Мөөеө аваргыг нутаглуулсан шөнө Баянаа аварга хүүхдүүдтэйгээ бөхийн өргөө рүү дайрлаа

Монгол түмний зүрх сэтгэлд "хоёр Мөнх" хэмээн хайрлагдан хүндлэгддэг агуу хоёр дархан аваргын нэг нь бурхны оронд морилж нөгөөх нь мэлмэрсэн нулимстай үдэн зогсоо дүр монголын ард түмэнд уярал, харуусал төрүүлсэн нь өчигдөрхөн.

Хамгийн харамсалтай нь халхын их аварга Мөөеө аваргыг сүүлчийн замд нь үдэн оршуулж монгол даяараа эмгэнэн гашуудсан тэр орой Баянаа аварга өөрийн хүү Гантогтох гарьд, хүргэн Сүхбат аварга болон Бүрэнтөгс, Батсуурь арслан, Бат-Орших гарьд тэргүүтэй Увс нуур дэвжээнийхээ шавь нарыг, бөхийн өргөөг булааж авахаар хүч түрэн дайруулж цагдаа нартай мөргөлдөн бөөн бужигнаан болсон байна. Өчигдөр үдэш E mart худалдааны төвийн урд талбайд 100 гаруй хүн бөхийн өргөөрүү дайрахаар цугласан бөгөөд тэднийг Увс нуур дэвжээний залуу арслангууд толгойлж, уриалж, зоригжуулж байв. Бөхийн өргөөнд хамгийн түрүүнд Сүхбат аварга тоглолт үзнэ хэмээн туслах гэж нэрлэсэн нэгэн залуугийн хамт орж ирсэн бөгөөд араас нь Гантогтох гарьд нилээн "үнэртүүлчихсэн" орж ирж дайрагсдын хамт "алалцанаа" хэмээн цамнаж буй бичлэг бичигдэн үлджээ. Бүрэнтөгс, Батсуурь, Бат-Орших тэргүүтэй Увсын бөхчүүд дайран орж ирсэний дотор Баасанхүү харцага хүртэл явж байлаа. Харин цагдаа нар дуудлагын дагуу ирж ямар нэгэн ноцтой асуудал үүсэхээс сэргийлж амжсан юм. Дайран орж ирэгсдийн дотор халамцуу согтуу хүмүүс олон байсан бөгөөд "алаад өг", "наад бөхийн өргөөг нь шатаа" гэх зэргээр омогдон хашхирцгааж байв. Цагдаа нар шаардлага тавьж гаргасны дараа Сүхбат аварга, Бүрэнтөгс арслан хоёр үлдсэн бөгөөд УИХ-ын гишүүн Сүхбат "би эндээс гарахгүй хэвтлээ" хэмээн мэдэгдэж байлаа.

Халхын их аваргыг оршуулж тэнгэрт үдсэн орой Баянаа аваргын хүү, хүргэн, Увс нуур дэвжээний шавь нар нь ийнхүү монгол бөхийн босоо цагаан хийморь шингэсэн өргөөг булааж авахаар дайрсан нь зүүний магнайг дүүргэн хэнхийж байдаг их аварга чинь байхгүй болсон юм чинь одоо бүх юм биднийх гэж байгаа мэт хачин их гутармаар мэдрэмж төрснийг нуух юун.

