Хөвсгөлийн газар нутгийг бүхэлд нь лицензгүй талбар болгомоор байна


Монголын Швейцари хэмээгдэх Хөвсгөл аймаг  байгалийн асар их нөөц баялаг, өвөрмөц тогтоц, үзэмж тансагаараа дэлхийд гайхагдаж, бизнесийнхэн болон аялал жуулчлалынхны  анхаарлыг зүй ёсоор татаж байна. Иймээс ч сүүлийн хорь гаруй жилийн турш хувийн олз ашгийн төлөө энэ сайхан онгон дагшин нутаг руу улайран дайрах гадаад, дотоодын доншуур наймаачдын цуваа тасарсангүй.

Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт бичигддэг бол амьдарлыг тэтгэгч тэрхүү  нөөцийн 70 хувь нь Хөвсгөлд бий. Энэ утгаараа Хөвсгөл аймаг нь монголчуудын ирээдүйг тодорхойлдог онцлогтой.

Өдгөө дэлхийн нийт хүн амын 47 хувь буюу 2.6 тэрбум хүн ундны усаар гачигдаж, өдөр бүр 30 гаруй мянган хүүхэд усны хомдолоос үүссэн өвчин эмгэгт нэрвэгдэн хорвоог орхин одож буй гамшигт үзэгдэл цаашдаа ч улам хүндрэх төлөвтэй байна. Судлаачид нэлээд хэдэн жилийн өмнөөс бас Монголын цэвэр усны нөөц ойрын үед шавхагдаж хүндхэн нөхцөлтэй нүүр тулна гэдгийг хэлж байгаа билээ. Цэвэр усаар гачигдах гамшигт үзэгдэл  монголчуудыг тойрохгүй, дайрч өнгөрөх магадлал  сүүлийн үед эх байгалиа сүйтгэсэн уул уурхайн эздийн зэрлэг авир араншингаас бүр тод харагдаж байна.

 

Кек Су Гуль буюу Хөх устай нуур гэдэг  түрэг үгнээс гаралтай  Хөвсгөл нуурыг мэдэхгүй Монгол хүн бүү хэл гадаадын иргэд ховор юм.  Хөвсгөл нуур нь тус аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сумын нутгийг дамнан тогтсон, усны нөөцөөрөө дэлхийд эхний 14-т багтдаг,  39  км-ын өргөнтэй, 133 км урт, нийтдээ 2760 километр квадрат талбай бүхий хамгийн цэнгэг устай нуур.  Өөрөөр хэлбэл байгаль эхээс монголчууд бидэнд заяасан хосгүй үнэт чандмань эрдэнэ юм. Энд 46 гол мөрөн цутгаж, ганцхан Эгийн гадагшаа урсан гардаг бөгөөд нуурын уснаа 12 зүйлийн загас амьдардаг. Усны гүн нь 262.3 метр. Хадан хүй, Модон хүй, Бага хүй, Далай хүй гэсэн дөрвөн аралтай Хөвсгөл нуур нь Байгаль нууртай хүйн холбоотой.  Хэрвээ Хөвсгөл нуурыг бохирдуулвал Байгаль нуур ч бохирдох аюултай гэсэн үг. Тиймээс Хөвсгөлийг хамгаалах асуудал нь зөвхөн монголчууд төдийгүй хөрш зэргэлдээ ОХУ, цаашлаад дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Өнөөдөр Монголын уул уурхайн салбарт ашигт малтмалын нийт 3326 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаагийн 1630 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Тэдгээр тусгай зөвшөөрлийн 50 гаруй хувь нь Хятадын  дангаар болон хамтарсан компаниудын мэдэлд ороод байна. Энэ нь цөөхөн монголчуудад  арай ахадсан  тоо  бөгөөд  хэрэв үр ашгийг нь өөрсөддөө ашигтайгаар зарцуулвал  хэдэн зуун жилийн турш дан ганц уул уурхайн баялгаар тэжээгдэх том боломж гэлтэй. Гэхдээ зөвхөн уул уурхайг шүтээд нэмэргүйг манай иргэд  сүүлийн үед сайтар мэдэрч байна.

Газар доорх алт эрдэнэсийг нь ухаж аваад нөхөн сэргээлт хийлгүй хаяж явдаг, хийлээ гэхэд  бэрдийн нүдийг гурилаар хуурахыг үлгэр эсгэн хуураад өнгөрдөг  харийнхантай нийлсэн эрх мэдэлтнүүд  сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуур, энэ нуурт цутгадаг олон гол мөрний ай савд аюул занал учруулдаг болжээ. Байгаль орчноо унаган төрхөөр нь авч үлдэх гэсэн нутгийн иргэдийн тэмцэл хөдөлдөөн ч тасралтгүй үргэлжилсээр байгаа аж. Саяхан тус аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг буюу Дэлгэр мөрний хөвөө, Нүүрстэйн ам хэмээн газарт  860 га-д нүүрсний ордыг 30 жил ашиглахаар бүх техник хэрэгсэлтэйгээ ирж буусан “Black Rock” компанийн хууль бус ажиллагааг илчилсэн нутгийн иргэд бөөнөөрөө цуглан жагсаж уурхайн талбайгаас нь хөөж явуулсан байна. Энэ нь иргэдийн хувьд томоохон ялалт, дараа дараагийн шуналтангуудад хатуу сануулга боллоо. Гэхдээ урьд нь хэчнээн тэмцээд хүч хүрээгүй эрх баригчдын хууль бус шийдвэрүүд одоо болтол хэвээрээ, зарим нь эсэргүүцэлтээ тулгаран хэрэгжэлгүй бичиг цаасны хог болоод хэвтэж байна.

