Тогтвортой хөгжил-Боловсрол

          

Дэлхийн хөгжлийн чиг хандлага хязгаарлагдмал нөөцтэй байгалийн баялагт тулгуурлахаасаа илүү хүний оюун санааны хязгааргүй баялагт тулгуурлахад чиглэж байгаа өнөө үед монгол хүнийхээ оюуны чадамжийг үнэлэх, хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн төрийн зөв оролцоо, оновчтой бодлого зайлшгүй шаардагдаж байна. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ардын сайхан үгээр бид хүмүүжиж өссөн билээ. Ирээдүйн Монгол орныг залан авч явах хүмүүс бол бидний үр хүүхдүүд юм. Хойч үе маань хэдий чинээ эрүүл саруул, оюунлаг, оюун санааны хувьд тогтвортой, түвшин байна улс орны хөгжил төдий чинээ найдвартай байх болно. Ийм ч учраас дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийг бий болгохын төлөө эвлэлдэн нэгдэж, зөвлөлдөн “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”- ыг тодорхойлон гаргасан билээ. Энэхүү зорилгын цөм нь боловсрол бөгөөд гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэгээс эхлээд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, дээд, насан туршийн гээд хүний амьдралын бүхий л мөчлөг, үе шаттай боловсрол салшгүй холбоотой байна. Өөрөөр хэлбэл боловсролоос эрүүл байх, ажилтай, цалин орлоготой байх бүгд шалтгаалж, боловсрол нь Үндсэн хуульдаа заасан суурь эрхээ хүн бүр эдлэх нөхцөлийг бүрдүүлэгч гол хүчин зүйл юм.

Дэлхий нийт боловсролынхоо зорилтыг тодорхойлж, улс орон бүрийн тавьж буй чиг хандлага, зорилтын хүрээнд чармайн ажиллаж улмаар улс орнуудын хүрсэн амжилт болгонд суурилан хамтын хүчээр нийтлэг том зорилтод ойрын хугацаанд хүрэхийг уриалж байна. Манай орны хувьд 99 хувь нь бичиг үсэггүй байсан ард иргэдээ 99 хувь бичиг үсэгтэй болгож чадсан түүхэн гавьяа улмаар монгол хүний ой ухаан, оюуны чадамж дэлхийд дээгүүр үнэлэгдэх болсон амжилттай ч нийтлэг утгаараа дэлхийн боловсролын стандартад хүрэхэд өдий байна.

Монгол Улс нь дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд НҮБ-ын баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго- 2030”-ийг хэрэгжүүлэх үүрэгтэй билээ. Монголын боловсролын салбар өнөөдөр дэлхийн чиг хандлага, хөгжлийн хаана байна гэдгээ бодитой тодорхойлж байж дараагийн алхмаа хийх шаардлага үүсч байна. Ололт, амжилтаа үгүйсгэж байгаа юм биш прогматик байдлаар шинжлэх ухааны үндэслэлтэй, эрэлт хэрэгцээндээ тулгуурлан гарах үр дүнг нь сайтар тооцоолж орох цаг ирснийг хэлэх гэж байна. Иймээс бид “Тогтвортой хөгжил-боловсрол” үндэсний зөвлөгөөнийг сургуулийн өмнөх насны боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсролын хүрээнд арван жилийн дараа энэ цаг үед хийсэн нь өнөөгийн нөхцөл байдалдаа үнэлэлт, дүгнэлт хийж, тавьж буй зорилгодоо хүрэхэд тулгарч буй асуудлыг сурагч, оюутнууд, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдийн зүгээс хэрхэн харж байгаад үндэслэн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг нотолгоонд суурилан хийх боломж бүрдэж байна. Боловсролын тогтолцоо бүхий л үе шатанд уялдаа холбоотой, дараагийн шатны боловсролын суурь болж байх ёстой. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсролыг зөв зүйтэй олгосноор ерөнхий боловсролын сургуулийн чанарын үр дүнд сайнаар нөлөөлөх учиртай.

