ХОМ: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 19 тэрбум 653 сая төгрөгийн хадгаламжтай

ХОМ: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 19 тэрбум 653 сая төгрөгийн хадгаламжтай

Авлигатай тэмцэх газраас өчигдөр төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлалаа.

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээгээр олон нийтэд дэлгэдэг. Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нийт 236 албан тушаалтны өнгөрсөн оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг байршуулсан байна.
 

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГИЙН ОРЛОГО БУУРЧЭЭ



Ерөнхийлөгч Х.Баттулгын орлого 2016 оны ХОМ-т 130 сая төгрөг байсан бол энэ удаад 110 сая төгрөгөөр буурч, өөрийн орлогоо 19 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн түүний гэр бүлийн орлого нь 31.2 саяас 24 сая төгрөг болж буурчээ. Ерөнхийлөгчийн хөрөнгөд буюу орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хувьцааны тоо, ногдол хувь зэрэгт өөрчлөлт ороогүй. Өр, авлагагүй бөгөөд хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл гурван сая гаруй төгрөг хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболдын орлого 27 сая төгрөгөөр өссөн ч гэр бүлийн орлогын нийт дүн 50 сая төгрөгөөр буурчээ. Тэрбээр жилийн өмнөх ХОМ-тээ хоёр орон сууцтай гэсэн бол энэ удаад орон сууцных тоо нэгээр нэмэгдсэн. 900 сая төгрөгөөр үнэлэгдэх адуун сүрэг нь хэвээрээ байгаа. 597 сая 44 мянган төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөний үлдэгдэлтэй. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт, хувьцаа, ногдол хувьд нь өөрчлөлт ороогүй гэсэн байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн жилийн орлого 15 сая төгрөгөөр нэмэгдэж, 134 сая болсон бол гэр бүлийн орлого 2.7 сая төгрөг хэвээрээ байна. Засгийн газрын тэргүүн адуу малгүй бөгөөд “Harley Davidson”, Lexus-570”, “Mercedes Benz” зэрэг нийт 284 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл нэг тэрбум 756 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөний данстай.
 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВЫН ОРЛОГО ОГЦОМ БУУРЧЭЭ




УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 2016 онд нэг тэрбум 394 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан. Харин өнгөрсөн жил орлого нь 39 сая төгрөг болтлоо огцом буурчээ. Тэрбээр 217 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, “Монполимет” ХХК-иас 12 тэрбум төгрөгийн авлага, Худалдаа хөгжлийн банкинд 7.8 сая төгрөгийн зээлтэй. Ц.Гарамжав гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 40 сая төгрөгийн хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй гэжээ.

 

Д.ГАНТУЛГА ХОЁР МАШИНТАЙ Ч ХУВЬДАА ОРОН СУУЦГҮЙ





УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга өмнөх ХОМ-тээ нэг тээврийн хэрэгсэл буюу “Lexus-470” машинтай гэж байсан. Тэрбээр энэ удаад “Toyota Will”, “Mercedes Benz-S305 ” гэсэн хоёр автомашин мэдүүлжээ. Гишүүн 2016 онд нэг хурдан удмын адуутай байсан бол өнгөрсөн жил долоо болж үржсэн байна. Мөн түүний өрхийн орлого 2016 онд 106 орчим сая төгрөг байсан бол өнгөрсөн жил 73 сая болж буурсан. 40 орчим сая төгрөгийн зээлтэй Д.Гантулга гишүүн таван сая 654 мянган төгрөгийн данстай.
 

10 ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ ГИШҮҮН




УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы жилийн орлого 10 тэрбум бөгөөд нийт зургаан тэрбумын үнэтэй гурван орон сууц, 50 саяын үнэ бүхий

“Mercedes Benz G 55 AMG” машинтай. Тэрбээр өр авлага, үнэт эдлэл, газаргүй ч гурван тэрбум 478 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Мөн 44 сая төгрөгтэй дүйцэхүйц хурдан удмын хоёр адуутай.



Г.МӨНХЦЭЦЭГ ГИШҮҮНИЙ ОРЛОГО 2.5 ДАХИН НЭМЭГДЖЭЭ




2016    онд 41 сая төгрөг олсон бол өнгөрсөн жил 118 сая төгрөг олсон гэж мэдүүлжээ. 2015 онд 7.8 сая байсан гэр бүлийнх нь орлого өнгөрсөн онд 102 сая төгрөг болсон байна. Эрхэм гишүүн өмнө нь малгүй байсан бол энэ удаагийн ХОМ-тээ гурван сая төгрөгөөр үнэлсэн хоньтой болжээ. Мөн шинээр 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болсноо мэдүүлсэн юм.
 

