Б.Гүрсоронзон: Техникийн үзлэгт ороогүй автомашиныг камераар хянана

Бүртгэлийг цахимжуулж, хурууны хээ ашигладаг болно

Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой цөөнгүй шинэчлэл хийж байна. Энэ талаар тус төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонтой ярилцлаа.

 

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээг англи орчуулгатайгаар хэвлэж эхэлсэн юм байна. Шинэ гэрчилгээ ямар давуу талтай вэ?

-Өнгөрсөн сарын 13-наас тээврийн хэрэгслийн гэрчилгээг олон улсын стандартад нийцүүлэн, англи орчуулгатайгаар гаргадаг болсон. Гэрчилгээг шинэчлэхийн хажуугаар тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн мэдээллийг нэгтгэх, зөрүүг нь гаргах зорилготой ажиллаж байна. Тухайлбал, хэдэн жилийн өмнө хилээр орж ирсэн автомашинуудын техникийн мэдээллийг зөрүүлж бичих тохиолдол түгээмэл байсан. “Приус” маркийн машины хөдөлгүүрийн багтаамж 1496 байдаг. Гэтэл 1500 гээд бүхэл тоогоор бичсэн нь иргэдэд хүндрэл учруулж байна. ОХУ руу зорчих гэж буй иргэдийг бүртгэлийн мэдээлэл нь зөрүүтэй байна гэж буцаах тохиолдол бий. Мөн иргэд иргэний үнэмлэх дээрх гэрийн хаягаа өөрчилсөн ч автомашины гэрчилгээ дээр хуучин хаяг нь бичээстэй байдаг. Тиймээс торгуулийн хуудас явуулах, эзэмшигчтэй нь холбоо барихад хүндрэл үүсдэг юм.

 

-Гэрчилгээгээ шинээр солиход хугацаа заасан уу? Иргэд хэдэн төгрөг төлөх вэ?

-Иргэд хүссэн үедээ гэрчилгээгээ сольж болно. Бүртгэлийн хураамж, гэрчилгээний үнэ гээд ойролцоогоор 4900 төгрөг төлнө. Мөн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг зөрүүтэй байгааг эсэхийг Авто тээврийн үндэсний төвийн 1900- 1234, 1900-70070018 дугаараас асуух боломжтой.

 

-Энэ жил тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой ямар шинэчлэлүүд хийх вэ?

-Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн санг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийнхтэй холбох нь бидний хамгийн том зорилт болоод байна. Иргэний үнэмлэхийн зураг нь танигдахгүй байх, ах, дүүгийнхээ үнэмлэхийг ашиглах зөрчил их гардаг. Тиймээс бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулж, хурууны хээг ашиглан иргэдийн мэдээллийг тулгах зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас, иргэд олон газраас лавлагаа авах хэрэггүй болох юм.

Үүнээс гадна олон улсын стандартын дагуу хилээр гарч буй тээврийн хэрэгсэлд техникийн паспорт олгох ажил хийнэ. Манай улсаас 2010 оноос хойш 10 мянга гаруй машин Казахстан руу хил даваад, буцаж орж ирээгүй. Одоо бол зөвхөн хассан гэсэн тамга дарж байгаа. Техникийн паспорт нь бүртгэлийг хассан гэсэн тодорхойлолт болдог.

Манай улсад 833 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 300 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдогүй, татвар төлдөггүй. Эдгээрээс сүүлийн таван жилд татвараа төлөөгүй 95700 автомашиныг ямар нэг төлбөр авахгүйгээр бүртгэлээс хасах шийдвэр гарсан. Он гарснаас хойг 1366 иргэн ийм хасалт хийлгэсэн байна.

 

Тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахад техникийн паспорт олгоно

 

-Тээврийн хэрэгслээ техникийн үзлэгт оруулаагүй жолоочийг илүү өндөр үнээр торгодог болсон юм уу?

