани загасны” сүрэг бий. Түүнийг бүр үе дамжуулан ашиглаж байна. Үйл явцын эцэст ашиг нь хаашаа ч юм одоод, гагцхүү Э.Бат-Үүл л ганцаараа ашиг хонжоогүй салгалаад үлддэгээс түүнийг олон нийт өрөвддөг юм. Үүнээсээ болоод тэр ахидаг ч үгүй, доошилдог ч үгүй.

Хөөрхий түүнийг салмайтал буудуулчихаад, навсайсан мануухай шиг орхиод тохиролцоонд ордог нөгөөдүүлийн нь араншин энэ удаад аанай сэдрэв. АН-ынхны яг онож нэрлэснээр салхины аясаар хөвдөг “солигдмол үүл” болж эхэллээ.

Нэг харахад ардчиллыг өмөөрөөд ч байх шиг, нөгөө харахад С.Баярыг өмөөрөөд ч байх шиг. Нэг харахад Х.Баттулгатай байлдаад ч байх шиг, нөгөө харахад С.Батчулуунтай байлдаад ч байх шиг. Нэг харахад АН-тайгаа байлдаад ч байх шиг, нөгөө харахад МАН-ын дотоод хуйвалдаанд туслаад ч байх шиг. Угаасаа уймраа нөхөр тул учир тоймоо алдсан дүрдээ ахин тоглов, гэвч энэ удаад үзэгчдийн тоо цөөрчээ. Ийм үүл хургүй байдаг.

Гол нь мань хүн өөрийн гэсэн бодолгүй тул МАНАН-гийн тавьсан төмөр замаар дэргүүлж явна. “Хэлмэгдүүлэлт” бол МАХН өөрийн “гэмгүй коммунист боловсон хүчнээ хэлмэгдүүлж, намын эгнээнд хохирол учруулсандаа” харамссандаа гаргасан цэвэр монгол “нэр томъёо” болохоос бусад олон мянган лам, язгууртан, чинээлэг ардыг хомроголон хядсандаа гэмшсэн хэрэг биш болохыг өнөөг хүртэл “гуйгаагүй уучлал” нь нотлодог. МАН-ын удирдагчид бүр Хрущевын дулаарлын үед өмнөх үеийн бурууг өөрсийн намынхаа өмнө хүлээсэн, харин бусад нь бол заазуурдуулах байсан, тиймээс уучлал гуйх шаардлагагүй ! Э.Бат-Үүлийн олонтаа давтаад байгаа эх оронч “Бодоо, Данзан” нь намыг үндэслэгчийн хувьд “хэлмэгдсэн” нь цагаадсан болохоос хар, шар феодалуудыг хэзээ хойно ёстой 1990 оноос хойш л цагаатгаж эхэлсний гол гавъяа өөрт нь оногдох ёстой ч, одоо хүртэл энэ заагийг ойлгоогүй л яваа хүн. Э.Бат-Үүлийн түүхийн талаарх “үзэл санаа” хуучин коммунист намын “хойчийг сайжруулах” эрмэлзлээс хэзээ ч илүү гарч байгаагүй юм.

Одоогийн Х.Баттулгын “Армийг бүтээн байгуулалтанд татан оролцуулах” санаачлагыг эсэргүүцэж байгаа түүний “онол” чиглэл нь өөрийн талынх нь, бүр барууны “дайчилгааны эдийн засгийн” үзэл санаатай зөрчилдөж байгааг ч ойлгоогүй л яваа. Энэ маргааныг тэр бүр эрт Н.Алтанхуягийн ЗГ-ыг эсэргүүцэж ахуйдаа түүнтэй “тэмцэх” нэг шалтаг болгож тарьсан. Үүнийгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулгыг дэмжиж ярилцлага өгч байхдаа “таг мартсан” байсан. Сонгогдсоных нь дараа ахиад санасан. Энэ бол Э.Бат-Үүлийн бодит дүр нь… Тэр гэм хоргүй нэгэн, гэнэн бөгөөд уймраа, хөгшин дарга… Михаил Калинины дүрд тоглох яагаа ч үгүй залуу байна! Харин түүний энэ “эргэн ирэлт” дээр авилгын хэргээр эмчилгээнд орсон МАНАН-гийнхан бүжиглэв.