Мөн их, дээд сургуулийн оюутнуудын чансаа, ёс зүй, төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал ерөнхий боловсролын сургалтын чанараас хамааралтай. Хүүхэд болгон эрдэмтэн болох албагүй ч амьдралын ухаанд суралцаж, ирээдүйн сайн иргэн, сайн эцэг, эх болох үндэс суурийг цэцэрлэгт тавина. Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилгын хоёрт “2030 он гэхэд бага насны бүх хүүхдийг хөгжил, халамж болон сургуулийн өмнөх чанартай боловсролд бүрэн хамруулна” гэж заасан. Өнөөгийн байдлаар 50 мянга гаруй бага насны хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна. Иймд бага насны бүх охид, хөвгүүдээ сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахыг зорьж, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэхээр 129 цэцэрлэгийг 2018 онд барихаар төсөвтөө суулгаад байна. Сургуулийн өмнөх сургалтыг явуулж буй байгууллага нь хүүхдэд мэдлэг өгөхөөсөө илүү эрүүл саруул өсөн торних, эрүүл ахуйн ээлтэй орчныг стандартын дагуу бүрдүүлсэн байх ёстой. Хүний бяцхан үрсийг эхийн хайраар хайрлаж, багшийнхаа үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарласан, ур чадвартай, сэтгэлтэй, ёс зүйтэй боловсон хүчин, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэж, бодлогооор дэмжин, чадваргүй, сэтгэлгүй, хөгжих эрмэлзэлгүй нэгнийг ротацид оруулах нь зүйтэй байх. Сургуулийн өмнөх боловсрол нь сургуульд ороход хүүхдийн бие бялдар болон оюун санааны бэлтгэлийг хангаж, биеэ даан нийгэмд өөрийгөө авч явах дадалд сургах, бусдыг гэсэн сэтгэлгээг хэвшүүлснээр дараагийн боловсролын үе шат руу шилжин орох бэлтгэл хангагддаг

рох бэлтгэл хангагддаг. Тэгш хамралттай, тэгш боломж бүхий 12 жилийн (үүнээс 9 жил нь заавал) үнэ төлбөргүй чанартай бага, дунд боловсролыг иргэддээ эзэмшүүлэх талаар маш тодорхой зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бид гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжинд оруулах, сургуулийн хүртээмжийг жигдлэх үүднээс 93 сургуулийг нэмж барихаар төлөвлөөд байна. Хотын төвийн, эрэлт ихтэй сургуулиудын нэгэн адил нийслэлийн төвийн болон алслагдсан дүүргийн хаа ч байрлах ерөнхий боловсролын бусад сургуульд мэдлэгийг ижил чанарын төвшинд олгодог болгох боломжийг үе шаттайгаар бүрдүүлэн улмаар хот хөдөөгийн ялгааг арилгах. Багш нарын мэдлэг, сурган хүмүүжүүлэх, заах арга барилыг нэг төвшинд авчрах, сургуулиудын тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгслийн хангамжийн чанар хүртээмжийг жигдлэн, сургуулийн эрүүл ахуй болон гадаад, дотоод орчны нөхцөлийг нэг стандартад үе шаттайгаар хүргэн