С.Эрдэнэ: Одоо Баабарын цаг үе дууссан


0

51490b173f161405e4532850a3311a37.jpg


 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.  

-Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротаци буюу эргэлтийн  сонгууль энэ сарын 25-нд дуусах юм байна. Жирийн иргэд бүү хэл намын гишүүд ротацийн сонгууль гэдгээ ойлгохгүй байх шиг харагдах юм?
-Ротаци буюу эргэлтийн сонгууль бол дэлхийд ардчилал хөгжсөн орнуудад байдаг зүйл. Тухайн улс төрийн намын удирдлагад байгаа гишүүд тодорхой хувь нь жил бүр эргэлтийн буюу ротацийн сонгуульд оролцож, сэлбэгдэж байдаг. Ротацид орсон гишүүн намаас хасагдаж байгаа гэсэн ойлголт биш юм. Тухайн өөрийнхөө байгаа суудалд эргэж нэр дэвшээд дахин өрсөлдөх боломжтой. Дахин ажиллах эрх нь нээлттэй. Энгийнээр тайлбарлавал ийм л зүйл. 
-Ротацийн сонгуулийн гомдол улс төрийн хүрээнд хөвөрч байна. Цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч элдэв мэдээлэл их гарах боллоо. Ерөнхийдөө ротацийн сонгууль гэдгээ ойлгохгүй байгаагаас үүдээд элдэв яриа гараад байгаа юм биш үү?
-Тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ бол манай намд шинэ зүйл биш. 2010 оноос өмнө Ардчилсан намд  ротаци байсан. Жил бүр ротацийн сонгууль явдаг. Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн байсан шүү дээ. Тиймээс бүх шатны аймгийн намын хороод болон Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн гуравны нэгд ротаци буюу эргэлтийн сонгууль явдаг дүрэмтэй байсан юм. 2009 онд намын дотоод үйл ажиллагаа, эв нэгдэлд тогтворгүй байдал үүсгээд байна гэдэг шалтгаанаар ротацийн сонгуулийг байхгүй болгосон. Ингэснээр Ардчилсан нам ямар ч цус эргэлтгүй, шинэчлэл байхгүй, ямар нэгэн шинэ хүн удирдлагад орж ирэх, хариуцлага тооцох гэдэг бүх боломжийг хаасан. 
-Ротацийн сонгуулийг  яагаад дахин эхлүүлэх болсон юм бэ?
-Үүнийг Ардчилсан намын долдугаар их хурлаар үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан.  Ер Ер нь ротацитай байх нь зөв юм гээд сэргээсэн. Одоо ротацийн сонгуулийг явуулж байна. Мэдээж хуучнаа санагалзсан, удирдах албан тушаалд очсон бол мөнхийн тэндээ байж байх сонирхолтой хүмүүст ротацийн сонгууль төвөгтэй байгаа. Энэ бол хэн нэгэн хүнийг хасч байгаа асуудал биш. Ротацийн сонгууль бол оролцоогоор нь дүгнэдэг, чөлөөт суудалд байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүнд дунд шатны намаас үнэлгээ өгнө. Бодлогын зөвлөх болон төв намаас үнэлгээ өгнө. Энэ гурван газрын өгсөн онооны нийлбэрээр л тухайн хүнийг дүгнэх юм. Мөн тухайн тойрогтоо оноогоор жагсаана. Тэр дотроос хамгийн бага оноо авсан нь ротацийн сонгуульд ордог. Өөрөө хүсвэл дахиад нэр дэвшээд өрсөлдөх эрхтэй. Дахин өрсөлдөөд олонхийн санал аваад гараад ирэх юм бол буцаад Үндэсний бодлогын хорооны гишүүн болох боломжтой. 
-Ротацийн сонгуульд хэчнээн хүн орсон бэ?
-120 гаруй хүн ротацийн сонгуульд орлоо. Эндээс эргээд 80 гаруй хувь нь нэрээ дэвшүүлээд өрсөлдөх гээд байж байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр хэн нэгнийг хассан, гадуурхсан тухай асуудал байхгүй. Энэ бол жил бүр дүрмийн дагуу 30 хүртэлх хувьд ротацийн сонгууль явагдаж байгаа нэг хэлбэр. Үүнийг мушгин гуйвах гэсэн манай намын дотоод шинэчлэлийг хагарч бутарч байгаа мэтээр харуулах гэсэн улс төрийн намууд болон хэсэг бүлэг хүмүүсийн явуулж буй явуулга гэж ойлгож байгаа. 