Гагцхүү гайхдаг нь яагаад Э.Бат-Үүл тэдэнд ийм амархан залуурдагддаг юм бол. АН-ынхан эртнээс түүнийг хардаж шүүмжилдэг байсан, яагаад хамгийн эгзэгтэй, МА(Х)Н-ыг үхлийн гогцоонд орооцолдох бүрт Э.Бат-Үүл гүйж ирж сулладаг юм бол? гэж… Үнэндээ М.Энхболд ба У.Хүрэлсүх нарын тэмцэл ширүүсч, өнөө маргаашгүй дэлбэрэхдээ тулж, хоёрын эсрэг хүч дутсан М.Энхболд АТГ прокурор хоёрыг яаж ийгээд авч үлдэх гэсэндээ “баривчилгаа” эхлүүлээд одоо түүндээ дарагдаад унах гэж байхад Э.Бат-Үүл ирж баганыг нь түших хэрэг байгаа юм уу ?! Нөгөө баганыг нь Ц.Нямдорж тэврээд хашгичиж байхад шүү !

Ерөнхийлөгчийн сонгуулиар намаа бодож, зүтгэж байсан хүн гэв гэнэт хэдэн авилгачийг бариад хоримогц намынхаа эсрэг тэмцэж эхлэв. Гэтэл тэдний дотор өөрийн нь гөнжиж унагасан их сургуулийн нэг ангийн нөхөр Н.Алтанхуягийн ЗГ-ын тагнуул-татварын дарга нар бий… Зальжин, ухаалаг Н.Алтанхуяг хүртэл гайхаж хоцорч байх шиг, “Энэ юу болоод байна ээ?”

МАН-ынхан дотоод зөрчлөө дийлэхээ байхаараа АН-ыг чангааж эхэлдэг, түүнд хамгийн хамгийн түрүүнд Э.Бат-Үүл гүйж очоод олзлогддог, МАН-ын мөнгөөр түүнийг АН-ынхан дэвэргэдэг. Эцэстээ олон нийт МАН-ыг мартаад АН-ын марзан жүжгийг үзсээр дуусдаг тэр л түүх дахиад давтагдаж л байна. Надад бол АН ч, МАН ч ялгаагүй л дээ, зүгээр үзэгдлийг нь давтамжийг нь л бичиж байна.

Магадгүй ээ, тэр МАН-д биш, С.Баярт ухаангүй хайртайдаа сохорсон байх. Дурлал сохор оо! “Сохорсон” учраас С.Баярыг Х.Баттулга биш, М.Энхболд барьж хорьсныг харахгүй байна. АТГ-г М.Энхболдын тавиул удирдаж байгаа, УИХ түүнийг хамгаалж байгаа. Үүнийг харсан ч албаар будилаад байна. Будилахдаа хүний хэлсэн зөвлөгөөнд тааруулах гээд мундраа хутгаад байна. Х.Баттулгыг шүүмжилж байсан хүн явцын дунд замаа алдаад Н.Батсайхан, С.Батчулуунтай хэвлэлээр хэрэлдэж, сүүлдээ З.Энхболдыг хүртэл “загнах” гэж оролдов. Сүүлийнх нь хэтэрхий доош орсноо засах, зиндаархах сэхээрэл гэж ойлгоё! Бусдаар юу хийж байгаагаа ойлгож байна уу ?

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Яагаад АН-ынхныг бариад байгаа юм бэ?” гээд байхад сонсохгүй, харахгүй болтлоо сохорно гэдэг… Эсвэл “Нохой зассан хүндээ янаг” гэгч юм болов уу? Бөлдөг нь С.Баярын гарт байдаг юм биш байгаа… гэлцэх.

