Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд хэн хэн багтав

Оюутолгойн гэрээтэй холбогдуулан үе үеийн Ерөнхий сайд нарыг саатуулан шалгаж эхэлсэн. Мөн гэрээг Монголд ашигтай үгүйг шалгах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар гуравдугаар сарын 23-нд байгуулсан.  “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсаныг танилцуулж байна.

Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана.

Гишүүдээр:

          1.Н.Амарзаяа,

          2.О.Баасанхүү,

          3.Б.Бат-Эрдэнэ,

          4.Б.Жавхлан,

          5.З.Нарантуяа,

          6.Я.Содбаатар,

          7.А.Ундраа нар томилогджээ.

Ажлын хэсгийн дэргэд туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулах юм. Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир шалгалтын явцын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

 

Д.Дамба-Очир: Үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ

–Энэ ажлын хэсэгт дөрвөн намын төлөөллөөс гадна төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийнхэн чиглэл бүртээ асуудлаа ярихаас гадна холбогдох баримтуудыг гаргаж авах юм. Ингэснээр бид нэгдсэн дүгнэлтэд хүрэх чиглэлтэй ажиллаж байна.

Бид бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Дэд ажлын хэсгүүдийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулаад байна. Бас дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүдэд давхар хариуцуулсан. Томоохон бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг гарган, үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ. Тухайлбал, үндсэн гэрээ, түүний хэрэгжилт, Монгол Улсад өгч байгаа татвар, өгөөж болон байгаль орчин, нийгмийн асуудлыг шалгаж эхлээд байна. Ажлын хэсгийнхэн “Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөөд байна. Төрийн гурван өндөрлөг ажлын хэсгийг дэмжиж байгаа. Нэг үеэ бодвол Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэдэгт олон нийт санал нэгддэг болсон байна. Үүнийг “Оюутолгой” компанийн удирдлагууд ч ойлгож, хүлээж авч байгаа. Энэ удаад Монгол Улсад ашиггүй, өгөөж муутай заалтуудыг өөрчлөхөөр ажиллана. Ялангуяа, Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй заалтуудыг өөрчлөх зорилгоор ажлын хэсэг ажиллаж байна.

Б.Саруул

2018.04.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Чуулганаар АТГ-ын даргыг чөлөөлөх эсэхийг шийднэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

П.Мягмарсүрэн: Дурангийн мэс заслыг олон улсын хуралд оролцогчдод шууд дамжуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.04

З.Цэгмид: 20-50 насны эрчүүд дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Хууль сахиулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.13

Үүлэн үст Мэрүүд

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11

"Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд" уралдаанд оролцох материал хүлээн авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.27

Дарга нараас хураагдах том оврын 80 машин дуудлагаар үйлчилдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2015.09.30