-Ардчилсан нам ардчилалгүй боллоо. С.Эрдэнэ намаа хуваах бодлого барьж байна гэх мэдээлэл,  яриа гадуур их тарж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Харин ч Ардчилсан нам илүү нээлттэй, илүү ардчилалтай болсон. Хуучин Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд ямар ч сэлгээ байгаагүй шүү дээ. 228 хүн ороод хаалгаа барьчихсан. Ямар ч эргэлт, халаа сэлгээ байхгүй. Үндсэндээ 228 дотроо олонхи болж чадсан фракц нь бодлого, шийдвэрээ бусаддаа тулгадаг байсан. Иймэрхүү байдалтай л  явж ирсэн. Тэр дундаа анхан, дунд шатны оролцоо огт байхгүй байсан. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд аймаг, орон нутаг руугаа очихоо больсон. Анхан шатныхаа намын гишүүдтэйгээ харьцахаа байсан. Энэ нь удирдлага болон анхан, дунд шатны хоорондын холбоо салаад амьд холбоо байхгүй болсон. Үүнээс болж Ардчилсан намын үйл ажиллагаа нэлээд хумигдсан даа. Маш олон алдаа эндээс гарсан. Одоо бол өөрчлөгдсөн. Ротаци эргэж сэргэснээс хойш Үндэсний бодлогын хорооны гишүүдиийг өргөтгөсөн. Хуучин 228 байсныг 410 болгосон. Анхан дунд шатны намын удирдлагууд маш идэвхтэй ажилладаг болсон. Эргэх холбоотой ажилладаг боллоо. Энэ нь өнөөдөр нам амьд байгаагийн нэг хэлбэр. Намайг юу гэж хэлэх сонин биш шүү дээ. Би өнөөдөр энэ намын 180 мянган гишүүнээс сонгогдож гарч ирсэн. Нэр дэвшиж байхдаа ганц амлаж байсан зүйл бол Ардчилсан нам гишүүдийн оролцоотой нээлттэй нам байх ёстой гэж үзсэн. Ийм асуудлыг тавьсан. Энэ амандаа хүрэх гээд ажиллаж явна. Намайг янз бүрээр гоочлоод, муу хэлээд байх шаардлага байхгүй. Угаасаа намайг юу хийж байгаа, ямар шинэчлэлт өөрчлөлт явуулж байгааг бүгд мэднэ. Түүнчлэн нам доторх үйл ажиллагаа яаж явагдаж байгааг бүгд харж байна. Үүнд нууж хаагаад байгаа зүйл үгүй. Бүх зүйл ил тод байгаа. Тухайлбал, санхүүгийн үйл ажиллагаа ил тод байгаа. 
-Таныг нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүнийг Ардчилсан намд оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хорооны гишүүн болголоо гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Нийгмийн даатгалд ажилладаг 116 хүн Ардчилсан намд орчиж болох юм уу. Нийгмийн даатгалын байгууллага чинь төрийн захиргааны байгууллага шүү дээ. Төрийн захиргааны тангараг өргөсөн албан тушаалтай хүмүүс намд орж ирэх боломж байхгүй. Нийгмийн даатгалд ажиллаж байсан 100 гаруй хүн цуглуулах гэж нэлээд ажил болох байх. Ийм ор үндэсгүй худал гүтгэлэг тараахаа болих хэрэгтэй.
-Таныг эрүүгийн элементүүдээр Ардчилсан намыг дүүргэлээ. Ял эдэлж байсан хүнийг намд оруулж ирсэн гэх утга бүхий нийтлэлийг нийтлэлч Баабар бичсэн. Энэ мэдээлэл хэр үнэний хувьтай вэ?