жигдлэх, тухайн газар нутагт харъяалалтай хүүхдүүд эдийн засгийн боломж чадамжаас үл хамааран өрсөлдөх, сонгогдох, сонгох эрхийг нь хангах цаг болсон. Монгол Улсын боловсролын салбарын гол зорилго бол монгол хүүхэд бүрт газар нутгийн харьяалал, гарал үүсэл, эдийн засгийн байдлаас үл хамааран ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт тусгасан мэдлэгийг тухайн анги, насанд нь тохируулан жигд олгох явдал гэж үздэг. Гэтэл хүүхдүүдийн маань олж авч байгаа мэдлэг жигд бус байсаар байна. Монгол Улсын ерөнхий боловсролын аль ч сургуулийг төгсөгч гадаадад өрсөлдөх чадамжтай, гадаадын их, дээд сургуульд суралцах хэмжээний мэдлэгтэй төгсөх боломжийг бид эрэлхийлж буй. Цаашдаа хот, хөдөө, захын хорооллын бүх сургуулийг олон улсын хөтөлбөртэй, лаборатори, тэргүүний гэгдэх сургуулиудын хэмжээнд хүргэснээр одоогийн туршилтын журмаар нээн үйл ажиллагааг явуулж байгаа дээрх сургуулиуд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх юм. Ингэснээр монгол хүүхдүүд минь дэлхийн хэмжээний мэдлэгийг эх орондоо эзэмшиж “Дэлхийн хэмжээний иргэн” гэгдэх ухагдахууны дагуу олон улсад болж буй үйл явдал, хөгжил дэвшилд идэвхтэй оролцож, эх орноо дэлхийд төлөөлж чадахуйц, хамгийн гол нь дэлхий дахинд энхтайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах сэтгэлтэй, зүтгэлтэй, мэдлэгтэй залуучуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлдэх юм. Ингэж бэлтгэсэн залуучууд маань дараагийн шатанд ямар боловсрол эзэмшихээ ухамсартайгаар сонгох чадвартай, амьдралын зорилготой, бүхий л салбарт хүчээ сорих чадамжтай насанд хүрсэн хувь хүн болон төлөвших юм. Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчдийн чансаа их, дээд сургуулиудын элсэлтийн босго оноонд шууд нөлөөлж, элсч орсон хүүхдүүд нь мэргэжилдээ үнэнч, мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг мэргэжилтнүүд болж чадахгүй диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөж байгааг зогсоох цаг болсон. Иймд улс орны хөгжлийн бодлоготой уялдуулан салбарын хүний нөөцийн бодлогыг үндэслэн оюутны тоог тогтоож байх нь зүйтэй байна. Хүүхэд болгон дээд мэргэжилтэй болох эрх байгаа ч дээд мэргэжлийг эзэмшихийн тулд системтэйгээр өөрийгөө бэлдсэн, тавьж буй шалгуурт нийцсэн байх ёстойг ухамсарласан байх ёстой. Элсэлтийн шалгалт өгөхөөсөө өмнө өөрийн нөөц бололцоо, сургалтын амжилтаа хүүхэд бүр бодитоор үнэлж, боломжийн төлбөр бүхий техникийн болон мэргэжлийн чанартай боловсрол эзэмших, мэргэших боломж, төгсөөд гарсан хойно нь ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлэх чухал байна.

