Мөнгөний засаглал ба У.Хүрэлсүхийн засгийн газар

1. МОНГОЛЫН УДИРДАГЧ ХЭН БЭ

Монголчууд хэзээний найрсаг зочломтгой агаад шууд утгаараа хөөрхөн ааштай хүүхдэрхүү зантай ард түмэн. “Монголын нууц товчоо”-ны 238 дугаар зүйлд “Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алалтун бэхи охиноо өгөхөд Чингис хаан сургасан нь: “Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний дараах нь ариун нэр. Үүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно” гэж зарлиг болсон ажээ. Төр, түмэн хоёр харилцан элбэрэл хүндэтгэлтэй харилцаж байгаа бол тэр нь яах аргагүй хөөрхөн ааш зантай хүн ардын халуун дулаан холбоо хэлхээ мөн байдаг буй за. Энэ үгэнд их хаан маань монгол төрийг “алтан төр” хэмээн онцолжээ. Чингис хаан хамаа намаагүй ярьдаг хуумгай нэгэн биш, харин бясалгаж ярьдаг ухаалаг хашир хүн байсан нь барин тавин мэдэгдэж байдаг. “Алт шиг төр” гээгүй “алтан төр” гэснийг анзаарваас төр, засаг бол хүмүний нийгэмд алт мэт язгуураасаа цэвэр агаад ямар ч үед тансаг чанараа алддаггүй, басхүү уян зөөлөн чанараараа ялгарч байдаг гэж төр, засгийн жинхэнэ мөн чанарыг оноож онцолсон хэрэг биз.Төр нь ч иргэн түмэндээ үнэхээр хайр хүндэтгэлтэй хандаж, тэднийг ямарваа аюул хөнөөлөөс хамгаалж, боломжтой бүхнээр тус дэм болж чаддаг байснаас иргэндээ авааль хань нөхөр шиг нь хайрлахгүй байхын аргагүй, аятай таатай санагддаг байсан байж таарна. Ямар боловч Монголын тухайд төр, иргэн хоёрын хооронд иймэрхүү хүндэтгэлийн найрсаг харилцаа үйлчилж байсныг дээрх үг тодосгож байгаа гэж бодогдоно. Монголын ард түмэн “Төрийн минь сүлд өршөө“ гэж бишрэн хүндэлдэг болсон нь их гүн утга учиртай үг мөн. Тэр нь ямар ч гэсэн монгол төрийн өршөөнгүй нинжин чанар, нийгмийн ухамсарт шингэж үлдсэн ул мөр ийм үгээр тодорсон байх. Харин энэ эрхэм ёс зүй эдүгээ орвонгоороо эргэж, үгүйсгэх анархи үзэл дарангуйлах болсонд бидний өтгөс буурал сэтгэл дундуур болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар дотор загатнуулаад байгаа, хариулт нэхэж буй нэг асуудлыг цухас дурдъя.

Тэр бол Монгол Улсын удирдагч хэн бэ гэсэн энгийн мөртлөө онож хариулахад амаргүй асуудал. Хэрвээ орос хүнээс “Танай удирдагчийг хэн гэдэг вэ” гэж асуувал “В.Путин” гэж торох юмгүй хариулна. Хятад хүнээс асуувал “Ши Жинь Пин дарга” гэж хэлнэ. Америк хүнээс асуувал “Д.Трамп” гэнэ. Хэрвээ БНАСАУ-ын иргэнээс асуувал “Манай удирдагч Ким Чин Ун” гэх биз. Харин Монголын иргэнээс ийнхүү сонирхон асуух аваас танд хэлэх үг байна уу. Мэдээж, бэлэн нэр байхгүй. Дахин дахин шалаад байвал манайх бусад улс шиг ганцхан хүнээр удирдуулдаггүй, бүр 76 удирдагчтай улс хэмээн наргиан болгон өнгөрөх нэг арга байж болно.

