Ч.Энхбат: Ноолуурын үйлдвэрлэл, экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг эхлүүллээ


 Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой БНХАУ-ынхаас зургаа дахин цөөн, үйлдвэрлэлийн хүчин чадал, зориулалтын агуулах дутагдалтай ч дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа бүрдүүлж байна. Монгол ноолуур чанарын хувьд дэлхийд тэргүүлдэг боловч дотооддоо бэлтгэсэн ноолуурынхаа 85 орчим хувийг анхан шатны боловсруулалт хийж экспортод гаргадаг. Ноолуураа дотооддоо авч үлдэн эцсийн шатанд нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлохын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай байдаг байна. Засгийн газрын зүгээс энэ салбарт санаачилгатай ажиллаж холбогдох байгууллагуудтай хамтран “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.ЭНХБАТТАЙ ярилцлаа.

-Ноолуурын салбарыг дэмжих, экспортоо нэмэгдүүлэх зорилгоор танай банкны зүгээс ямар ажил эхлүүлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард “Ноолуур” хөтөлбөрийг баталсан. Ноолуурын үйлдвэрлэлийн угаах, самнах хүчин чадал харьцангуй дээшилсэн өнөө үед дараагийн шат болох ээрэх дамжлага, ээрмэл утас үйлдвэрлэл, улмаар бэлэн болсон сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, цаашид доод төвшний боловсруулалт буюу угаасан ноолуурын экспортыг бууруулах зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлэхээр Монгол Улсын Хөгжлийн банк ХХААХҮЯ, Монголын ноос, ноолуурын холбоотой нягт хамтран ажиллаж байна. Банкны зүгээс яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, бусад холбогдох дотоод дүрэм, журамд заасан шаардлагыг хангасан ноолуурын компаниудын зээлийн хүсэлтийг судалж шийдвэрлэх болно. Яамны зүгээс ноолуурын компанийн жагсаалт, тэдний үйлдвэрлэлийн хүчин чадлын талаар мэдээллийг банкинд ирүүлэх, мөн зээлийн хүсэлт шийдвэрлэсэн компаниудтай хяналтын гэрээ байгуулж, банктай хамтран ажиллах юм. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, хуулийн шаардлагыг бүрэн хангасан компаниудын хүсэлтийг судална. Түүнээс биш яамнаас эсвэл Ноос, ноолуурын холбооноос өгсөн жагсаалтад нэр нь байгаа гээд зээл заавал авах ёстой хэмээн ойлгож болохгүйг анхаарах хэрэгтэй. Банк эдгээр жагсаалтыг зөвхөн тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг, хэдий хэмжээний ноолуур боловсруулах хүчин чадалтай компани вэ гэдэг мэдээллийн талаас харж судалгаа, шинжилгээгээ хийх болно. Үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа компаниуд “Ноолуур” хөтөлбөрт хамрагдах боломжгүйг хэлэх нь зүйтэй. Дашрамд дурдахад, ноолуурын компаниуд эхнээсээ цахимаар зээлийн хүсэлтээ оруулаад байгаа тул хөтөлбөр эхэлсэн гэж ойлгож болно.

