Д.Сугар: Төрийн банк 12,4 тэрбумын ашигтай ажилласан

Г.Алтангийн хүү Эдвард Сүрэн Төрийн банкнаас 51 тэрбум төгрөгийг хууль бусаар нэхэмжлээд байгаа тухай эх сурвалжууд сүүлийн үед мэдээллэх болсон . Энэ талаар Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугараас дараах асуултанд тайлбар авлаа.

- Төрийн банк Эдвард Сүрэнд их хэмжээний төлбөр төлөх маргаан шүүхийн шатанд явна. Хэрвээ шүүхээс Төрийн банк төлбөр төлөх ёстой гэж үзвэл танай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үү?

- Ер нь бол энэ цэвэр залилангийн шинжтэй үйлдэл болсон тухай Төрийн банкны Ерөнхий захирал хангалттай мэдээлэлтэй ярилцлага өгсөн. Тэгэхээр Төрийн банк энэ мөнгийг төлөх учиргүй. 2018 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Эдвард Сүрэнд Төрийн банкнаас мөнгө гаргуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэдгийг тогтоосон шийдвэр гаргасан. Төрийн банк нь өнгөрсөн онд 12,4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан 2,3 их наяд төгрөгийн активтай, Монгол улсын Топ 4-н банкны нэг. Монгол банкнаас тогтоож өгсөн бүхий л шалгуур үзүүлэлтийг давуулсан үзүүлэлттэй ажиллаж байгаа. Энэ нь Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болох “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа”-ны үзүүлэлт 25 хувь байхаас 36.75 хувь, “Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа”-ны үзүүлэлтийг 14.0 хувь байхаас 18.44 хувьтай ажиллаж байгаа. Энэхүү үзүүлэлт нь юуг илэрхийлж байна вэ гэвэл Төрийн банк Монголын банкууд дотроосоо хамгийн эрсдэлгүй түвшинд байгаа гэдгийг харуулж байгаа юм. Энэ утгаараа Төрийн банкны харилцагчдын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байна.

- Шүүхийн шийдвэр гарсан, банк хүндрэлд орж болзошгүй талаар мэдээллийг нэр бүхий гишүүд ярьсан. Одоо тэгэхээр танай банк шүүхийн шийдвэрээр ЭдвардСүрэнд яг хичнээн төгрөг төлөх вэ?

-Би нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Өнөөдрийн байдлаар Төрийн банк ямар нэгэн төлбөрт унаагүй, цаашид ч унах үндэслэл байхгүй. Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс Эдвард Сүрэнд Хадгаламж банкны гаргаж өгсөн баталгааны гэрээ хуурамч байж магадгүй хэмээн хардаж байгаагаа мэдэгдсэн ба энэ нь Төрийн банкыг хүнд байдалд оруулж болзошгүй гэсэн байсан. Миний харж байгаагаар дээрх гишүүд тухайн гэрээ хууль бус байх магадлалтай ба шүүхийн шийдвэр буруу гарах вий гэдэгт сэрэмжилж байгаа хэрэг гэж үзэж байна. Шүүхийн энэ асуудлыг шүүхийн шийдвэртэй нь шүүгчтэй нь хамт АТГ шалгаж байгаа юм.

- Ард иргэдийн дунд төр муу менежер гэсэн ойлголт байдаг. Төрийн банкны менежментийн хувьд шүүмжлэлтэй хандах хүмүүс олон байдаг. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлээч.

-Төрийн өмчид байгаа бүхэн муу байдаггүй гэдэг нь өнгөрсөн оны банкны ашигт ажиллагаанаас харагдаж байгаа гэж бодож байна. 2018 оны 1-р сард Төрийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс банкны менежментийг сайжруулах үүднээс банкны менежментийн удирдлагын 70 орчим захирлыг 40 болгож цөөлсөн бөгөөд Захирлуудыг сонгон шалгаруулахдаа банк санхүүгийн системд ажиллсан туршлага ур чадвар, мэргэжлийг харгалзаж удирдлагын багийг томилсон. Өөрөөр хэлбэл өмнөхөөс цөөн хүнтэй бүтцээр илүү үр өгөөжтэй ажиллахаар зорилт тавьсан байгаа. Тиймээс бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, цаг үетэй нийлүүлэн илүү хөгжүүлэх, банкны ашигт ажиллагаа болон шалгуур үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх тал дээр системтэй бодлого боловсруулан ажиллаж байгаа. Тиймээс харилцагчиддаа хандаж хэлэхэд Төрийн банк бол Ард түмний банк, Монголын банк. Энэ банкны олж буй 1 төгрөгний ашиг бүр Монгол улсад үлдэнэ. Манай удирдлагын баг үүний төлөө ажиллаж байгаа.

 

2018.03.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөгчид БОНХАЖЯ-ны сайдтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Автобус жижиг тэрэгтэй мөргөлдөж хүний амь эрсэдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.18

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

Цаг агаарын мэдээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.28

УИХ ын дарга З Энхболд руу гутлаа шиджээ БИЧЛЭГ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.01

Цаг үе үзэл бодол. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

“Toyota”-гийн захирлыг баривчилжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Монгол Улсын далбааг “худалдах” төлөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2015.10.30