Үүнээс гадна бидний монголчууд зэллэн ниссээр цаст Гималайг даван умардын сэрүүн газар зусаад буцдаг тогоруу шувуу мэт нэгнийгээ ханьсан бараадаж, туйлын эрх чөлөөтэй нүүдэллэдэг, жинхэнэ ардчилсан тогтолцоотой улс байхгүй юу гэж хэлж болох талтай. Энэ бол шог хошин яриа, наргиа үг бус бодит амьдралд яг тийм юм. Хэрэв “Х.Баттулга Ерөнхийлөгч Монгол Улсын ганц том удирдагч мөн юм биш үү” гэвэл “Биш”. Манай улсын Ерөнхийлөгч чин үнэндээ бол “Хүргэн хүү” киноны Жамц баяны хүргэн Дэмбэрэл шиг өөрийн мэдэлгүй хүн байдаг гэж үнэнийг хэлэхээс өөр аргагүй. Тэгвэл М.Энхболд уу. Үгүй ээ, тэр чинь зүгээр л УИХ хэмээх нэгэн байгууллагын дарга. Тэгвэл У.Хүрэлсүх уу. Үгүй ээ, Монголын Ерөнхий сайд бол кабинетынхаа хэдэн гишүүнийг ч толгой мэдэн томилох, чөлөөлөх эрхгүй, дутуу хагас мэдэлтэй, ний нуугүй хэлбэл, УИХ-ын зараалын хүн гэдгийг хэлэх шаардлага гарна.

Монгол Улс бол иргэн, түүний төлөө тухайлан хариуцлага хүлээхээр нэр цохсон удирдагчгүй улс гэдгээрээ энэхэн хорвоод онцлог улс гэдгийг тодосгохын тулд ийнхүү илүү үг нуршлаа. Манай Үндсэн хуулийн дотоод тогтолцоо нь эцсийн дүндээ ийм гаргалгаатай байдаг. Бидний мэдэхээс сүүлийн 26 жил ийм л байлаа. Яагаад ийм төртэй болсон тухай оршил түүхийг анзаарвал 1990 онд анхны олон мандат бүхий ардчилсан сонгуулиар сонгогдсон Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулиа дагнан хэлэлцэж, 72 хоног шар махтайгаа хатахдаа ганц хүний дарангуйлагч төртэй болгочихгүй юмсан хэмээн болгоомжилж, төрийнхөө хамаг эрх мэдлийг танаж, оронд нь түгжээс хийсээр эцэст нь шилдэг сайн дархны хийдэг олон түлхүүрээр түлхүүрдэж гаргадаг монгол цоож мэт давхар давхар түгжээтэй засаглал бий болгосон түүхтэй. Харин тэгтэл Үндсэн хуулийн тэр сиймхийгээр өөр нэг удирдагч гэнэт гарч ирээд манайхыг дараад авсан. Тэр бол сайд дарга нар шиг үнэтэй машин хөлөглөн давхиж харагдахгүй, уран цэцэн үг хэлж, том илтгэл айлтгал сонсгохгүй, ихээхэн бүрэг зантай удирдагч. Нэр алдар нь монгол төгрөг. Түүнийг түмэн олон мөнгөний засаглал гэж нэрлэдэг. Бурхангүй газрын бумба галзуурдаг жамаар төгрөг мөнгөний засаглал манайд үнэхээр галзуурсан. Монгол төгрөг гэдэг нь хэмжээгүй эрхтэй хаан лугаа төр, засгийг дураараа хөтөлж, түмэн олны амьдралыг зохицуулж, үхүүлэхийг нь үхүүлж, хоосруулахыг нь хоосруулж, огцруулахыг нь огцруулж, томилохыг нь томилж, дэвшүүлэхийг нь дэвшүүлдэг.Төрийн гурван өндөрлөгийн ноёдыг ч манай даруухан бор төгрөг үзэмж тааллаараа сонгож соёрхдог, хэрвээ жаахан дургүй нь хүрвэл огцруулж, бүр шоронд илгээхээс буцахгүй. Нэгнийх нь хөнжилд орж байгаад нөгөөгийнх нь араас мэс зоож, хорлон бусниулахаа бас мэднэ.