-“Ноолуур” хөтөлбөрийг ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ. Барьцаа хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Эхний ээлжид дүгнэх, алдаа дутагдал гарсан бол засах боломжийг нээлттэй байлгах үүднээс эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг үйлдвэрлэлийн шатлалаас хамаарч хоёр хүртэл жилийн хугацаатай олгохоор төлөвлөж байна. Тодруулж хэлбэл, зөвхөн самнах үйлдвэрлэл явуулдаг бол хугацаа 6-8 сар, ээрэх, сүлжих буюу бүр эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа үйлдвэрүүдэд шатлалаас нь хамаараад хоёр хүртэл жил байна. Үр дүнг тооцоод бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлээд дараагийн санхүүжилтийг нэмж олгох эсвэл дахин олгох арга хэмжээ авна. Харин техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн санхүүжилтийг таваас доошгүй жилээр олгоно. Эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү энэ жилдээ 12 хувьтай байхаар тооцсон. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал, төсөв мөнгөний бодлогоос шалтгаалан хүүг бууруулах боломжтой. Тухайлбал, Засгийн газраас энэ хөтөлбөрийг дэмжээд тодорхой хэмжээнд хүүний зөрүү олгох асуудлыг төсөвт суулгах боломж бүрдвэл зээлийн хүүг ирэх жилээс бууруулах боломжтой гэсэн үг. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн зээлийн хувьд хүү, хугацаа өөр байна. Учир нь, ноолуурын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч орнуудын Эксим банкнаас хөнгөлөлттэй зээл авч санхүүжүүлэх боломжтой тул зээлийн хүү, хугацаа үйлдвэрлэгчдэд илүү тааламжтай байх болно. Ноолуурын үйлдвэрүүдэд зээл олгоход барьцаа хөрөнгийн асуудал гарч ирдэг. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар тус банкнаас гарах зээл, санхүүжилт нь барьцаа, баталгаагаар заавал хангагдсан байх ёстой. Мэдээж, аж ахуйн нэгжүүд үйлдвэрийнхээ боломж, хүчин чадалд тааруулж зээл авахыг хүсэх байх. Гэхдээ ихэнх компанид барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байх магадлалтай. Тиймээс барьцаа дутагдалтай аж ахуйн нэгжүүд хөдөө аж ахуйн давхар даатгал болон даатгалын компаниудаар дутаж байгаа хөрөнгө дээр даатгал хийлгүүлээд санхүүжилт олгох боломжийг судалж шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн цуглуулсан ноолуурыг нь тодорхой үнэлгээгээр барьцаалах асуудлыг яам, үйлдвэрлэл эрхлэгчтэй санал солилцож судалж байгаа. Барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд ийм боломж нээгдэх байх гэж харж байна.

-Тоног төхөөрөмжийг лизингээр олгох уу. Манай үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал ямар байдаг вэ?

-Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн жил үйл ажиллагааг нь эхлүүлсэн “Ди Би Эм лизинг” охин компаниараа дамжуулан тоног төхөөрөмж шинэчлэх шаардлагатай аж ахуйн нэгжүүдэд илүү тааламжтай нөхцөлөөр лизингэд хамрагдах боломжийг бүрдүүлэхээр судалж байна. Салбарын нийт үйлдвэрлэлийн хувьд Япон улсын хөрөнгө оруулалттай “Говь” ХК 60 хувийг үйлдвэрлэдэг бол үлдсэнийг нь бусад үйлдвэр бүрдүүлдэг. Энэхүү салбарын хувьд техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, ноос, ноолуурын үнэ, түүхий эдийн нөөц гэх мэт хүчин зүйлээс хамааран бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь компани тус бүрт харилцан адилгүй байдаг. Монгол Улсын хувьд ноолуурын угаах хүчин чадлаа 100 хувь хангасан бол самнах, ээрэх, сүлжих хүчин чадлыг нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай байна. Хэрэв дотоодын үйлдвэрлэгчдэд техник тоног төхөөрөмжийн хүчин чадлаа сайжруулахад нь тусламж, дэмжлэг үзүүлбэл үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнэ, чанар, загвар дизайн зэрэг бүхий л талаараа дотоод, гадаад зах зээлд өрсөлдөх боломжтой гэж бид харж байгаа юм. Тоног төхөөрөмжөөс гадна эргэлтийн хөрөнгийн дутагдлаас шалтгаалан үйлдвэрүүд хангалттай хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна.

-Хөгжлийн банк ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санхүүжилт олгож байв уу. Хэдий хэр хэмжээний санхүүжилтийг ямар зориулалтаар олгож байсан бэ?

-Өмнө нь 2012-2016 онд дотоодын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг сайжруулан тоног төхөөрөмжийг шинэчлэх, эцсийн бүтээгдэхүүн экспортлох явдлыг дэмжих зорилгоор хэд хэдэн удаа арилжааны банкуудаар дамжуулан хөтөлбөр хэрэгжүүлж 160 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг давхардсан тоогоор 65 аж ахуйн нэгжид олгож байсан байдаг. Тухайлбал, 2015-2016 онд зургаан банкаар дамжуулан 56.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосны үр дүнд тухайн үед 2000 тн түүхий ноолуур бэлтгэж, 1281 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж 84.434 сая төгрөгийн бүтээгдэхүүн экспортлон, үйлдвэрлэл өмнөх оноос 112, экспорт 119 хувиар тус тус өсч байсан мэдээ бий.

-Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засагт ямар эерэг үр дүн авчрах тооцоо байна вэ?

-Ноолуур бол жил бүр нөхөн сэргээгддэг бидний шавхагдашгүй үнэт баялаг. Энэхүү баялаг малчид, үйлдвэрлэгч нарт үр өгөөжөө өгөөд зогсохгүй улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой юм. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2017 онд ноолуурын нийт нөөцийн 12 хувийг бүрэн боловсруулж, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл аж үйлдвэрийн 2.3, боловсруулах үйлдвэрийн долоон хувь, хөнгөн үйлвэрийн 55 хувийг тус тус эзэлсэн байна. Хөтөлбөр бүхэлдээ ноолуурын үйлдвэрлэлийн үе шатыг ахиулах, аль болох боловсруулалтыг илүү өндөр төвшинд хүргэж, нэмэгдүүлэхийг зорьж байгаа учир тэр хэмжээгээрээ шинээр ажлын байр бий болох, Монгол Улсын нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхийн сацуу гадаад валютын нөөц нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 5000 гаруй ажлын байрыг тогтвортой хадгалж, 3600 ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг 5.7 дахин өсгөх зорилттой байна.

-Манай улс ямааны тоо толгой цөөн, үйлдвэрлэлийн хүчин чадал тааруу мөртлөө дэлхийд экспортолж буй түүхий ноолуурын 40 хувийг хангаж байгаа нь дэмжээд өгвөл экспортоо нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. Тийм үү?

-Бид дараагийн төвшиндөө гүн боловсруулалтад орсон ноолууран бэлэн бүтээгдэхүүний хувь хэмжээгээ өсгөх нь хөтөлбөрийн гол зорилго. Манай улс өнгөрсөн онд 9200 тн орчим түүхий ноолуур бэлтгэсэн. Нийт үйлдвэрлэлийн 85 хувийг анхан шатны боловсруулалт хийн угааж, самнаж экспортод гаргаж, 15 хувийг дотооддоо бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Одоогийн байдлаар жижиг, том 150 орчим ноос, ноолуурын үйлдвэр байгаа бөгөөд эдгээрээс үйлдвэрлэлийн хүчин чадал, хэрэглэгчдийн тоо, салбар нэгжийн тархалт зэргээрээ “Говь” ХК тэргүүлдэг бөгөөд тус компани нь дэлхийн 35 оронд 150 франчайзинг болон нэрийн дэлгүүрээ ажиллуулж байгаа нь манай улсын ноолуур, ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх нэр хүнд, байр суурь дээгүүр байгааг илтгэж байна. Дэлхийн ноолууран хувцас, пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Max Mara” компани өнгөрсөн онд 40000 пальто үйлдвэрлэсэн бол “Говь” ХК 41000-ыг үйлдвэрлэсэн нь дэлхийд ноолууран пальто үйлдвэрлэлээр тэргүүлж байгааг харуулж байна. 2016 онд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ адилхан боловч борлуулсан үнийн зөрүүнээс болж “Говь” ХК нийт 29 сая долларын, Eric Bompard 64 сая ам.долларын борлуулалт хийжээ. Энэ нь монгол ноолуур дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүлснээр борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. Нөгөөтэйгүүр, Монголын үйлдвэрүүдэд асар их нөөц боломж, ирээдүй байгааг нотолж байна. Монгол Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээл дээр нэр хүндтэй байр сууриа аль хэдийнэ олсон, эрэлт ихтэй бүтээгдэхүүн болсон. Үүний нэг тод жишээ нь, Монгол Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд манайхаас экспортолж байгаа 97 бүлгийн 5700 орчим нэр төрлийн, Японоос импортолж байгаа 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх болон үе шаттайгаар бууруулж байгаа бөгөөд ноолуур, ноолууран бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн байна. Монгол Улс одоогийн байдлаар дэлхийн 31 оронд ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээ экспортолж байна. -Одоо хэрэгжүүлэх хөтөлбөрийн тухайд өмнөх санхүүжилтээс юугаараа онцлог вэ? -Хөтөлбөрийн хугацаа урт, хүү жил жилээр буурах боломжтой. Барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжид даатгалын байгууллагуудтай хамтран олон улсын стандартад нийцсэн нөхцөлөөр, аль болох ахиу хөрөнгө оруулалт өгч дэмжлэг үзүүлнэ. Шинэ аж ахуйн нэгжид зээл олгох, зээлийг зориулалт бусаар ашиглах тохиолдол мэр сэр гардаг. Үүнийг хязгаарлах үүднээс үйл ажиллагаа нь жигдэрсэн, тодорхой туршлагатай аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохыг зорьж байна.