АН-аас сонгогдсон “Х.Баттулга АН-ынхныгаа барьж хорьсон” уу? Эсвэл Х.Баттулгын шахалтад хорссон эрх баригчид АН-ынхныг нь барьчихаад намыг нь тавлаж байна уу ? гэж бодож үздэггүй юм болов уу ?! Хамгийн сонирхолтой нь Х.Баттулгыг шүүмжлэхдээ “С.Баярыг хэлмэгдүүллээ!” гэдэг нь яаж байгаа юм ?! Угаасаа МАН хэлмэгдүүлдэг, намын “нэг зүтгэлтний золионд нөгөө талаас гурвыг” гэдэг төрөлх араншингаараа л ажиллаж, гэтэл нөгөө намын нь “нэрт зүтгэлтэн” тэр “хэлмэгдлийг” ардчиллын нэрээр өмөөрч байна гэдэг. Үүнийг бичихэд хүртэл ийм адармаатай байхад уншаад ойлгоход бүр ч хэцүү дээ ! Уг нь тийм сүрхий намч бол МАН-ын авилгачдыг илчилж “хамтад нь” шийтгэхийг шаардаж баймаар.

Ер нь Э.Бат-Үүлийг авилгын талаар даацтай мэдэгдэл хийж байсныг санахгүй байна, энэ нь түүнийг авилгач гэж үзэх үндэслэл биш. Гэхдээ л тэр авилга тонуулын эсрэг ард олны хүсэн хүлээсэн үгийг хэлдэггүй, уг нь түүнээс хүлээдэг. Яагаад гэвэл энэ нийгмийг авчиралцсан хүний нэг учраас. Ийм нийгмийг бус өөр нийгмийг хүсэж байсан гэж итгэдэг учраас. Үнэндээ өнөөгийн энэ бузар булай, өөрийн нь өмгөөлөөд байгаад авилгын “аалзны тор” өөрийнх нь тэмцэж авчирсан ардчиллыг нь багалзуурдаж байгаад хамгийн их санаа тавих ёстой хүн бол Э.Бат-Үүл өөрөө ! Гэтэл авилгач гэгдсэн хүмүүсийг наад зах нь долоон байр, Дубайн гэрээний төлөө, олон жил яригдсан даамжирсан хэргээр барьж хорихоор өмгөөлөөд эхэлдэг нь гайхмаар, эсвэл тэр угаасаа ийм л нийгмийг хүсэж байж. С.Баярыг “Оюу толгойн гэрээ”-г байгуулсных нь төлөө биш, яаж долоон байртай болсныг нь шалгах гэж барьсныг ойлгохгүй хүн улстөрийн ийм эрэмбэд байх уу ?!

Оффшорын асуудалд С.Баярцогтоос хойш АН-аас ганцхан хүн шууд бус холбогдсон нь Э.Бат-Үүл. Шууд бус гэдгийн учир нь данс нь түүний нэрээр биш түүний хүүгийн нэр дээр байсан, гэхдээ буруу санаагүй бол үлдэгдэл нь өчүүхэн байсан. Эцгийн гавъяа хүүд хамаагүйн адил хүүгийн данс эцэгт хамаагүй авч, яагаад ч юм МАН-ынхан түүнээс нь чаргууцалдсаар байсан. Дараа нь Х.Баттулгын тухай хуурамч баримт зохиож цацаад нэрийг нь холбох гэж удтал ноцолдсон. Тэр нь муйхарлал нь гай болж, эргээд өөрсдөө оффшорт нуусан мөнгөө татсан ч юм шиг, үгүй ч юм шиг мэнэрч суугаа биз? Хувь хүний сэтгэл зүйн талаас нь үзвэл хэрэв Х.Баттулгыг зохиомол баримтаар жагсаалтанд чирч оруулаагүй бол тэр Ерөнхийлөгч болоод энэ асуудалтай ингэж хүч гаргаж зууралдахгүй байсан ч юм бил үү?

Ийм байдлаар буруу талын “гол” баатар болсон хүн асуудал тодорч зам мөр нь хавчигдах бүрийд өөр өөр шинэ санаа оноо заалгаж аваад эсэргүүцлийн хөдөлгөөнөө зөвтгөх гэж оролдож байгаа нь эмгэнэлээс илүүтэй ичгүүр болж хувирах нь байна.

