Ц.Магалжав: Бөхийн өргөөг хүч хэрэглэн авах гэж байна

Өнөөдөр “Монгол ньюс” Мэдээллийн төвд МҮБХ-ны өнөөгийн нөхцөл байдлын талаар хоёрын талын байр суурийг илэрхийлсэн хэвлэлийн бага хурал боллоо.

Хуралд өнгөрсөн сард хуралдсан YIII “Их Эе”-ээс сонгогдсон тус холбооны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр, тэргүүлэгч гишүүн И.Доржсамбуу болон өмгөөлөгч Д.Одонтунгалаг нар ирсэн бол хурлын төгсгөлд Дархан аварга Х.Баянмөнх, М.Хүдэрбаатар нар ирж оролцлоо.

Уг хурлын үйл явцаас дуулгахад, хурлын эхэнд Ц.Магалжав яаралтай хурлыг хийх болсон талаараа тайлбарласан.

Тэрбээр “Үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлж, чөлөөт бөхийн олимпийн наадмаас мөнгө, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат аварга бурхны оронд заларсан энэ үед хэвлэлийн хурал хийх болсондоо харамсаж байна. Учир нь өчигдөр “Монгол HD” телевизийн байранд хэсэг бөхчүүдийг цуглуулж, хурал болсноос гадна хэвлэл мэдээллээр Бөхийн холбооны  ташаа мэдээллийг энэ үед гаргаж байгаад нь харамсаж яаралтай хурал хийхээс аргагүй боллоо. Цагийг эзэлсэн дархан аваргын бурхан болсон энэ үед хийж байгаа үйлдлээ түр зогсоогоочээ гэдгийг Л.Чинбат захиралд утсаар хэлсэн. Тэрбээр төлбөртэй мэдээллийг мэдээллийн сайтуудаар тавьж  байна. Мөн өчигдөр өөрийн телевизийн байранд болсон хурал, уулзалтын үеэр “Би Бөхийн холбооны тэргүүн болсон. Оюуны өмчийн газраас тамга, гэрчилгээ өгсөн.” Тиймээс хуулийн дагуу тамга тэмдэг байгаа учраас ирэх бямба гарагт (2018.04.14) Бөхийн өргөөнд дайрч орно. Үүнд хамгаалалтын баг ажиллана” гэсэн мэдээллийг бөхчүүдэд өгчээ. Энэ талаар бөхчүүд бидэнд мэдээлсэн учраас бид яаралтай хурал хийхээс аргагүйд хүрлээ. Өмнө нь Бөхийн өргөөнд хоёр удаа дайран орох гэсэн ородлого гарсан. Бид Бөхийн холбоо, Бөхийн өргөөг авах юм бол бөхийн бай шагналыг нэмж, бөхчүүдийг цалинтай болгох зэрэг болзол тавьж, тэднээр гарын үсэг зуруулан авч үлдсэн байна. Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлээд Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн байгууллагууд, Прокурорын газарт бүгдэд нь хандана. Мөн бөхчүүддээ хандаж хэн нэгэн мөнгөтэй хүний ятгалаганд орж, талцаж байгаа энэ асуудалд орохгүй байхыг анхааруулж байгаа. Уг нь бид энэ сарын 9-ний өдөр Л.Чинбат даргатай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцсан. Гэтэл маргааш нь бөхчүүдийг цуглуулж, хуралдан Бөхийн өргөөнд хүч хэрэглэн дайран орох гэсэн үйлдэл гаргаж, хэвлэл мэдээллээр төлбөртэй мэдээлэл цацаж байгаад харамсаж байна” гэв.
 

Харин Дархан аварга Х.Баянмөнх: ”2002 оны IY “Их Эе” хурлын ямар ч хүчин төгөлдөр бичиг байхгүй. YI “Их Эе”-ийг хүчээр хийж, намайг хүчээр хөөн гаргаж байсан. Мөн сая YII “Их Эе”-ийг Б.Бат-Эрдэнэ даргалж, ард иргэдийн толгойг эргүүллээ. Хуулийн дагуу явах хэрэгтэй. Би энэ холбоог албан ёсны Үндэсний Бөхийн холбоо гэж үзэхгүй. Монголын ард түмэнд үнэн үг хэлэх ёстой. Хэн ч худал үг хэлж болохгүй. Өнөөдөр Улсын бүртгэлийг хүчингүй болгож байна. Шүүхийн шийдвэрийн захирамж гарчихсан байхад үгүйсгэдэг. Надад дахин 10 жил бөхийн төлөө зүтгэх чадвар бий. Оюун ухаан мөнхөд байдаг. Энэ Бөхийн холбоог бөхчүүдээс гадна энгийн иргэд ч авах ёстой. Би болоогүй байна. Бөхийнхөө төлөө тэмцэнэ“ гэлээ.

 

Б.Цэнгэл

2018.04.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Хөрөнгө оруулалтын хүсэлттэй "Их түмэн санаачилга"

...

Дэлгэрэнгүй » 2018.06.25

Гансүхүүд

...

Дэлгэрэнгүй » 2015.10.02

Наран ургах зүг, Багануур, Багахангай дүүргээр

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

Хүүхдийг баян, ядуугаар нь ялгаварлаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Алтан Овоо, Шилийн богд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.04

Поп улстөрчдөөс болж улс орон уруудна уу гэхээс урагшилдаггүй

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

2018 он эдийн засгаа бүрэн илааршуулах, цаашдын тогтвортой өсөлтийг хангахад шийдвэрлэх жил байх болно

...

Дэлгэрэнгүй » 2017.12.29

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18