-Хөгжлийн банкнаас 2018 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөр бий юү?

-Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэд манай банк тухай бүр оролцож, дэмжиж ажилладаг. Тухайлбал, “ТЭЦ 4”-ийн трубины шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн санхүүжилтийг олгохоор ажиллаж байна. Төслийн нийт өртөг 93 сая ам.доллар. Энэ онд бид эхний ээлжид ОХУ-ын Внешэконом банкнаас 25 сая ам.долларыг авч санхүүжүүлнэ. Түүнчлэн Эгийн голын УЦС-ын төсөл, Газрын тосны үйлдвэрлэлийн төсөл болон экспортыг нэмэгдүүлэх хөдөө аж ахуй, уул уурхайн төслийг судлан шийдвэрлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жилийн хувьд “Алт” хөтөлбөрт 40 гаруй аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг судалж 10 гаруй аж ахуйн нэгжид санхүүжилт олгосон. Бид гадна талдаа ийнхүү улс орны нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх төслүүдээ санхүүжүүлэхэд оролцож явна. Дотооддоо мөн адил үйл ажиллагаагаа аль болох олон улсын Хөгжлийн банкуудын жишигт хүргэж, өргөжүүлж, сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, бид банкны салбарт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өнгөрсөн оны сүүлчээс эхлэн зээлийн хүсэлтийг цахимаар авч байгаа. Хүсэлтээ өгсөн аж ахуйн нэгжид төслийн явц, судалгаа ямар шатандаа явж байгаа, ямар хугацаанд шийдэгдэх вэ гэдгийг онлайнаар харах боломжтой. Энэ нь зээл хүсэгч компани болон банкны хувьд илүү цаг хугацаа хэмнэсэн, нээлттэй, ил тод байдлыг бий болгож өгч байгаа юм.

-2017 онд эхлүүлсэн төсөл хөтөлбөрийн явц ямар байна вэ. Зээлийн эргэн төлөлт хэр байгаа вэ?

-Өнгөрсөн он бидний хувьд онцлог жил байсан. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуультай уялдаад дотоод бодлого, дүрэм, журмаа шинэчилж дууслаа. 2017 оны дөрөвдүгээр сараас шинэ хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт санхүүжүүлсэн төслийн 70 орчим хувь нь экспортод чиглэсэн төсөл хөтөлбөр байгаа. Санхүүжилтийг үе шаттайгаар төслийн явц, гүйцэтгэлтэй нь уялдуулан олгож, хяналтыг тогтмол тавьж ажиллах болсон нь төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэл, хяналтыг сайжруулаад зогсохгүй зээлийг зориулалт бусаар ашиглах эрсдэлийг багасгаж байгаа юм. Өмнөх жилүүдэд олгосон хэдэн зээлийг эс тооцвол зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа. Тухайлбал, 2017 онд 1.0 их наяд төгрөгийн зээл, зээлийн хүү төлүүлсэн бол энэ оны эхний хоёрдугаар сард бид 280 орчим тэрбум төгрөгийг төлүүлээд байна.

-Гадаад зах зээлээс босгох санхүүжилтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Олон улсын валютын сангийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж байгаатай холбогдуулан Хөгжлийн банкинд эх үүсвэр татахад тодорхой хязгаарлалт тавьсан. Нэгд, ОУВС- гаас зөвхөн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр татахыг, тодруулбал жилийн хоёр хувиас доош хүүтэй, 20 жилээс дээш хугацаатай эх үүсвэр татахыг зөвшөөрсөн. Ийм нөхцөлтэй хөгжлийн зээлүүд Засгийн газрын баталгаагүйгээр олдох боломж маш хязгаарлагдмал юм. Хоёрт, өмнөх жилүүдэд татсан гадаад эх үүсвэрийг төлөх зорилгоор шинэ эх үүсвэр татаж болох орон зайг үлдээсэн. Энэхүү ОУВС –гийн хязгаарлалт нь экспорт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг хүү бага, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэхэд хүндрэл үүсгэж байна. Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банк бие даасан байдлаа бэхжүүлэх, үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах үүднээс 2017 оноос хойш санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг Засгийн газрын баталгаагүйгээр өөрсдөө татаж байгаа юм. Мөн хязгаарлалтын хүрээнд өмнө нь санхүүжүүлсэн төслөө дахин санхүүжүүлэх, хугацааг нь уртасгах өрийн удирдлагын менежмент хийж байгаа. Өнгөрсөн онд Засгийн газрын баталгаагүйгээр 100 орчим сая ам.долларыг гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас татсан. Саяхан бид ОХУ-д төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 30 сая еврогийн зээл авсан.