МОРЬ “ХӨЛӨГЛӨДӨГ” С.ЖАВХЛАН ГИШҮҮН “LAND-200” АВЧЭЭ




Ихэнхдээ морь хөлөглөдөг, УИХ-д бие дааж нэр дэвшээд сонгогдсон С.Жавхлан гишүүн гурван автомашин, нэг орон сууцтай. Тэрбээр өнгөрсөн онд “Land cruiser 200” маркийн автомашин авсан юм байна. Гишүүний хонин сүрэг 50 тоо толгойгоор нэмэгдсэн бөгөөд жилийн орлого, хадгаламж нь хэвэндээ байна.
 

З.ЭНХБОЛДЫН ОРЛОГО ЗУРГАА ДАХИН НЭМЭГДЭВ




Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын орлого 2016 онд 21 сая байсан бол өнгөрсөн жил бараг зургаа дахин нэмэгдэж, 121 сая болжээ. Бусад хөрөнгөд нь төдийлөн өөрчлөлт ороогүй бөгөөд нэг орон сууц нь хасагдаж, 12 саяын хадгаламжаа 34 сая болгон нэмсэн байна.
 

МАЛ АЖ АХУЙНХ НЬ ҮНЭЛГЭЭ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ





УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2016 онд 402 саяар үнэлэгдэх 478 толгой малтай байсан бол 2017 онд 1.2 тэрбумаар үнэлэгдэх 600 толгой малтай болжээ. Түүний орлого 446 саяас 19 дахин буурч 24 сая болсон бол гэр бүлийн гишүүдийн орлого 185-аас 357 сая болжээ.
 

ЭКС ЕРӨНХИЙ САЙДЫН ОРЛОГО БУУРСАН




УИХ-ын гишүүн, экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын жилийн орлого 194-өөс 169 сая төгрөг болж буурсан бол гэр бүлийн орлого нь хоёр дахин өсөж 375 сая болжээ. Тэрбээр гурван орон сууцныхаа нэгийг, мөн тооны тээврийн хэрэгслийнхээ хоёрыг нь цөөлсөн бол хадгаламж бэлэн мөнгө нь 74 саяас 114 болж нэмэгджээ. Гэхдээ 46 сая болсон гэр бүлийн гишүүдийн орлого нь 46 саяас 189 сая болтлоо нэмэгдсэн байна.
 

А.СҮХБАТ ГИШҮҮНИЙ ӨР, АВЛАГА ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ




УИХ-ын гишүүн А.Сүхбатын орлого жилийн дотор тав дахин буурч 283 саяас 57 сая болжээ. Тэрбээр 2016 онд л Г.Бат-Очир, Д.Бат-Өлзий нараас 548 саяыг авлагатай, Хаан банкинд 143 саяын зээлтэй байсан. ХОМ-ээс нь харахад өр авлага, үнэт эдлэлд нь огт өөрчлөлт ороогүй байна. Гэхдээ гишүүн 52 саяын хадгаламжаа 106 сая болгож өсгөжээ.
 

ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ХАДГАЛАМЖТАЙ ГИШҮҮН




УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг энэ парламентын хамгийн баян гишүүн гэж хэлж болно. Тэрбээр 18 тэрбум байсан хадгаламжаа өнгөрсөн онд 19 тэрбум 653 сая төгрөг болгож арвижуулсан байна.

Өглөөний сонин
Б.Билгүүн

2018.03.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

НӨАТ-ын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

“GRANDEXPO-2015″ наадмын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Н.Наранзул: Элэгний С вирүсийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.08.22

“Хангайн-Үдэш 8” шинэ жилийн цэнгүүн болно

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17

ЗТЯ-наас 160 ам.долларын сэтгүүлийн талаар албан ёсны тайлбар хийв

...

Дэлгэрэнгүй » 2015.08.28

Обама Ерөнхийлөгчийн албаа дуусгаад багш болно гэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөнө

...

Дэлгэрэнгүй » 2018.02.07

“Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдаан бямба гаригт болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Поп улстөрчдөөс болж улс орон уруудна уу гэхээс урагшилдаггүй

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

Цементийн галзуурсан үнэ буурч, тогтворжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11