Мөнгө төгрөгт нинжин сэтгэл гэж байхгүй учраас өнөөдөр Монголын гурван сая хүний нэг саяыг нь хоосруулж, үнсэнд хаясан шалз мэт болгосон тухайд албан ёсны тоо баримт байна. Тэгтэл манай хөрш, тэрбум гурван зуун сая хүн амтай Хятад улс ойрын таван жилд дэлхийн ядууралгүй, чинээлэг иргэдтэй анхны улс болох гэж байна. Манай хойд хөрш Орос улсад хүн амаа дунджаар наяас дээш насалдаг болгох гэж байдаг. Тэгтэл хоёр хөрштэйгөө хаяа залгаа нутагтай хамгийн баян дэлгэр газар оронтой, гурван сая гаруйхан хүн амтай монгол оронд ийм олон тооны ядуус амьдарч байдаг. Монгол хүн дунджаар дал хүрэхтэй үгүйтэй насалж байгаа нь дэндүү хүн чанаргүй,туйлын хариуцлагагүй баримт мөнөөс мөн. Мөнгөний засаглалын хамгийн сайн чаддаг ажил мэргэжил нь мөнгө хүүлэх, мөнгө угаах, авлигад үйлчлэх явдал. 

Мөнгө төгрөг хэмээх чимээгүй хаан удирдагчийн тухай сэдвийг үүгээр цэглэж орхиод Монгол Улсын хаан суудлын өртлөөс зовлонгийн нэгэн болох үе залгамжлалын тухай ярья. Аль ч улс гүрний хаан суудлын чухлын чухал асуудал нь үе залгамжлах явдал. Насны эцэст хаан сэнтийгээ хүүдээ, хан хүүгүй бол охиндоо, хэрвээ удам залгах үргүй бол хамгийн ойр төрлийн нэгэндээ өгдөг ёс жаяг тогтжээ. Харин үр хүүхэд нь байсаар атал хүний хүүд хаан суудлаа ацагласан түүх бараг үгүй байх. Тэгтэл манай дээд удмын нэгэн хаан тухайлбал, боржигон овгийн Бодончар өвөөгийн долоо дахь үеийн хүн болсон Хабул хаан бээр этгээд нэгэн сонголт хийжээ. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд тодорхой бичсэн байдаг. Тэнд “Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөвүүнтэй байтал Сэнгүн билгийн хөвүүн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ” гэсэн зүйл бичээстэй байна. Хабул хааны долоон хүү долуулаа мундаг сайн хүмүүс байсныг “МНТ”-нд тэмдэглэсэн байдаг. Охинбархаг, Бартан баатар, Хутугт Монхор, Хотола, Хулан, Хадлаан, Тодойн гэх ийм сайхан долоон хүү байсаар байхад өөр овог, айлын хүүг хаан болгосон учир өнөөг хүртэл таашгүй таавар хэвээр байна. Тайлах гэж оролдъё, Хабул хааны энэхүү шийдэл ямархан учиртай байж таарах вэ. Бүхий л дайн дажин, бослого хөдөлгөөн, төрийн сонгууль нь ихэвчлэн хаан суудал эзэгнэхийн төлөө болдог. Эрт үед, өнөөдөр ч тийм байгаа. Чингэхээр улс гүрний төр, засгийн дээд эрх мэдэл буюу хаан сэнтий нь зөөлнөөр хэлбэл, хамгийн том хэрүүлийн алим, хатуухан хэлбэл амь настай нь ярьдаг цаазын шийтгэл болсоор иржээ. Тиймээс манай Хабул хаан хэдэн сайхан хан хүүгээ голж чамласан хэрэг биш, харин тэдний дунд хэрүүлийн алим хаяж хооронд нь алалдуулахгүй гэж тийм шийдэлд хүрсэн байж болох талтай байна. Тийм ч биз, үгүй ч биз.

