“Элэгний эмгэггүй Архангай" төслийн үр дүнгийн танилцуулга уулзалт амжилттай боллоо

“ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АРХАНГАЙ-1” ТӨСЛИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ 2018 ОНЫ 04 САРЫН 17-НД АРХАНГАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар улсын хэмжээнд хамгийн анх “Элэгний эмгэггүй Архангай-1” төслийг 2016 оны 10 сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн үр дүнг танилцууах уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

АНУ-ын Гилеад Сайнсис компаний Ази Номхон далайн орнуудыг хариуцсан захирал Бен Кемаркд Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн хамт

“Элэгний эмгэггүй Архангай” төслийн үр дүнгийн танилцуулга уулзалтанд, төслийг санаачлагч ,УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Амаржаргал, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, ЭМ-ийн сайдын зөвлөх, АУ-ны доктор Б.Бямбадорж мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, С вирүсийн эсрэг эмийг үнэ төлбөргүй нийлүүлэн ажилласан АНУ-ын Гилеад Сайнсис компаний Ази Номхон далайн орнуудыг хариуцсан захирал Бен Кемарк, Омбол компаний захирал Б.Төмөрбат нар болон, АШУҮИС, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Глобал сангийн ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, 19 аймгийн засаг дарга, ЭМГ-ын дарга нар болон бусад албаны мэргэжилтнүүд, Архангай аймгийн сумдын Засаг дарга нар, сумын болон өрхийн ЭМТ-үүдийн эрхлэгч эмч нар төслийн танилцуулга уулзалтанд оролцлоо.

 

 

Төслийн хүрээнд Архангай аймгийн 40-65 насны иргэдийн 81.3 хувь буюу 17594 иргэнийг элэгний С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулснаас 3289 хүн элэгний С вирусын халдвартай гарч халдварын түвшин 19.6 хувьтай байгаа нь улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байна.

Архангай аймгийн хэмжээнд С вирүсийн тархалтын түвшингээ тогтоож, өнөөдрийн байдлаар элэгний С вирүсийн идэвхижилтэй илэрсэн иргэдийн 98.5 хувь буюу 1748 гаруй хүнийг С вирусын эсрэг үнэ төлбөргүй эмчилгээнд сайн дураар нь хамруулж, 43 хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилж байна.

Мөн төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн идэвх, оролцоо чухал байсан бөгөөд зорилтот насны иргэд элэгний С вирусын илрүүлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдан, С вирусын халдвартай эсэхээ тодорхойлуулж, С вирусын идэвхжилтэй илэрсэн иргэдийн маань 95 хувь нь мэргэжлийн эмчийн зөвлөсний дагуу эмчилгээндээ тасралтгүй хамрагдаж, Архангай аймгийн хэмжээнд С вирусын тархалтыг таслан зогсооход үнэтэй хувь нэмрээ оруулж, иргэний үүргээ биелүүлсэн иргэддээ талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

"Элэгний эмгэггүй Архангай" төслийн хүрээнд элэгний С вирүсийн эсрэг эм ууж бүрэн эдгэрсэн иргэд төслийг санаачлагч УИХ-ийн Ё.Баатарбилэгт талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардууллаа.

2018.04.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

АН-ын ҮЗХ дахин хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Д.Пүрэвдавааг хэвлэлийн эрх чөлөөнд халдсаныг тогтоожээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

Монгол бахархлын өдрөөр Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

УИХ-ын дарга З.Энхболдод БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан бараалхав

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

Өнөөдөр “Олон Улсын музейн өдөр”

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

“Революционная Монголия” танкийн бригад дайнд ялалт байгуулж байсан

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

ЦАГДАА ХУЛГАЙЧ НАРТАЙ ХУЙВАЛДДАГ УУ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26