“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018” нээлтээ хийлээ

Жил бүрийн дөрөвдүгээр сард ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо /ХАБЭАҮХ/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ-аас зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ны нээлтийн ажиллагаа “Ялалтын талбайд” 04 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

      Нээлтэд ХАБЭАҮХ-ны дарга, ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг; ХАБЭАҮХ-ны гишүүн, ХАБЭМТөвийн захирал М.Даваабат; ХАБЭАҮХ-ны гишүүн, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа; ХАБЭАҮХ-ны гишүүн, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар; МХЕГ-ын ХНХТХГ-ын дарга Л.Төгсбаяр нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.  Мөн НДЕГ, ХАБЭМТөв, ОБЕГ, МХЕГ, Улаан загалмайн нийгэмлэг, МКЛ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллага, Барилгын политехникийн коллеж зэрэг 10 гаруй байгууллага 200 гаруй хүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.

 

   ХАБЭАҮХ-ны дарга, ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ХАБЭА-н асуудал нь зөвхөн нэг сар яриад  өнгөрөх асуудал биш. Харин өдөр тутам бүхий л салбарт яригддаг чухал асуудал юм. Тиймээс нэг сарын хугацаа бол бидний ажлыг эрчимжүүлэх сар гэж ойлгож болно. Манай улсын хувьд өсвөр үе, залуучуудад ХАБЭА талаарх мэдээллийг олгох, ажлын байрны аюул эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, стандарт, шаардлага хангасан эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрхээ эдэлж, өөрийгөө болон бусдыг аюул, ослоос урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах нь чухал юм. Ажил явагдаж байгаа газарт хөдөлмөр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлж, аюул эрсдэл үргэлж дагадгыг санаж, цаг ямагт анхаарал хандуулснаар ажилтнаа эрсдлээс хамгаалж чадах юм. Иймд ажил олгогч, ажилтны үүрэг, хариуцлага хамгийн чухал” гэдгийг онцолсон.  

 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү аяныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуусын оролцоог” нэмэгдүүлцгээе уриан дор зохион байгуулж байгаа юм. Мөн сарын аяны хүрээнд ХАБЭА-н үндэсний чуулган, ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдаан, Нийслэлийн хөдөлмөрийн газар, 9 дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадвахижуулах сургалт, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт зурагт хуудас, богино хэмжээний видео /шторк/ уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

2018.04.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Нүгэлт сэтгэл

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Айлуудын халаалтыг ирэх сарын 15-нд өгнө

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Л.Нямчулуун: “Монголчууд олимпын тоглолт дээр драм үзүүлсэн” гэж ярьсан

...

Дэлгэрэнгүй » 2017.05.17

Л.Болд ХБНГУ-ын холбооны канцлер А.Меркельтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

Г.Батхүү дэд бүтцийн салбараар гурван удаа тоглох эрхтэй юу

...

Дэлгэрэнгүй » 2015.08.22

“Нарны билэг” сангаас Шашны дунд сургуулийн хүүхдүүдэд Анхны шинэ жилийн бэлэг өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.21

З.Энхболд Архангай аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02