 

2011, 2013 онуудад Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тус аймгийн 50 дугаар өргөрөгөөс хойших газар нутагт хайгуул, олборлолт явуулахыг хориглосон тогтоол гаргаж, өнгөрсөн оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийг хэлэлцэхдээ “50 дугаар өргөрөгөөс урагш талбайд  геологи хайгуулын судалгаа хийнэ” гэж заасан  нь уг өргөрөгөөс урагш ашигт малтмал ухаж болох логик утгатай бөгөөд энэ маргаан бас эцэслэн шийдэгдсэнгүй.  

Иргэний байгууллагууд Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах лицензтэй компаниудын лицензийг  шүүхээр цуцлуулах тэмцэлээ үргэжлүүлэн, Хөвсгөл нуур болон ойн сангаа хамгаалах олон төрлийн ажил зохион байгуулж байна. Энд “Талст маргад” компанийн хайгуулын 6 лиценз, ашиглалтын гурван лиценз, “Сутайхэнцо” компанийн ашиглалтын нэг лиценз байгаа юм. 

Фосфоритын нөөцөөр Монгол улс дэлхийд тэргүүлэх арван орны нэгд багтдаг. Социализмийн үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж, Хөвсгөлийн ай савд хорь орчим ордын нийт 1.6 тэрбум гаруй тоннын нөөц  илрүүлсэн нь өдгөө Төв Азидаа томоохонд тооцогдож байна. Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Манхан уулын орд нь нэлээд том ордог. Энэхүү орд нь Хөвсгөл нуурт Бүрэнхааны ордоос хамаагүй ойрхон юм. Түүнчлэн Алаг-Эрдэнэ сумын нутаг  дахь Онгилог, Жанхайн давааны ордууд нь  фосфоритын 1.5 тэрбум тоннын нөөцтэй.

2007 оноос Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр Майнинг” компанийн охин компани болох “Хургатай хайрхан” компанид тус аймгийн Цэцэрлэг сумын Овоот гэдэг газарт нүүрсний 9436 гектор талбайн хайгуулын лиценз олгосон бөгөөд энэ нь Могойн голын нүүрсний уурхайн талбайтай давхцаж баахан маргаан  үүссэн боловч эрх баригчид үүнийг зөв зохистойгоор шийдэж чадсангүй. Асуудлыг шударгаар шийдээгүй нь цаанаа бас хэсэг бүлэг хүмүүсийн хувийн нөлөөлөл, тэдний давхар сонирхол ноёлсон байлаа. Хачирхалтай нь энд байгаль орчны үнэлгээ ч хийгдээгүй байхад дарга нар яаран ум хумгүй шийджээ. Ингээд 2012 оны зунаас эхлэн Эрдэнэт-Овоотын чиглэлд төмөр зам барих шийдвэр гарч, концессийн гэрээ, тусгай зөвшөөрлүүд шуударсан юм. Уг нь энэ чиглэлд төмөр зам тавих асуудал улсын хэмжээний төмөр замын бодлого, төлөвлөлтөнд огт тусгагдаагүй байхад тийнхүү шийдэж,  концессийн гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд хийхээр  болсон зэрэг эргэлзээтэй, илэрхий хууль бус юм зөндөө байв. Иймээс нутгийн иргэд тэвчихээ больж, тэмцэлээ улам идэвхжүүлсэн боловч гачлантай нь манай дарга нартай үгсэж найрсан Хятад эздийн “Галт тэрэг” нэгэнт хөдөлж, тэдний “Нэг зам-Нэг бүс” хэмээх суртал ухуулга цас шиг дарж орхив. Харин өнгөрсөн оноос УИХ-ын дарга М.Энхболд зэрэг зарим томчууд нь хөвсгөлчүүдийн уур бухимдлыг бага ч атугай намжаахын тулд “Хөвсгөл нуурыг Төрийн тахилгатай болгоно” гэдэг болжээ. Мухар сүсэг зонхилсон, дээр нь үе удмаараа билэгдлийн ёс зүйгээр хүмүүжсэн монголчуудыг иймэрхүү аар саар юмаар аргалах шиг амархан юм үгүй л дээ.

Ер нь альч  өнцгөөс  харахад Хөвсгөл аймгийн газар нутгийг 50 дугаар өргөрөгөөс хойш, урагш гэлгүйгээр бүхэлд нь дархалж, бүхлээр нь хайгуул, ашиглалтын ямар ч лицензгүй талбар болгох нь хойч үеийнхэнд илүү чухал ач тустай үйл хэрэг болоод байна. Иймээс дээрх концессийн гэрээ болон бүх тусгай зөвшөөрлүүдийг цөмийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Ингэж чадвал “Хөвсгөл нуурын Төрийн тахилга” энээ тэрээ гэсэн нүглийн нүдийг гурилаар хуурах үлгэр “жаргаж” зон олны нуруу тэнийх ажээ.

 

Б.Баяр

2018.03.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

2013 оноос хойш төрсөн хүүхдүүд дахин хүсэлт гаргаж, мөнгөө авна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.14

Эмч нар өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.26

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Засгийн газарт зээл олдохгүй аргаа барахдаа л Давост очиж "царай" алдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Энэ жил утаанд тусгайлан мөнгө зарцуулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.19

Харцага Ц.Содномдорж заан цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

Өөрийн хувьцааны данстай эсэхийг цахим хуудсаар шалгах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.01.27