Зээлийн хүүг бууруулах санаачилгад Төвбанк нэгдлээ

Төвбанкнаас ажлын хэсэг зохион байгуулж, Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулснаа өчигдөр танилцуулж, эрдэмтэн судлаачидтай санал бодлоо хуваалцлаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын гурав дахь хэсэгт Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулах үүргийг Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан байдаг. Энэ дагуу Монголбанкны ерөнхийлөгч тушаал гаргаж, Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очироор ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Манай улсад банкны зээлийн хүү 2000-2012 оны хооронд тогтвортой буурч байсан ч сүүлийн зургаан жилд өсөх хандлагатай болж, одоогийн байдлаар жилийн 20 орчим хувийн дундаж хүүтэй байна. Энэ нь дундаас доогуур орлоготой орнуудынхтай харьцуулахад таван нэгж, Зүүн Ази, Номхон далайн орнуудын дунджаас 10 гаруй нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Тиймээс Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгцээ шаардлага зайлшгүй байна гэж баримт бичгийг боловсруулагчид үзсэн бөгөөд “Энэхүү стратеги нь бизнес эрхлэх санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох алсын зорилготой” хэмээн тодорхойлсон байна. Дээрх стратегийн баримт бичгийг боловсруулах ажлын хэсэгт Монголбанк болон эдийн засаг, санхүүгийн нэр нөлөө бүхий эрхмүүдийг урьж оролцуулжээ. Тэдний нэг УИХ-ын гишүүн асан, эдийн засгийн “Тинк танк” клубийн үүсгэн байгуулагч, эдийн засагч С.Дэмбэрэлээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Та Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулахад оролцсон юм байна. Ийм боломж бололцоо манай банк, санхүүгийн салбарт хэр байгаа гэж үзэж байгаа вэ?

-Өнөөдөр Монгол Улсад зээлийн хүүг богино, дунд, урт хугацаанд бууруулах, үүнд эргэлтийн болон нийлүүлэлтийн ямар шалтгаан байна, бодлогын ба эрх зүйн ямар орчин бүрдүүлэх талаар ажлын хэсэг гол анхаарлаа хандуулсан. Энд ажиллах явцдаа би хоёр судалгаа хийж өглөө. Үүнд, эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлсэн бусад улс орны туршлага болон мөнгөний бодлогод уламжлалт ба уламжлалт бус аргыг яаж ашигласан тухайд судалгаагаа чиглүүлсэн.

-Таны бодлоор манай нөхцөлд ямар арга барил, туршлага нь илүү зохистой байх бол?

-Макро эдийн засгийн сууриудаа сайжруулах дунд хугацааны голдуу бодлого барих нь чухал байх. Түүний дотор мөнгөний болон төсвийн бодлого, бодит сектор, санхүүгийн тогтвортой байдал, валютын ханш, инфляц гээд ерөнхий бодлого нь багтахын зэрэгцээ зээлийн хүүтэй холбоотой харилцаа, зээлийн болон хадгаламжийн хүүний зөрүүнд нөлөөлж буй хүчин зүйл, шалтгаан зэргийн талаар Төвбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан тушаал, заавар журмаар шийдэх маш олон асуудал байгаа. Тийм учраас Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг баталсны дараа хамгийн гол зүйл болох Стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Төв банкны манлайлал дор Сангийн яам, СЗХ болон бусад арилжааны банк, ББСБ-ын оролцоотойгоор нэлээд нухацтай хийж боловсруулах шаардлагатай. Төрийн байгууллагууд голлох үүргээ гүйцэтгэж, бусад нь угтах үйлдэл хийж, хоёр талаас харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадвал зээлийн хүү бодитоор буурдаг.

-Эдгээр стратеги, төлөвлөгөөний үр дүнд зээлийн хүүг хэд болтол бууруулах боломжтой гэж харж байна вэ?

-Төв банкнаас зээлийн дундаж хүүг гаргадаг. Одоогоор зээлийн төрөл бүрт харилцан адилгүй байна. Гэхдээ ойрын хоёр жилийн хугацаанд 12 хувьд хүргэнэ гэдэг юм уу, тодорхой зорилт тавих хэрэгтэй. Дахин хэлэхэд, зээлийн хүүг бууруулах нь хоёр талын харилцан ойлголцлын процесс юм. Түүнийг төр хүчээр хийх биш, арилжааны банкууд санал санаачилга гаргаж, идэвхтэй оролцдог олон улсын туршлага байна. Тухайлбал, хариуцлагатай зээлийн зарчмыг Английн арилжааны банкуудын холбоо өөрсдөө санаачилсан байдаг. Манай Монголд ч гэсэн ББСБ-уудын холбоо смартконтейн буюу ухаалаг санхүүжилтийн зарчмыг санаачилж байгаа бол Голомт банк зээлийн хүүг бууруулах стратегийг өөрсдөө боловсруулсан, Хас банкныхан “Манай зээлийн хүү жилийн 24 хувиас хэтрэхгүй байна” гэж дээд хэмжээгээ зарлаж байх жишээтэй. Өнөөдөр Төв банкнаас санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах аян өрнүүлж байна. Энэ бүхэн бол Зээлийн хүүг бууруулах сратегийн баримт бичиг, төлөвлөгөө төслийн хүрээнд бодитоор хийх ёстой ажлууд юм. Тэгэхээр ийм үндэс суурь манай банк, санхүүгийн салбарт байна гэж хэлж болно.

Д.МӨНХ

2018.03.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

280 сая төгрөгийн үнэ бүхий эм хандивлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.04

Улстөрд хэрэгтэй ч “Ерөнхийлөгчийн байр суурь” нэр нь дэмий юм аа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.02

Татвар төлөгчдийн мөнгийг урамшуулал нэрээр авах гэж улайрч буй НИТХ-ийн төлөөлөгч Ц.Одонтунгалаг

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Орон сууц худалдан авсан бол татварын хөнгөлөлтөө эдлээрэй

...

Дэлгэрэнгүй » 2016.01.08

“Үлэмжийн гоо”-д саатаарай

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

“Сансар” сүлжээ дэлгүүр таны оноог ихэд арвижуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.26

З.Энхболд огцорч, "Алтангадас"-ынхан АН-ыг удирдах уу

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01