Цус хаана урсч байна, түүний цаана хаан суудлын эрх мэдэл хүлээж байдаг. Ерөөс төр, засгийн удирдагчийн сэнтий гэдэг нь эрт урдын цагт, өнөө үед ч цэнэгтэй бууны бай нь болж байдаг утгаараа аймшигтай. Ардчиллын үлгэр жишээ орон гэж мандуулдаг АНУ-д гэхэд мөнөөх Аврам Линкольн, Жон Кеннеди зэрэг дөрвөн Ерөнхийлөгчийг буудан хороож, хорвоогоос тонилгоод алдарт Ф.Рузвельтийг буудах гэж онилохдоо алдаа хийж хажууд нь байсан Чикаго хотын даргыг буудаж алсан, бас Рональд Рейганыг буудахдаа онь алдсаны ачаар амьд үлдсэн зэрэг аймшигт олон баримт байдаг. Энэ ерөнхий жишиг Монгол Улсад үйлчилж байна. Төр, засгийн хэдэн сайд дарга төдийгүй аймаг, хот, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын суудал булаалдсанаас бараг л үймээн самуун дэгдэхэд хүрсэн төдийгүй түүнээс болж үндэсний эв санааны нэгдэл задарч, сарнисан нь өнгөрсөн түүхийн хамгийн эмгэнэлтэй хувь тавилан юм. Манай улсын оршин тогтнох нийгмийн баталгаа болсон үндэсний эв санааны нэгдлийн заналт дайсан бол дарга, сайдын албан суудал булаалдах увайгүй тэмцэл гарцаагүй мөн. Эртний сурвалжит уламжлалаа яривал монголчууд бидэнд гэгээн сайхан түүх бишгүй. Даанч түүнийг мэдэхгүй, мэдэхийн төлөө мэрийхгүй “тэнэгтэж” байна. Энэ тухайд эзэн богд Чингис хаанаасаа сурахсан. Мэдээжийн хэрэг хаан суудлаа адилхан эрхтэй, бие эрүүл, ухаан саруул,төрт ёсны үзэл бодол тэгширсэн дөрвийн дөрвөн сайхан хүүгийнхээ чухам хэнд нь залгамжлуулахаа шийдэх явдал Чингис хаанд ч мөн хамгийн хүнд агаад ноцтой асуудал байсан байх. Гэтэл түүнийг тун ч түвэггүй шийдсэн байдаг. Хэдэн хүүхдээсээ ээлжлэн асууж, нэгийнх нь санааг нөгөөгөөр нь дэмжүүлсээр хаан суудал залгамжлуулах бэрх асуудлыг эвтэйхэн шийджээ. Тэгэхдээ хаан хүний хамгийн чухал чанар нь хүн арддаа өгөөмөр нинжин хандах чанар гэдгийг гол болгон бусдаасаа илүү өгөөмөр сэтгэлтэй гэж Өгөөдэй хүүгээрээ хаан суудал залгамжлуулах болсон. Одоогоор бол зөвшилцлийн аргаар шийдсэн юм байна. Нотлох баримтыг уншиж сонирхъё гэвэл “МНТ”-ны 250 дугаар зүйлийг үзэхэд олно. Уншигчид тухайлан тогтоож анзаараагүй байж мэдэх Чингис хааны хэлсэн өөр нэг үгийг танилцуулъя. Энэ бол төрийн бодлогын залгамж чанартай холбоотой үг. Хаан суудлаа хэнд залгамжлуулахыг шийдсэний дараа Чингис “Миний зарлигийг өөрчлөхгүй, задлахгүй, осолдохгүй, алдахгүй баримталж явтугай” гэжээ. Хааны суудлыг залгамжилсан хүн эцэг хааны зарлигийг (одоогоор бол өмнөх төрийн сайн засаглалын бодлогыг) өөрчлөхгүй, задлахгүй, осолдохгүй, алдахгүй баримталж явахыг онцолсон байна.

удаа солигдож, төдий тооны пийшин барьж, мөн тийм тооны пийшин нураагаад байна хэмээн төсөөлж болох.


