Оюутолгойн тусгай цуваа хил дээрээс буцжээ

Оюутолгойн цуваа зурган илэрцүүд

Өмнийн говийн Оюутолгойгоос хилийн зүгт хөдөлсөн тусгай ачаатай хэдэн машин хил дээрээс уурхай руугаа буцжээ. Үүнийг гайхсан пост, коммент сошиал сүлжээнд харагдлаа. Үүр шөнөөр тусгай замаар шууд Хятад руу гардаг цуваа ийнхүү гэнэт буцсанд тэр хавийн жолооч нар элдвийн таамаг дэвшүүлжээ.

 

... С.Баярцогт баривчлагдсан, одоо Оюутолгой гацнаа .... Ямар эрдэнэсээ гаргаад байгаагаа төр одооноос шалгадаг болж байгаа гэнээ....  Цэнэг гарсан юм болов уу зэрэг ёжилсон гайхсан сэтгэгдлүүд хөвөрчээ.  Оюутолгой бол Ганц модны боомтоор ачаатай машинаа шууд гаргадаг тусгай замтай.  Мөн өөртөө л цахилгаан дулаантай. Шөнөдөө бол гэрэл чийдэн гялалзан харагдах нь тог цахилгаангүй өмнийн говьдоо бол диваажин харагдана. Харин энэ диваажинг тойрсон шуугиан дуулианыг харахад  Оюутолгой  дээр нэг юм болох нь дээ гэж хардах нөхцөл үүсчээ.

 

Он дамжаад МАН-ын засаг солигдоход уул уурхайн дэд сайдын цочир мэдэгдлээр эргэн анхааралд орсон Оюутолгой дээр улстөрчид шат дараалсан алхмууд хийж буй нь анзаарагдана.

 

У.Хүрэлсүхийн танхимын Эрчим хүчний сайд цахилгаан станц барих үүргийг Рио-гоос нэхэж, анх байгуулсан  гэрээг нь сөхтөл манай хүний уншиж байснаас танигдахгүй болтлоо хувирчээ. Оюутолгой манай говьд цахилгаан станц заавал барих албагүй гээд гэрээний заалтаа өөрчилчихсөн байсан гэнэ. Хэн үүнийг шившигтэйгээр хийв гэж ард түмэн ууртай асуулаа.  АН-ын засгийн үед, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед ийм өөрчлөлтийг сэм  хийсэн гэлээ. Үнэндээ бол сэм биш нам хийсэн буюу хуйвалдаан байсан нь тодорхой.

 

Дурсамж сөхөхөд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа том хөрөнгө оруулалтаа хөдөлгөх үү, бүсээ тасартал чангалах уу гэсэн тулгалтаар ард түмнээс асуулга авч байлаа. Бид чинь айсандаа томыг нь хөдөлгөе “Б” шүү  гээд д хариу мессеж илгээсэн.  Дараахан нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд  маань Дубайд алтан хундаганаас сэржим өргөсөн дуулддаг. Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд нь Дубай руу “оргож ” дураараа гэрээ хийж, дэлхийн банкуудад Оюутолгойг барьцаалах гэрээг үзэглэж байхад  Монголдоо үлдсэн 75 түшээ  яаж ч чадаагүй гээд байгаа юм. Энэ үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан найз С.Баярцогт нь хэд хоног аргалсан ч гэрээ үзэглэж дуусангуут Дубай явсныг нь илчилсэн гэдэг.  Энэ бүхний ард Монгол эзэнгүй байсан юм уу гэж төсөөлөгдөнө. Ч.Сайханбилэгийг Дубайгаас ирэхээр нь барьж идэхээр шуугиан үүссэн ч тэгсгээд  хариуцлага тооцоогүй дарагдсан. Яагаад ....  

 

Одоо анхны гэрээ байгуулсан С.Баярцогтын баг “аав”-ынд сууж, дараагийн гэрээгээр Оюутолгойг өр зээлийн барьцаанд хаясан  Ч.Сайханбилэгт камерийг нь бэлдчихсэн хуулийнхан хүлээж байна. Харин тэр үед засаг барилцаж байсан АН ба МАН-ын олон улстөрчид дуу нэгтэй ухаарчихсан хэдэн нөхөрт хариуцлага тооцох талд гарчихсан байх юм.