 -Баабар өөрөө хэн бэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Баабар тухайн цаг үедээ хэрэгтэй зөв нийтлэлүүд бичдэг, хэвлүүлдэг байсан уу гэвэл байсан. Харин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй байсан. Ямар нэгэн жагсаал цуглаанд оролцдоггүй. Дандаа ард нь суудаг байсан шүү дээ. Хийдэг ажил нь нийтлэл бичих байсан. Хүн бүр Баабарыг үнэн зөв бичдэг, ярьдаг гэж ойлгодог хүндлэлийг нь далимдуулаад, гүтгэдэг, доромжилдог болжээ. Үүгээрээ хэн нэгнийг айлгадаг болсон байна. Баабар ийм арга барил руу шилжсэн. Одоо бол Баабарын цаг үе дууссан. Энэ хүн уг нь сайхан нэр хүндээ хадгалаад явсан бол үр хүүхдэд нь хожим хойно хэрэгтэй байсан болов уу. Тэтгэврийн хөгшин улс төрийн хэл ам хийгээд суух нь их зохимжгүй харагдаж байна. 
-Нийтлэлч Баабар намын гишүүн хэвээр байгаа юу?
-Үндэсний бодлогын хороонд өнгөрсөн жил Завхан аймагт нэр дэвшээд сонгогдоогүй. 
-Баабар гуайн нэг биш удаагийн нийтлэл танд хаяглагдсан байхыг санаж байна?
-Амандаа орсноо ярьж байна. Их л мундаг хүн. Энэ хүний ярьсан, хэлсэн бичсэн зүйлд ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй. Хэн дуртайгаа л доромжилж байна. Энэ хүн өөрөө цэвэр ариун уу гэвэл үгүй шүү дээ. Сангийн сайд байхдаа Монголын банк санхүүг яаж дампуурууллаа даа. Хэдэн банк дампууруулсан билээ. Өөрөө тэтгэвэрт гарахдаа хүртэл зүгээр ч нэг гарч чадахгүй байна. Хуурамч тэтгэвэр тогтоолгоод, алингаа алдсан. Үүнийг нь АТГ-т өгсөн. Одоо хэр нь энэ асуудлыг АТГ шалгахгүй байгааг гайхаад л байна. 
-Та хуурамч тэтгэвэр тогтоолгосон гэлээ. Ингэж болдог юм уу?
-Бүх нотлох баримтууд нь байгаа. Бүгдийг нь гаргаад өгсөн. АТГ одоо хэр нь шалгахгүй байна. Ажилласан жилээ хуурамчаар нэмсэн. Хуурамчаар өндөр тэтгэвэр тогтоолгосон. 
-Баабар та хоёрын дунд улс төрийн өс хонзонтой зүйл байна уу. Нэг хүнийг онцолж дайрна гэдэг бол тодорхой зорилгыг илтгэж байдаг. Энэ бол нэг биш нэлээд хэдэн удаагийн үйлдлээс ийн дүгнэсэн хэрэг?
-Манай Баабар том том төсөл, хөтөлбөрүүдэд их оролцдог. Тэдний пиар сурталчилгааг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, гал хамгаалагчийнх нь үүргийг гүйцэтгэдэг. Оюутолгойн гэрээнээс болж, бид хоёр анх таарамжгүй болсон. Таарамжгүй ч гэж дээ. Гэрээний үйл ажиллагаанаас болоод надад муу болсон юм байна билээ. Би Оюутолгойн гэрээг анхнаасаа шүүмжилж байсан. Анхнаасаа ТЭЗҮ батлагдаагүй байхад Оюутолгойн ашиглалтын гэрээг байгуулсан. Ашиглалтын лиценз олгосон. Мордохын хазгай гэдэг зүйл болсон. Өнөөдөр Оюутолгойн Монголын эдийн засагт оруулсан үр өгөөж хаана байна вэ. Байхгүй л байна. Өмнийн говийн байгаль экологийг сүйд хийгээд явж байна. Ундны усгүй болж, Рио Тинто гэдэг компани тэнд дураараа дургиж байна. Манай хэдэн эрх мэдэлтнүүд түүнийг нь үхэн хатан хамгаалж, өмгөөлөөд байж байна. Энд гайхаад байх зүйлгүй. Юу байна тэнд мөнгө л байгаа. Мөнгөний сонирхолд тулгуурласан үйл ажиллагаа тэнд явагдаж байгаа юм. Би бол хэзээ ч эх орныхоо эрх ашгийг хэдэн халтар төгрөгөөс худалдахгүй. Үүндээ бат хатуу зогсоно. 
