Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй


УИХ-ын гишүүн Д.Мурат нэгэн бүсгүйг доромжилсон, бэлгийн дарамт үзүүлсэн, зодсон гэх хэрэг дэгдсээр нэлээд хугацаа удаж буй. Хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа Б.Бахытгүл хэмээх бүсгүй УИХ-ын гишүүн Д.Мурат өөр рүү нь байнга утсаар ярьж, мессеж бичиж, нүцгэн зургаа илгээж, зөвшөөрөхгүй болохоор нь зодож дарамталсан хэмээн мэдүүлсэн байгаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Муратын гэх бэлэг эрхтнээ гаргаж байгаа зураг сошиалд тархаж, энэ хэргийг чимээгүй өнгөрөөхийн тулд Б.Бахытгүлийн ээж, аавд 60 сая төгрөг аваачиж өгсөн гэсэн мэдээлэл гарсан.

Мөн Б.Бахытгүл бүсгүй өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард цагдаагийн байгууллагад хандахаасаа өмнө Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хандсан боловч “Өөрсдөө учраа ол” гэсэн хариу өгсөн. Д.Мурат УИХ-ын нэр бүхий гишүүдэд казак охидыг “бэлэг” болгон өгүүлдэг гэх мэтчилэн нэг бус гишүүнийг хамрахаар баримт хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан. Тэгвэл Б.Бахытгүл Улаанбаатар хотод ирж, телевизэд ярилцлага өгсөн байна.

Д.Бахытгүл:Би эцсээ хүртэл тэмцэнэ, олон улсын байгууллагад хандана

-Одоо энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Би бол хохирогч. Мөнгө төгрөг авсан гээд хэвлэлээр яригдаж байгаа шиг зүйл болоогүй. Хуулийн байгууллага үнэн зөвийг тогтоох байх. Энэ асуудлын дагуу би Улаанбаатар” хотод ирээд байна.

-Би айлын ганц охин. Аав ээж минь насаараа төрийн байгууллагад ажилласан. Одоо тэтгэвэрт гараад орон нутагт байгаа. Би 21 настайдаа нөхөрт гарсан. Нөхөр маань өвчний улмаас нас барсан. Мөнгөтэй хүмүүсийг шантаачилдаг, мөнгө авдаг гэх зүйл миний ясанд байхгүй, ёс жудагтай, жирийн нэгэн, даруухан казах эмэгтэй. Би үнэхээр шударга зантай. Хэлэх юмаа хэлнэ. Хэн нэгэнд долигонох шаардлага надад байхгүй. Өөрийн хичээл зүтгэл, эрдэм мэдлэгээрээ өдийг хүртэл явж, төрийн албанд ажиллаж, хүүгээ бас эрдэм номонд сургаж байгаа.

-Олон хүнтэй явалддаг, олон нөхөртэй гэж хүмүүсийн яриад байгаа энэ хар ПР-ийг бодоод миний зүгээр инээд хүрч байна. Ярьж л байг л дээ, тэр хүмүүс амаараа баас үмхээд. Харин шүүх хуулийн байгууллага үнэн мөнийг шүүгээд тогтоох цаг ирнэ.

-Би өнөөдөр ялна, ялахгүй гээд ярьж чадахгүй. Гэхдээ үнэнийг тогтоох байлгүй дээ гэж итгэж, найдаж байна. Шаардлагатай материалууд, мессеж, зураг гээд надаас шалтгаалах бүх зүйлийг би хуулийн байгууллагад өгсөн. Одоо хуулийн байгууллага шударга шүүж өгөх болов уу гэж би бодож байгаа.

Би ингэж дээрэлхүүлэхгүй ээ. Монгол Улсад хариугаа авч чадахгүй бол олон улсын хүний эрхийн байгууллагуудад, захиа бичнэ хандана. Хандах ёстой ямар л байгууллага байна бүгдэнд нь хандана гэж бодож байгаа.

2018.03.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Нийслэлийн төвийн 6 дүүргийн 33 байршилд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа гарч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Өнөөдөр Бурхан багш номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн барилгын ажлаар эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Горхи-Тэрэлжид дэлхийн жишигт нийцсэн цогцолбор байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.10

УИХ-ын гишүүн А.Бакей гавьяат эдийн засагч болов

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

АЖИЛ ҮҮРГЭЭ гүйцэтгэснийхээ төлөө БУСДАД ЗОДУУЛСАН тохиолдол хэд, хэдэн удаа гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.09

Виктория Райдосын лекц өнөөдөр “Чингис” зочид буудалд болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.30