 

Ч. Сайханбилэгийг зүгээр нэг  сахилгагүйтээд  Дубай явчихаагүйг 2015 оны АН-ын улс төрийн хүрээнийхэн мэдэж л байсан. Зогсоож  болох л байсан.  МАН мөн адил. Оюутолгой дээр олиггүй гэрээ хийснээ хүлээж байгаа юм уу, одоо л юу хийснээ ойлгоод байна уу гэж асуумаар. Учир нь их хурлын дарга саяхан захирамж гаргаж, Оюутолгойн гэрээг  шалгах ажлын хэсэг УИХ дээр байгуулсан. Бараг 10 жилийн дараа, өчнөөн тонноор эрдэс баялаг хилээр гарсны дараа Оюутолгой ашигтай юу, ашиггүй юу гэдгийг тогтоох ажлаа манай төр эхлүүлж байгаа юм.

 

Анхны гэрээг 2009 онд МАН олонх байхад АН-тай тохиролцож байгуулсан нь одоо ил болсон. 2012 онд АН арай гэж олонх болохдоо Ч.Сайханбилэгийн гараар далд уурхайн гэрээг Дубайд үзэглүүлсэн. Одоо харин Оюутолгой дээр хос морь шиг ажилласан хоёр найзыг АН-аасаа хөөгөөд нэр цэвэршихээр яарч суух юм. 

 

Энэ тойрогт нэг асуултыг цаг хугацаа хэрхэн харуулахыг хүлээх үлджээ. Он гараад идэвхжсэн Оюутолгойн гэрээний энэ ухаарал жамаараа гэдэг шиг үнэхээр бодит шаардлагаар бий болоод байна уу. Нэг бол дахин Рио-г шахаж, гэрээг нь цуцлах шантаажаар ирэх сонгуулийн амь тариагаа намууд бэлдэцгээж байна уу.

 

Нийтдээ 7 тэрбум ам.доллар хүрсэн хөрөнгө оруулалттай, бараг хагас зуун жил үргэлжлэх бүтээн байгуулалтын гэрээг шууд цуцлахаар улайрсан мэдэгдлүүд шил даран гарч байгаа нь үнэндээ эдийн засагт сөрөг гэдгийг бүгд мэдэж байгаа.

 

Энэ удаагийн Оюутолгойн шуугиан ээлжит сонгуулийн угтал, улс төрийн өшөө авалт болохгүй гэж найдья. Гэрээг засаж залруулах ба Монголдоо алдагдалтай заалт өөрчлөлтүүдээр авлига авч, завшиж баяжсан нөхдүүдэд хариуцлага тооцох бол нийгмийн шаардлага, хүлээлт мөн. Харин үүнийг хэтрүүлэх буюу гэрээг шууд цуцлах тухай туйлшралыг нийгэмд өрдөх юм бол манай улстөрчдийн муйхарлал, улс төрийн ээлжит хуйвалдаан болохоос хэтрэхгүй.

 

Үнэндээ хариуцлага ярих бол Оюутолгойд зориулж татварын хуулиндаа өөрчлөлт оруулж байсан парламентийн гишүүдийн тал нь одоо ч их хуралд түшээд гээд сууж л байгаа. Тэд яагаад дуу нэгтэй байж энэ балай гэрээний эсрэг кноп дараагүй юм. Тэд 10 жилийн өмнөх борлуулалтын орлого нь Монголд хянагдахгүй хөрөнгө оруулалтын гэрээний бурууд хариуцлага хуваалцдаггүй юм бол ядаж зогсоож чадаагүйдээ уучлалт гуйчих хэрэгтэй. “Шударга л байцгаая” гэж хэн хэлж байлаа...

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

2018.04.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Хот хоорондын тээвэрт 152 автобус нэмэлтээр үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Н.Энхтайван:Хуулийг шинэчилснээр үл таних юмуу “Цүнх баригч”нэг нөхөр дарга болдгийг таслан зогсооно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

"Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн" 2016 оны төсөв монголчуудын бүсийг ингэж чангална

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Зөн билэгч Виктория Райдосын лекцийн билет маш эрэлттэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

Хар тамхины хэргээр манай улсын 10 гаруй иргэн Хятадад цаазын ял сонсчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.22

ХОМ: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 19 тэрбум 653 сая төгрөгийн хадгаламжтай

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

КFW төслөөс олгосон гал унтраах машинаар ой, хээрийн түймрийг богино хугацаанд унтраалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07