-Мэдээж 180 мянган хүний удирдлага байна гэдэг хэцүү байх. Тэр дундаа нэг хэсэг Ардчилсан нам фракцийн хуваагдалд орчихсон бие биеэ хүлээн зөвшөөрөхгүй, цул болж ажиллахад үнэхээр хүндрэлтэй байсан үе бий. Харин одоо ямар байна вэ. Фракцийн хуваагдлаасаа салж чадсан уу?
-Үеийн үед хэсэг бүлэг хүмүүс фраки гэх зүйлийг байгуулсан. Түүгээрээ намын удирдлагаа шантаачилж, янз янзын шаардлага хүсэлт тавина. Түүнийгээ биелүүлэхгүй бол намыг хагална, бутаргана гэдэг ч юм уу. Ер нь иймэрхүү байдлаар хандаж ирсэн. Би намынхаа үйл ажиллагаанд анхнаас нь эхлээд өнөөдрийг хүртэл оролцож явна. Ямар үйлдлүүд явагддаг. Ямар хор найруулдагийг нь ч би мэднэ. Тиймээс би тэдний элдэв үйл ажиллагаанд автахгүй явна. Манайх сүүлийн жил хэртэй хугацаанд фракци, бүлэглэл гэдэг зүйлийг хоёрдугаарт тавьж явсан. Одоо зорилго, үйл ажиллагаандаа нэгдээд явж байна. Цагаан сарын өмнөхөн бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа. Бодлогын 16 салбар зөвлөл байгууллаа. Үндэсний бодлогын 410 гишүүн маань 16 бодлогын зөвлөлдөө хуваагдаад орлоо. Хүн бүр чаддаг чаддаг чиглэлээрээ улс төр, эдийн засгийн идэвхтэй амьдралд оролцож эхэлсэн. Бодлогын ерөнхий зөвлөлийн гол зорилго нь өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, судалгаа дүгнэлт гаргах юм. Мөн шаардлагатай тохиолдолд улс төрийн мэдэгдэл, шаардлагаа боловсруулж гаргана. Хамгийн чухал нь дараагийн сонгуульд оролцох Ардчилсан намын мөрийн хөтөлбөр буюу амьд мөрийн хөтөлбөрийг боловсруулах зорилготой. Түүнээс сонгууль дөхөөд ирэхээр ажлын хэсэг гаргаад, хэдхэн сарын дотор мөрийн хөтөлбөр нэртэй хэдэн цаас боловсруулдаг. Түүнийгээ хэвлэж тавиад сонгуульд ордог. Сонгуулийн дараа мөрийн хөтөлбөр гээд бичсэн цаасаа мартчихдаг. Хамгийн ойрын бодит жишээ бол МАН буюу эрх баригчид байна шүү дээ. Ямар гоё гоё амлалт дэвшүүлж байлаа. Одоо нэг ширхэг ч амлалтаа биелүүлээгүй байна. Бүх амлалтынхаа эсрэг үйлдлүүдийг хийгээд явж байгаа. Тэгэхээр бидний гол зорилго 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах юм. Салбар тус бүр дээр судалгаа дүгнэлт хийнэ. Ямар зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм бэ. Ингэснээр улс орны нийгэм эдийн засагт ямар үр ашигтай юм бэ. Улс орны хөгжлийг аль өнцгөөс нь аяж харах юм бэ гэдэг үндсэн зорилготой ажиллаж байна. 
-Фракцийн хуваагдлаасаа ангижирч байна гэж ойлгож болох уу?
-Үндсэндээ байхгүй болсон. Мэдээж өргөс авсан мэт алга болчихгүй нь ойлгомжтой. Гэхдээ фракцийн тухай ойлголт намын үйл ажиллагаанд байхгүй болсон. 
-Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Болор, Да.Ганболд гэх мэт 100 гаруй хүн ротацийн сонгуулиас бага оноо авчээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй гэсэн үг үү?