ИХ ТУЛАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Энд У.Хүрэлсүхийн Засгийн газрын талаар хэдэн үг онцлон хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газар Монголыг ойрын хоёр жилд бараг үндэс сууриар нь шинэчлэн сайжруулах хэмжээний зоримог гэгээн зүйл бүтээхээр амласанд хэн хүнгүй сэтгэл бүлээцнэм. Энэ хүнийг хэлсэндээ хүрдэг хүн гэж манай хашрууд хардаг байх. Би хувьдаа одоогоос зургаан жилийн өмнө 2012 онд “Этгээд нэгэн залуу” нийтлэл бичиж, энэ хүний тухайд үнэлэлт дүгнэлт өгөх гэж намын журмын нөхдөөсөө арай түрүүнд анх удаа ам нээсэн удаатай. Тэр гол дүгнэлтээ дор сийрүүлье. “Ичмээр юм боллоо. Ер нь бол ичиж байна. Гэхдээ бусдаас биш өөрөөсөө бодож явсан бодол санаанаасаа ичиж байна. Манай намын удирдах зүтгэлтэн тэр хархүүгийн талаар би буруу бодож явжээ. Тийм хүн гэж ер санасангүй. Түүнийг саяхан сонгуульд намаа унагахад зохих хэмжээгээр нөлөөлчихөөд дараа нь улс төрийн хоргодох байранд ороод бүгчихлээ, яасан арчаагүй залуу вэ. Их тусгүй хүү байсан юм байж, манай намынхан түүнийг таньсангүй.” Би ингэж бодож явсан. Бүтэн дөрвөн сар ийм бодол цээжиндээ тээсэн. Над мэтийн нөхдийн санаа сэтгэлийг тийнхүү хулжааж байсан тэр залуугийн нэрийг У.Хүрэлсүх гэдэг. Ар гэрийн хүндэтгэх шалтгаан тохиолдсон тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү гэж хүсэлт гаргасныг саяхан ёсоор болголоо. УИХ-ын гишүүнээс ингэж “Гомбо айлтгана” гэдэг хэр баргийн аавын хүүгийн зориглох алхам биш. Гэтэл Ардын намын гишүүн У.Хүрэлсүх хэрийн хүний хэлж чаддаггүй, тэр хэцүү үгийг хэлж чадлаа. Урт, богино хугацааны чөлөө мөлөөхөн аваад явж болох л байсан... Гэвч У.Хүрэлсүх гэдэг энэ дайчин залуу УИХ-ын гишүүн тийнхүү байгаа байхгүйн хооронд оромдож явж болохгүйг гүнээ ухамсарласан, тийм байдлыг хэрхэвч тэвчихгүй нэгэн гэдгээ харууллаа. У.Хүрэлсүх бол олон түмэн юу хүсэн хүлээж байгааг мэдэрдэг мэдрэмж хурц хүн шиг байна. Энэ чанар улстөрч хүнд заавал байх учиртай ч тэр бүр тохиогоод байхгүй ховор үзэгдэл мөн. Хүрэлсүх ирээдүйгээ аварч чадлаа. Тэр гүжир гүтгэлгээр хооллогчдын хэлдэг шиг “аавын хаалга татах” эрүүгийн этгээд биш гэдгээ нотлон харууллаа.

“УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” хэмээн бичих гэвэл тэр болгон хүний хуруу хөдлөхгүй л болов уу. Яагаад вэ гэвэл, нэг талаас нь харахуйд энэ суудал бурхадын сүм дуган шиг аврал эрсэн бүхний сүжиг бишрэлийг хураасан ариун гэгээн сэнтий юм. Тэнд сонгогч түмний хамаг итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, ажилгүйчүүдэд олгох ажлын байр, албаны хүмүүсийн авах ёстой ахиу хэмжээний цалин хөлс байгаа. Тэнд өтгөс буурлыг жаргааж баярлуулах халамж, тэтгэвэр тэтгэмж, эх хүүхдийн эрх ашиг, хүн бүхэнд хүртээх ёстой аз жаргалын алтан түлхүүрийг хадгалж байгаа. Энэ мэт ариун гэгээн үүрэг зорилго хөсөрдөж мэдэхээр байгаа бол чөлөөний өргөдөл бичих нь гайхмаар хэцүү зүйл биш. Харин ч улстөрчийн эгээрч үл болох чин хүсэл мөн байж таарна. УИХ-ын гишүүний суудлыг хувь хүний өнцгөөс харвал огт өөр юм харагдана. Тэр чигээрээ тэрбум тэрбумын үнэ хүрдэг “алтан гулдмай” суудал харагдана. Тэр чигээрээ сул орж ирэх ашиг орлого, их эрх ямба, алдар хүнд. Тэр чигээрээ хүсэл зоргын цоожгүй хаалга. Ийм суудлаас сайн дураараа ховхорч салъя гээд өргөдөл бичиж суух гар хуруу энэ цагт олдохуйяа бэрхийн нэг мөнөөс мөн. Хүрэлсүхийн өргөдөл энэ утгаараа өнөө үеийн ховор нандин сонголт юм. Үгээ олж ядан магтаж байгаа миний сэтгэл оюуны хамаг эрэг шураг энд л зоогдоод байгаа юм. У.Хүрэлсүх 20-оод жилийн тэртээ Нийгмийн ардчилал залуучуудын холбооны анхны гал голомтыг асаасан гавьяатай нэгэн. Ардын нам дэргэдээ ийм дотно түшиц байгууллагатай болсноор ирээдүй нь бат найдвар бүхий тулгуур баганатай болсон. Одоо тэд л гол төлөв ардын төрийн хэргийг цэвэр тунгалаг авч явах манай намын нэр хүндтэй буулганд зүтгэж явна. Цаашид ч тийм байж таарна. Өчигдрөөс маргааш руу, өнгөрснөөс ирээдүй рүү, хуучнаас шинэ рүү тэмүүлдэг дайчин давшингуй чанар нь Хүрэлсүхийг нийгмийн шинэтгэгч үзэлтэн андуугүй мөн болохыг итгүүлж байна” гэж сайхь өгүүлэлд онцолсныг зарим уншигч бүүр түүрхэн боловч санаж байж магадгүй. Одоо бодоход ортой л үг хэлсэн шиг байна. Гэсэн ч “Хусран боос алин болох нь хавар намартаа мэдэгдэнэ“ гэдэгчлэн энэ хүн миний хэлсэн шиг хүн мөн эсэх нь одоо л танигдах гэж байна. Эхний 100 хоногийн ажлын үр дүн нь санасныг бодвол муугүй байлаа. Ардын намын даргын албанд бараг л ногоон гэрлээр сонгогдсоныг бодоход тус намын XXVIII Их хурлын төлөөлөгч эрхэм журмын нөхөд нь У.Хүрэлсүх гэдэг энэ хүнд үнэхээр итгэдэг юм байна. У.Хүрэлсүх даргын сонгож авсан энэ Засгийн газрын сайдууд нь ард нийтэд хэдийнэ танигдсан яалт ч үгүй энэ цаг үеийн шилдгүүд байна. Тэгэхээр энэ Засгийн газар бол өмнөхүүдээс хамгийн дөмөг нь мөн шиг байна. Ер нь боломжийн сайн бүтэцтэй гэж харагдаж байна.

Энэ Засгийн газар 100 хоно­ гийнхоо тайланд зориулсан мэдээлэлдээ амласан зарим амлалтыг арай томоор ха­ рахад тодорхой байна. Юуны өмнө монгол түмний идээшин дассан уламжлалт хөдөө аж ахуйн салбарыг улсынхаа дэвшил хөгжлийн суурь салбар болгож, тэнд санхүү эдийн засаг-шинжлэх ухаан техник, хүний нөөцийн гол чадамжийг төвлөрүүлж чадахаа амлаж байна. Зөв дөө, Монгол Улс энэ л хөрс суурин дээр бууж ирвэл уул уурхайг бурханчлан шүтэж байгаад бусдын идэш хоол болж дуусах дөхсөн өмнөх он жилүүдийн алдаа завхарлыг сая нэг арилгаж,монгол хүнийг эртнээс өнөөг хүртэл тэжээж, эрдэм ухаанд боловсруулж ирсэн заяаныхаа замаар орж энх тунх хөгжиж чадна гэж малчин удмын монголчууд итгэл төгс харж байгаа биз ээ. Ойрын он жилүүдэд төрийн ордноо ээлжлэн морилсон арван хэдэн Ерөнхий сайдын хэн нь ч зориглож хэлээгүй гурван том амлалт амласныг зангидаж хэлэх үүрэг одоо надад ногдож байна. Тухайлбал, нэгдүгээрт, газрын тосны үйлдвэр байгуулж, бензин шатахууны ханган нийлүүлэлтийн монопол ноёрхлыг халж улмаар гадаадын хараат байдлаас ангижруулах юм байна. Хоёрт, эрчим хүчний салбарыг гадаадын хараат байдлаас бүрэн гаргах томоохон алхам хийх юм байна. Гуравт нь, Улаанбаатарын утааг ойрын хоёр жилд арилгана гэж их зоримог амлалт авч байна. Ухаан санаанд нь бүрэн багтаж гэж ойлгосон. Санаанд нь багтаж байгаа бол хэлсэндээ хүрч таарна.