Сүхбат ч гэж Сүхбат. Төв нутгийнхаа их аваргын сүнсийг тавгүйтүүлж, ясыг өндөлзүүлж бөхийн өргөөг булааж авахаар Увсынхантай нийлэн шөнө дөлөөр улайран дайрч байдаг. УИХ-ын гишүүн, төр түшиж байгаа төрийн түшээ гэдгээ ч бодмоорсон доо. Хадам хүргэний харьцаа, багш шавийн өгөө аваа байдаг л биз. Тэглээ гээд очиж очиж халхын их аваргыг тэнгэрт үдсэн шөнөэ эхний одод түгэхтэй зэрэгцэн Баянаа, Сүхбат гэсэн хоёр дархан аваргаар удирдуулсан Увсын бөхчүүд ийнхүү эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө үхэлдэн дайрахыг нь хараад бөх хүний мөс  жудаг, гүндүүгүй ноён нуруу, уужим ухаан "чааваасдаа" гэхэд ч багадхаар ямар ичгүүртэй болсныг хараад гутарлаа. Гацууртын Чинбатыг бөхийн холбооны тэргүүн болгосон дүрмийн бус хурлыг шүүхээр хүчээр албажуулж, Нямдорж сайдын мэдлийн Улсын бүртгэлийн газар гэрчилгээ, тамга тэмдэг хийж өгч, Шийдвэр гүйцэтгэх агентлаг бөхийн өргөөг битүүмжлэхээр зүтгэж байгааг бөхчүүд дургүйцэн ярьж байна. Хууль хүчний байгууллага, Засгийн газрын нөлөө бүхий сайд нар бидний ард байгаа хэмээн Увсын бөхчүүд ил цагаан ярьж, даналзаж, Сүхбат аварга УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээрээ түрий барин томорч байлаа. Урд шөнийн дайралтын дараа үүрээр бөхийн өргөөнөөс гарахгүй суулт хийнэ  гэж  байсан Сүхбатыг хоёр бөх хоёр талаас нь эвтэйхэн өргөж ямар нэгэн асуудал үүсгэлгүйгээр гаргасан байна. Мөн Гацууртын Чинбатыг Сүхбат аваргатай ураг төрлийн нууц холбоотой болсон бөгөөд түүнийхээ барьцаанд орсон гэх мэдээлэлийг бид тодруулж эргэн шуурхай мэдээлэх болно. Өнөөдөр (Бямба гараг) Баянаа аварга бөхийн өргөөний гадаа ирж машин дотроосоо утсаар хүмүүст чиглэл өгч суулаа. Удалгүй Өсөхбаяр аварга ирж уулзаж ярилцъя, асуудлаа шийдэе, эв эеээ хичээе аваргаа хэмээн аварга хүний ноён нуруу, буйр заасан саналыг Баянмөнх аваргад тавив. Тэрээр "бөхийн өргөө рүү дайрна довтолно гээд хүмүүс цуглуулаад байгаа мэдээлэл байна. Ийм байж болохгүй. Та үүнийгээ цаадуулдаа хэлж болиулна уу" гэхэд Баянаа аварга "бид урд шөнө 05 цаг хүртэл суулаа. Хэл амаа ололцохгүй бол тийм байдалд хүрнэ шүү дээ, Нэг юмны зөрчил гэдэг чинь тийм айхтар байдалд хүргэж байгаа юм. Би болиулж чадахгүй" хэмээн хээвнэг хариулахыг сонсоод өчигдөрхөн хүндлэн хайрлаж байсан өвгөн аваргад даанч дээ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Далан нас хэвийсэн насандаа, торгон зодогны эрхэм нөхрөө мөнхийн оронд үдсэн шөнөө эрх мэдэл эд хөрөнгийн төлөө нойргүй хонон өнжин, Дэжинбээгийнхээ гарын цайнаас холдон холдон ингэж увайгүйтэхийг хараад, Мөөеө аварга амьд байсансан бол эрэмбэ зааж "больчи..." гэж загнах байсан байх даа гэсэн гунигтайхан харуусал цээж зурлаа.

Далан настанд даруулга эрэгтэй, дархан аваргуудад сануулга хэрэгтэй цаг болжээ. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэгсэн.

Д.Батмөнх

2018.04.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт 20 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.16

Квотоос монолит рүү шилжих нь чанарын хувьсгал

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Шинэ Ерөнхий сайдын "марафон"

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

“Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хоёрдугаар хурал болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.21

Монголд "Anti-Diabetes" төслийг хэрэгжүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.21

“Микро” баяртай

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

Лионель Месси: Бид маш сайн тоглолоо

...

Дэлгэрэнгүй » 2015.06.27

Улаанбаатарт 22 хэм хүйтэн байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23