Р.Эмүжин: Монгол эр хүнээр шал арчих зуу зуун шалтгаан...

Яруу найрагч Р.Эмүжин өөрийн үзэл бодлыг тун ч өвөрмөцөөр олон талаас нь илэрхийлж чаддаг нэгэн. Аливаа асуудлыг хүн бүрийн олж хараад байдаггүй өнцгөөс харан тун ч уран яруу илэрхийлээд авдаг тэрээр Монгол эрчүүдийнхээ тухай ийн бичжээ:

 Монгол эр хүнээр шал арчих зуу зуун шалтгаан...Эрчүүдийг мөн ч их муу хэлж, муухайгаар дуудаж буланд шахах юм даа. Зарим ээж нар өөрсдөө хүүгүй юм шиг л хүрлийж байгаад ална булна, агтална гээд л авч өгнө. Ямартаа насанд хүрээгүй хүүдээ "За ангийнхаа охин руу аятайхан харчхаад алс нь ажлын байрны бэлгийн дарамт гээч зүйл ангид өртчихөв өө" гээд л захичихмаар санагдахыг яана. Нөгөө охид нь бүүр эрэгтэй хүүхэд, үеийн залуугаа харахаараа элгэмсүү зөөлөн сэтгэл, эрх ялдам зан, дурлах дурлуулах, хайрлах хайрлуулахаа тас мартаад, дарамтлах дарамтлуулах тухай л санаж сэрдэг болж дээ. Улс орон бүрт л гарч байдаг хулгай, дээрэм, хүчин, хүний наймаа...хүн төрөлхтөн оршсоор байгаа цагт хүйтэн сүүдэр адил дагасаар байх үйлдлүүд...тэр тусмаа ядуу нийгэмд яах аргагүй галзуурдаг гэмт хэргүүд. Уг нь ядуурлыг багасгаж байж л энэ мэтийн эрээгүй үйлдлүүд саарах учиртай. Тийм байтал тэнэж төөртөл шоудаж, монгол эрчүүдийг үнэгүйдүүлэх үзэгдэл өндрөө авлаа. Чиний хүү, миний охин гэлцээд л талцаад үзэлцдэг болсныг юу гэх вэ? Ингэтэл хаданд гаргаж, хананд авируулаад байх ёстой сэдэв мөн үү? Энэ мэтийн хэргүүд хуулиараа зүй ёсны шийтгэлээ хүлээж, үйлийн үрээ эдлэх болно. Харин хүн төрөлхтөн айл гэр болж, амьдарч, хайрлаж дурласаар байх болно. Монголчууд ч бас... Өнгөрөгч 2017 онд амиа хорлон амьдралаас буцсан монгол иргэдийн 85 хувь нь эрчүүд байсныг мартамгүй. Тэгээд ч нийгмээрээ эрчүүдийг буланд шахчхаад тэднээс инээмсэглэл хүлээх хэрэггүй. Монгол эр хүн, Монгол Улсын мөнгөн тэмдэгт хоёрыг үнэгүйдүүлэн шал арчих зуу зуун шалтгаан нь өнөөх л тэрбум тэрбумын баялагтай стратегийн 15 орд газар маань юм шүү дээ...өнөөдөр олноороо турхиран, түрхрэн бүтээж буй нийгмээсээ маргааш айж алхана гэдгээ ямагт санаж, хэлэх үг, хийх үйлдлээ цэнээсэй хэмээн би хувьдаа үртэй хүн бүрээс хүснэ!

2018.04.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147