бүрдүүлэх чухал байна. Дээд боловсролын хөгжлийн түүхийг аваад үзэхэд бид 1990 он хүртэл төвлөрсөн эдийн засгийн, 2010 он хүртэл тооны хойноос хөөцөлдсөн, харин 2010 оноос чанараа дээшлүүлэх гэсэн гурван үе шаттайгаар хөгжиж ирсэн байна. Монгол Улсад төр, хувийн өмчийн нийлээд их, дээд 95 сургууль байгаа нь 3.3 сая хүн амд ахадсан тоо юм. Тоондоо ахиц гаргасан бол чанар нь дагаад ахив уу гэхээр боловсролын индексийн судалгаагаар сүүлийн таван жил байрнаасаа хөдлөхгүй, дэлхийд далдугаарт жагссан хэвээрээ байна. Их, дээд сургуулиудын орлогын их үүсвэрийн дийлэнхийг оюутны сургалтын төлбөрөөс бус судалгаа, шинжилгээ, техник, технологи, инновацийг хөгжүүлж. “Эндоумент” сантай болох, олон эх үүсвэрээс санхүүжих эрх зүйн орчныг нь бий болгох шаардлагатай байна. Ингэснээр эх орныхоо зах зээлийн хэрэгцээг чанарын хувьд хангасан, улмаар дэлхийн хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах эхлэлийг тавих юм. Одоогийн байгаагаа судалгааны их сургууль болгох зорилго нь дэлхий нийтийн их сургуулиудын хөгжлийн чиг хандлагыг дагах гэж байгаа нь сайшаалтай боловч өнөөгийн нөөц бололцоондоо бодит дүн шинжилгээ хийж, судалгааны их сургууль болох арга замаа тодорхойлж, үе шаттай хөгжих стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой, эдийн засгийн тооцоог өгөөжөө өгөх үр дүнтэй нь тооцож гарган ирэх шаардлагатай байна. Судалгааны их сургуульд тавих шаардлага дэлхий нийтэд нэг бөгөөд тэр шаардлагыг хангалаа гэхэд манайх шиг цөөхөн хүн амтай улс оронд хэд байх ёстой вэ гэдгээ ч бодох нь зүйтэй байх. Жишээ нь, АНУ-д 4000 гаруй их сургууль байдгаас дөнгөж 200, Англид 400 их, дээд сургуультайгаас дөнгөж 25 нь судалгааных байдаг. БНХАУ 3000 их, дээд сургуулиасаа 9-ийг нь судалганы сургууль болгохоор С9 хэмээх элит их сургуулиудын сүлжээг хөгжүүлж байна. Үнэхээр судалгааны их сургуулийг хөгжүүлэхийг зорьж байгаа бол бүгд хичээх хэрэгтэй, удирдлага, багш, ажилчид, оюутнууд, ирээдүйн оюутнууд, нийгэм ч хичээх хэрэгтэй болоод байна. Мөн судалгааны сургуультай болох нь төрийн бодлого бол төрөөс тавих хяналт, дэмжлэгийг өөр шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Олон улсын жишгээс харахад жишээ нь, ОХУ 10 жилийн хугацаатай судалгааны их сургууль гэсэн статусыг маш өндөр шалгуурын дагуу өгч 2010 онд 128 их сургуулиас 15-д нь өгч нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Хамгийн гол шалгуур бол үндэсний эрдэмтдийнхээ чансааг олон улсын хэмжээнд дээшлүүлэх, Нобелийн шагналтнуудыг төрүүлэх явдал юм. Иймд бид юуны түрүүнд хичээлийн хөтөлбөр, агуулга, сургалтын чанар, орчин, багш нарын ур чадварыг сайжруулж, улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ бодитой оруулж чадахуйц эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнүүдийг гаргаж чадаж байна уу гэдэгтээ дүн шинжилгээ хийж, дараагийн хөгжлийн шат руу орох нь зөв гэж үзэж байна. Энэ утгаараа судалгааны их сургуулийн хүрээнд судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэл, зөв бүтэц, хангалттай санхүүжилт, ахисан төвшний сургалт ба боловсон хүчний чанар, профессорын багийн төлөвшил, судалгааны төв, лабораторийг байгуулах, судалгааны ажлын үнэлгээний систем, мэдээллийн бааз, аж үйлдвэр болон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах, шинжлэх ухааны сэтгүүлийн чанар зэрэг олон чухал асуудлыг авч үзэх шаардлагатай болоод байна. Боловсролын салбар нь иргэн бүрт хамааралтай, салбаруудын үйл ажиллагааны уялдаа холбоо тэдгээрийн хөгжлийн төвшин, хүрсэн амжилт, алдаа дутагдлаас харилцан хамааралтай салбар юм. Иймд салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа, иргэн бүрийн сурч боловсрох эрмэлзэл, хувь хүний үүрэг хариуцлага чухал.

Хүний хөгжлийн гол хөдөлгүүр болох боловсролын тогтолцоог тогтвортой хөгжлийн баталгаа болгоход дэмжлэг үзүүлэхүйц хууль эрх зүйн орчныг бий болгох, боловсон хүчний нөөцийн бодлогыг сайжруулах, багш, мэргэжилтэн, ажилтнуудынхаа нийгмийн халамжийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг ахиулах гээд энэ бүгдийг дагасан тулгамдсан олон асуудал байна. Боловсролоор дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай асуудлаа хамтаараа хэлэлцэн шийдвэрлэх арга замаа тодорхойлох, “Тогтвортой хөгжил-боловсрол” үндэсний зөвлөгөөнөөс гарсан зөвлөмждөө үндэслэн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна. Бидний цөөхөн монголчууд нэгэн цагт дэлхийг эзлэн эрч хүчийг гайхуулж явсан бол өнөө цаг оюун ухаанаараа гайхуулан тодрох цаг мөн.

Ж.ЦОЛМОН /Сайдын зөвлөх,АУ-ны доктор, профессор/

2018.03.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147