-Дөрөвдүгээр сарын 1-нээс техникийн үзлэгт ороогүй автомашиныг камераар шүүж, торгодог болсон. Ийм зөрчилтэй иргэнийг 120 мянган төгрөгөөр торгож байгаа. Тиймээс иргэд ийм их хэмжээний мөнгө төлж байхаар 20 мянган төгрөг төлөөд тогтсон хугацаанд үзлэгтээ орох шаардлагатай.

 

-“Приус” маркийн автомашины татвар өсөхтэй холбоотойгоор иргэдийн худалдан авалт нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-“Приус” автомашины татварыг нэмэх хуулийн төсөл эцэслэн шийдэгдээгүй, хэлэлцүүлгийн түвшинд явж байгаа. Уг автомашины үнэ нь өснө гэсэн таамгаар эрэлт өссөн байх магадлалтай. Мөн иргэдийн худалдан авах чадвар нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж болно. Шинэ он гарснаас хойш машины худалдан авалт нэлээд өссөн байна. Он гарснаас хойш шинээр 13202 улсын дугаар, гэрчилгээ олгосон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.49 хувиар өссөн үзүүлэлт. Мөн 73043 автомашины дугаар, гэрчилгээг бусдад шилжүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.46 хувиар өссөн гэсэн үг.

 

-Буруу талдаа хүрдтэй машиныг хориглох, автомашины дугаарыг нэг стандарттай болгох зэрэг ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Эдгээр асуудал хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас санал авч, судалгаа хийж байна. Автомашины дугаарыг нэг стандарттай болгох талаар энэ сард багтаад нэг чиглэл гарах байх.

 

-Орон нутгийн иргэд бүртгэлгүй мотоцикл унах тохиолдол их байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Өнгөрсөн онд улсын хилээр 21596 мотоцикл орж ирсэн. Гэвч үүнээс улсын дугаар авч, бүртгүүлсэн нь дөнгөж 1650. Өмнөх хоёр жилд орж ирсэн мотоциклуудыг нөхөж бүртгэснээр 2016 онд нийт 3896 гэрчилгээ авсан байна. Ер нь бүртгэлгүй, техникийн бүрэн байдал хангаагүй мотоцикл унаснаас болж маш их осол гардаг. Өнгөрсөн жил нийт 449 мотоциклын осол гарч, 58 хүн нас барсны 52 нь орон нутгийн иргэд байсан. Бүртгэлгүй учраас мотоциклоо үзлэгт хамруулдаггүй, хамгаалалтын каск зүүдэггүй, хурд хэтрүүлдэг зөрчил ихэнх хувийг нь эзэлдэг. Тиймээс мотоцикл худалдаалдаг байгууллагуудтай тохиролцож, заавал улсын дугаартай, гэрчилгээтэйг нь худалдаанд гаргахаар ярилцаж байгаа. Аймаг бүрт Авто тээврийн үндэсний төвийн салбар байдаг. Манай мэргэжилтнүүд жил бүрийн хавар сумдаар явуулын үзлэг хийдэг юм. Түүнд иргэд идэвхтэй хамрагдаж, техникийн бүрэн байдлаа шалгуулах боломжтой. Ингэснээр өөрийнхөө болон бусдын амь насыг хамгаална гэдгийг ойлгох хэрэгтэй.

2018.04.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Боловсролын сайдаа анагаахын шинжлэх ухааны сургуулийг ийм хүн удирдаж болох уу?

...

Дэлгэрэнгүй » 2018.02.19

Хамаатныхаа аминд хүрсэн залууг баривчилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

“А321”-т бөмбөг дэлбэрсэн гэдэгт 90 хувь итгэлтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

Эдийн засагч, судлаач нар СЗХ-ны үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.06

Цэргийн алба хаахын хажуугаар хос мэргэжилтэй болох сайхан боломж залууст нээгдлээ Бичлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

БНБУ-ын ХАА-н сайд Д-Ж.Ш.Чириповтой уулзалт хийв

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Хүүхдийн төлөө байгууллагыг С.Амгаланд хариуцуулъя

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05