Ардчилал зах зээлийн гэх он жилүүдэд нойрсуулах эм тарилга хэрэглэсэн мэт үүрэглээд байгаа нийгэмсоёлын салбарын бүтээн байгуулалтыг унтаа байдлаас нь сэргээж, урагш эрчимтэй ахиулж чадсанаар үнэхээр л зүүн төвийн хүмүүнлэг үзэлтэй намын хүчирхэг Засгийн газар мөн болохоо харуулах юм байна. Жишээлбэл, сургуулийн бүх хүүхдийг нэгээс хоёр ээлжээр хичээллэж хүрэлцэх тооны сургуультай, сургуулийн өмнөх насны хүүхдийг хэвийн хангах хэмжээний цэцэрлэгтэй болгохын тулд дээхэн үеийн 20, 30 жилд барьсантай тэнцэх тооны сургууль, цэцэрлэгийг ойрын хоёр гурван жилд шинээр барих юм байна.Үртэй хүн бүхний баярын сэтгэлийг хөвөлзүүлсэн гэгээн үйлс яалт ч үгүй мөн байж таарна. Эрүүл мэндийн салбарыг орчин үеийн тэргүүн төвшинд хүргэхэд чагнуур тавьж, жор бичдэг сайн эмч мэргэжилтэн хэрэгтэй байхын зэрэгцээ хүний өвчин зовлон, сэтгэл санааны хүнд хэцүүг өөрийн биед туссан мэт мэдэрч шаналдаг тийм эмзэг мэдрэмтгий агаад зоримог дайчин, удирдлагатай байх нь бас чухал гэдгийг энэ Засгийн газар нотлох юм байна. Түүний тулд эрүүл мэндийн салбарын техник технологийн төвшинг аль болох орчин үеийн олон улсын тэргүүлэх зэрэгт хүргэх, Монголд нутагшаагүй хорин хэдэн төрлийн эмчилгээ, мэс заслын тодорхой хэсгийг эх орондоо хийдэг болж дэвшил хийх, эрүүл мэндийн үйлчилгээг олон жил хойш нь татаж чангаасан санхүү мөнгөний гачигдалтай байдлаас гаргахаа амлаж байна. Нөгөөтэйгүүр, зам барилга, тээврийн салбарт зохион байгуулалтын эрс шинэтгэл хийж, Монгол орныг Евро-Азийг холбосон олон улсын тээврийн томоохон зангилаа болгох гэж байна. Энэ бүхэн монгол түмний сүүлийн хорь гучин жил мөрөөдөөд биелүүлж чадаагүй хүслэн мөн бөгөөд одоо л жинхэнэ ажил амьдрал болг

2018.03.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.30

АСЕМ-ын Ази, Европын ард түмний чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

Б.Намхайнямбуу: Уул уурхайн салбарыг эрчимжүүлэх хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

НИТХ-ын ирц бүрдээгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2015.08.21

...

Дэлгэрэнгүй » 2015.07.11

Д.Гантөмөр: Манайх хэвийн боовондоо транс тос хэрэглэдэггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.01.21

Хөрш орнуудтай итгэлцэл сэргэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18