Сүүлдээ сэдэв гажаад бүр гадаад харилцааны асуудлаар хүртэл ярьдаг боллоо. Уг нь бичих авъяастай. Гэхдээ асуудалд хандахдаа нийгмийн ухааны суурь мэдлэг дутсанаас яаж алддагийг нь бид мэднэ. В.И.Лениний хөшөөг зүгээр л буулгаад хаячихын оронд “Орос, Хятадын коммунистууд адилхан яргачид” гэж цэцэрхэж байгаад түүндээ ороогдож Хятадаас уучлал гуйсан “ардчилсан хувьсгалч” ! Дараа нь түүндээ барьцаалагдаж эхлээд Хятадын ЭСЯ-аас, дархаа нь хаа байсан “Бурхан халдун”-д халдлагад өртсөн Хятадын иргэнийг гомдлыг тайлж, хотын захиргаанд Өвөр Монголын зиндааны төлөөлөгчөөс уучлал гуйж “доошоо орсон”. Энэ удаад ч бас л доошилж байна. Оросуудыг чадах гэж Лениний хөшөөг нураагаад Хятадаас очиж уучлал гуйдаг хачин жигтэй тэнэглэлийг зөвхөн Э.Бат-Үүл л үйлдэж чадах юм.

Үүнээсээ сургамж авч өнөөгийн байдлыг ярих гээд өнгөрсөн үеийн “ЗХУ-БНМАУ-ын” үетэй хольж хутгаж амьтны элэг доог болохоо больсон нь дээр дээ ! Орос бол манай мөнхийн хөрш, ОХУ бол ЗХУ биш гэдгийг хорь гаруй жил “ойлгохгүй” байна гэдэг бол эсвэл төрөлхийн оюун санааны хоцрогдолтой, эсвэл суурь боловсрол ор тас байхгүй хүний явдал мөн.

Одоо Х.Баттулгатай ямар нэг сэжмээр холбох гэж оролдоод байгаа хүмүүс нь түүнтэй “Э.Бат-Үүлийг нухчин даръя!” гэж хуйвалдаж суух хэмжээний хүмүүс биш шиг санагдах юм. Хэрэв тэр партизан толгойтой АТОЗ нь авилгын асуудлыг үнэхээр ярьдаг л юм бол жагсаалтанд “хагас хамаарлаар” орсон Э.Бат-Үүлийн тухай ярих л байлгүй дээ ! Хоёр том намын авилгачдыг “тэнцвэртэй ярих” гэхээр МАН-аас 48, АН-аас С.Баярцогт, Э.Бат-Үүл хоёр байвал тус бүр дунджаар 24 удаа харьцуултанд хэлэгдэх “өндөр нэр хүндтэй” хүн гэдгээ мартаж болохгүй шүү дээ, ноён Бат-Үүл !

Ерийн ийм ашиггүй үймээн самуунаар Э.Бат-Үүл яах гээд байгааг ойлгоогүй зарим нь асуудлыг илүү ноцтойгоор үзэж эхлэв. С.Зоригийг хөнөөсөн хэргийн хоёрхон гэрчийн нэг С.Булганыг яллагдагчаар татсан үйл явцтай түүний энэ “гэнэтийн самгардсан” идэвхжлийг холбон тайлбарлаад эхэлснийг… Сумаа гамна аа, хамаагүй галлаад байж болохгүй !!!

Судлаач Х.Д.Ганхуяг.

2018 оны 04 дүгээр сарын 25

 

Эх сурвалж: ganaa.mn блог 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

2018.04.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

НӨАТ-ын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

“GRANDEXPO-2015″ наадмын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

МАН, МАХН-ыг зааглаж байсан хана нурж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн гэж ОУВС дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.03

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.19

Улстөржсөн зээлийн золиос нь Хөгжлийн банк болох учиргүй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Биологийн идэвхт бодис ялгаруулах чадавх бүхий шинэ зүйлийн актинобактерийг нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Цэнгээний газрууд шөнийн 04.00 цаг хүртэл ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.07.14

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-т бие төлөөлөгчийн газар байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.29

Сурвалжлага: Хямрал дагуулсан шинэ жил айсуй

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16