-Энэ онд гадаадад төлөх өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Хөгжлийн банк нь өнгөрсөн жилүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа амжилттай биелүүлж, эх үүсвэрийн эргэн төлөлтийг амжилттай зохион байгуулж ирсэн. Тухайлбал, 2017 онд гадна талдаа 580 сая ам.долларын бондын төлбөрийг оруулаад нийт 1.7 их наяд төгрөгийн төлбөрийг цаг тухайд нь хийсэн. Энэ онд ч мөн адил дээрх жишгийн дагуу ажиллаж байна. Энэ онд урт болон богино хугацаатай эх үүсвэрийн төлбөрт нийт 270 орчим сая ам.долларыг эргэн төлөх хуваарьтай байгаагаас эхний улирлын эргэн төлөлтийг бүрэн хийж гүйцэтгэсэн.

-Өнгөрсөн жил байгуулсан охин компаниудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү. Хөдөө аж ахуйн машин механизм лизингээр олгох үйл ажиллагааны явц ямар байгаа вэ?

-“Ди Би Эм лизинг” компанийг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулсан. Анхны ажил нь ХАА-н тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 540 гаруй техник, тоног төхөөрөмжийг авч, 100 гаруй аж ахуйн нэгжид олгоод явж байна. Зарим тоног төхөөрөмж нь хаврын тариалалтын өмнө ирж олгохоор байгаа. Энэ жил дахин 10 сая долларын ХАА-н тоног төхөөрөмж авахаар 4,5 дугаар сард гэрээ хэлэлцээр хийхээр ажиллаж байна. ОХУ-ын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглан санхүүжүүлэхээр тус банкны удирдлагуудтай манай банк хэлцэл хийж тохирсон. Хөгжлийн банк зөвхөн зээл олгоод зогсохгүй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулалт, менежментийн охин компани байгуулсан.Энэ компани нь хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох бэлтгэл ажлыг хангаж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авсан.

-Эрх зүйн орчны шинэчлэл хийж шинэ хуулиа өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас мөрдөж эхэлснээс хойш гарсан томоохон өөрчлөлт юу байв?

-Өмнөх хуулиар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төслүүдийг УИХ-аас баталж байсан. Шинэ хуулийн зохицуулалтаар тус банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ, Засгийн газар тусгайлан батлахгүй гэж заасан. Тиймээс бид Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд тавьсан шаардлагыг бүрэн хангасан төслийн санхүүжилтийг мэргэжлийн баг судалгаа шинжилгээ хий

2018.03.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Босго давах боломж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.20

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монголд ямар ашигтай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 72 дугаар байрт жагсав

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Оюутнуудын хичээлдээ ирж, явах нийтийн тээврийн зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

“Бид нэг гэр бүл” хандивын аян үргэлжилсээр байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.05

Загвар өмсөгч С.Төгс "амьдралын хэмнэлээ олон нийтэд цацлаа"-2 Бичлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04

АНУ-ын Н-2 визийн журамтай танилцаарай

...

Дэлгэрэнгүй » 2018.02.26

“Нарны билэг” сангаас Шашны дунд сургуулийн хүүхдүүдэд Анхны шинэ жилийн бэлэг өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.21

Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.02.08

Гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.13

“51% хэрэглэгч таных” буюу RedPoint хөтөлбөр эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.19

Ж.Энхбат: Мотоциклийн ослын улмаас он гарсаар 18 хүн амиа алдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Дэлхийн шилдэг илтгэгчидтэй нэгдээрэй

...

Дэлгэрэнгүй » 2017.03.08