Швейцарын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис хөдөөд хэрэгжсэн төслийн үр дүнд сэтгэл хангалуун байна гэлээ

лон очиж, Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн хүрээнд Монгол орны бэлчээрийг Төв аймгийн хувьд  22 мянган малчин өрхтэй, 4.7 сая малтай,  нийт бүтээгдэхүүний 56 орчим хувийг хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй, газар тариалангийн салбар үйлдвэрлэдэг.  Анх 2007 онд Швейцарын хөгжлийн агентлагийн бэлчээрийн менежментийг сайжруулах зорилго бүхий “Ногоон алт” төслийг Өндөрширээт суманд хэрэгжүүлж эхэлсэн бол 2017-2020 онд  Сүмбэр, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Бүрэн зэрэг  “Ногоон алт, Малын эрүүл мэнд” нэгдсэн төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэ үеэр Сүмбэр сумын Засаг дарга Б.Мөнхтүвшин “Манай сум 35 мянган га талбайтайгаас 23 мянган га  бэлчээрийн талбай, 12 мянган га  газар тариалангийн талбай эзэлдэг газар тариалан, мал аж ахуй хосолсон сум юм. Бэлчээрийн даац 6.5 дахин хэтэрснээс үүдэн бэлчээр нь тулгамдаж буй асуудал болоод байгаа энэ үед “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжих болсонд бид маш их баяртай байгаа.. Хэрэгжиж эхлээд нэг жил болж байгаа ч бэлчээр хамгаалах сайжруулах, бэлчээрийн даацад тохирсон малтай байх зэрэг малчдад зориулсан сургалтууд маш их үр дүнгээ өгч байгаа. Тухайлбал, 2016 оны эцэст 41 мянган толгой мал тоолуулж байсан бол, 2017 оны тооллогоор 34 мянга болж буурснаас харвал, сургалтын үр дүнд малчид малын тоо биш чанарыг эрхэмлэж, даацдаа тохирсон малтай байхад анхаарч  эхэлсэн нь харагдаж байна” гэлээ.

Энэ үеэр сайд Игнацио Кассис хэлсэн үгэндээ “Мөн энэ үеэр сарлагийн хөөвөр, торомны ноосыг бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах бүх шатны үйл ажиллагааны талаар МБАНХ-ны зөвлөх С.Жамбалдорж сайд Игнацио Кассисд танилцууллаа.Тэрээр “Анх 10 жилийн өмнө зөвхөн нэг л суманд сарлагийн хөөвөр, торомны ноосыг бэлтгэдэг байсан бол 30 гаруй сумын малчдын хоршоогоор дамжуулан түүхий эдийг бэлтгэж, үндэсний тэргүүлэх “Баялаг өлзий” ХХК, “Монгол нэхмэл” ХХК, “Алтай кашемир” ХХК, “Уужин” зэрэг үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр ханган ажиллаж, орчин үеийн дэлхийн загвар, стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн Олон улсын зах зээлд гаргаж байна. Сарлагийн хөөвөр, торомны ноосыг хайчилж бэлддэг байх үед нэг кг нь 500 төгрөг байсан бол малчдад сарлагийн хөөврийг самнаж, торомны ноосыг сэрмэн хайчлах сургалтуудыг өгч, арга технологийг нь зааж өгснөөр одоо нэг кг нь 12000 төгрөгт хүрээд байгаа” гэлээ.

Энэ үеэр үндэсний үйлдвэрлэгч “Баялаг өлзий  ХХК  "Bodio s" брэндийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ сайд Иганцио Кассисд танилцууллааТус компани нь "Ногоон алт, Малын эрүүл мэнд" төсөлтэй арав орчимжил хамтран ажиллаж байгаа бөгөөд малчдын хоршоогоор дамжуулан бэлтгэсэн сарлагийн хөөврөөр "Bodio s" брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн олон улсын зах зээлд гаргаж байгаа юм.

малчин хүний орлого яаж нэмэгдсэн бэ гэсэн асуултад сайдын асуултад Төв аймгийн Өндөрширээт сумын СБАХ-ны тэргүүн Ц.Оюун "Хамтарч ажиллаад бэлчээрийн даацыг хамтдаа тохируулах, малын тоо биш чанарт анхаардаг болсноор нэг малаас авах ашиг шим нэлээдгүй нэмэгдэж байгаа. Нэг малаас авах ашиг шим юугаар нэмэгдэж байгаа вэ гэхээр малын түүхий эдийн гарц нэмэгддэг. Тухайлбал, ноос, ноолуур, сүүний гарц нэмэгдснээр тухайн өрхийн орлого нэмэгдэж байгаа. Мөн малчин бүр орон нутагтайгаа хариуцлагын тогтолцоог бий болгож, удирдлагуудтайгаа харилцан гэрээ хийж, журам боловсруулан ажилладаг. Тэр үүднээс бэлчээрийн даац, малын тоо толгойг хянах систем бүрдэж байгаа юм" гэлээ.

Төслийн хэрэгжилттэй танилцсан сайд Игнацио Кассис сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд "Монгол орныг өргөн уудам нутаг нутаг дэвсгэрт маш олон малтай цөөхөн хүнтэй, маш их үзэсгэлэнтэй байгалтай, баян орон гэж төсөөлж байсан. Тэр үнэн байжээ. Хоёрдугаарт, Монгол орон харьцангуй залуу ардчилсан орон. Швейцарын Засгийн газар, татвар төлөгчид, ард түмэн сүүлийн 10 гаруй жилийн турш Монгол орны залуу ардчилсан нийгмийн хөгжлийг дэмжиж, хөгжлийн зөв замдаа ороход нь дэмжлэг үзүүлж, тусалж байгаа юм. Гэхдээ, энд бид байнга байх боломжгүй. Хамгийн гол нь тогтвортой хөгжлийн замд ороход нь зөвхөн эхний шатанд л тусалж байгаа. Хөгжлийн зөв замаа тавьсны дараа улс эх орныхоо хувь заяаг Монголчууд өөрийнхөө гарт атгана. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Монгол оронд хэрэгжсэн төслүүд, ялангуяа хөдөө орон нутагт хэрэгжсэн төслүүдэд маш их үр дүн гарсан харагдаж байна. Энэ үр дүнгүүдийн тогтвортой байдал, цаашдаа Монгол оронтой эдийн засаг болон бусад чиглэлээр хамтарч ажиллах шинэ шинэ хөтөлбөрүүдийн тал дээр харилцан ярилцах таатай нөхцлүүд бүрджээ гэж ойлгож байна" гэлээ.

2018.04.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

"15 раунд" Гүндалай нэвтрүүлэгч Даваа 2-ийн халз мэтгэлцээн

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

АСЕМ-ын 150 тэрбумаас 120-ийг нь хүртсэн MCS векселийн санхүүжилтийн талаас илүү хувийг эзэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.10

31 дэх удаагийн “Морин хуур” наадмын Гран при эзэн хэн бэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.02.12

"Ухаалаг Монгол хүүхэд" уншлагын хөтөлбөрийн туршилтийн төсөл хэрэгжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Цахилгааны хязгаарлалт түр хийгдэх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Ч.Энхбат: Ноолуурын үйлдвэрлэл, экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

“Батзүү”-гийн дүрэмт хувцас 35-55 мянган төгрөгийн үнэтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2015.08.25

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Баян-Өлгий аймгийн МАН-ын хороог АН удирдан чиглүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.02.12