-Ротацид орсон хасагдсан гэж ойлгоод байгаа хүмүүс чинь хамгийн бага оноо авсан гэсэн үг. Хамгийн бага оноо авсан учир ротацийн сонгуульд орсон. Гэхдээ эд Баабарын бичсэн шиг хасагдсан биш. Бага оноо л авсан. Гэхдээ үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, сайжруулах шаардлага тавьж байна гэж ойлгож болно. Эдгээр хүмүүс эргээд нэрээ дэвшүүлэх боломжтой. Гишүүд нь саналаа өгөөд дэмжвэл Үндэсний бодлогын хороонд орох боломжтой. Мэдээж сайн ажиллах хэрэгтэй. Дараа жил дахиад л ротацийн сонгууль болно шүү дээ. Жил бүр оноо тавина. Тухайн жилд муу оноо авбал дахиад ротацийн сонгуульд орно. Онооны системээр явж байгаа учир ямар нэгэн арын хаалга үйлчлэхгүй. Түүнээс би мундаг байсан, сайд дарга байсан гэх ойлголт байхгүй. Өнөөдөр шинээр Үндэсний бодлогын хороонд орж ирсэн Сүхээ байна уу Дулмаа байна уу, өмнө нь байсан, дарга сайд гэх ялгаа огт байхгүй. Хэн илүү сайн ажиллаж, хэн илүү өндөр оноо авна ротацид орохгүй үлдэнэ. 
-Үндэсний бодлогын хороонд орж чадахгүй үлдвэл 2020 онд УИХ-д нэр дэвших эрхгүй болно биз дээ?
-Хамгийн сүүлийн ротаци 2019 онд болно. 2020 он буюу сонгуулийн жил ротаци явуулахгүй байх дүрэмтэй. Түүний дараа 2021 онд болно. Аймаг, дүүргийн намын хорооноос сонгогдож чадаагүй бол Иргэдийн хуралд нэр дэвших эрхгүй. Нийслэлд ч мөн адил. Үндэсний бодлогын хороонд орж чадаагүй УИХ-д нэр дэвших эрхгүй. 
-Таныг С.Баярцогт, М.Батчимэг хоёрыг намаас хөөсөн гээд байна. Энэ үнэн юм уу. Энэ мэдээлэл ротацийн сонгуультай ямар нэг холбоотой юу?
-М.Батчимэг гишүүнтэй холбоотой шийдвэр, үйлдэл намаас гараагүй. М.Батчимэг гишүүн бол манай эмэгтэйчүүдийн нэг төлөөлөл. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин С.Баярцогт гишүүний хувьд Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд дотоод сонгуулийн хорооноос шийдвэр гарсан. Оффшортой холбоотой асуудлаа эцэслэн шийдвэрлэсний дараа Үндэсний бодлогын хороонд бүртгэнэ гэсэн шийдвэр гарсан. 
-Э.Бат-Үүл даргыг нам байгуулаад, Ардчилсан намаас өрх тусгаарлаж байгаа гэх мэдээлэл байна. Намын даргын хувьд танд мэдсэн, мэдэгдсэн зүйл байна уу. Гэр хороолол хөгжлийн намыг байгуулж, удирдахаар болсон гэх юм?
-Ардчилсан намд хэн нэгэн орж, гарах нь нээлттэй. Ямар ч хүнийг ор, гар гэж шаарддаггүй. Мэдээж  тухайн хүний ёс зүй, ухамсар, үүрэг хариуцлага гэж бий. Э.Бат-Үүл гишүүний хувьд ямар нэгэн бодит алхам хийгээгүй учир хэлэх зүйл алга. 
-Зарим мэдээллээс харахад таныг намын дарга гэж хүлээн зөвшөөрдөггүй юм шиг харагдаад байдаг. Ингэж асуулаа гээд та эмзэглэхгүй биз дээ?
-Намайг заавал бүгдээрээ 100 хувь хүлээн зөвшөөрөх албагүй. 180 мянган гишүүнээс сонгогдсон. Тэд бүгд 100 хувь санал өгөөгүй л байхгүй юу. Хамгийн олон санал аваад л би сонгогдсон. Тэгэхээр би заавал бүгдэд нь таалагдах албагүй. Нийт гишүүдээс сонгогдсон намын даргын хувьд амласан амлалт, хийж бүтээх гэсэн зорилго маань байна. Үүнийхээ төлөө л ажиллана. Ардчилсан намын эрх ашгийн төлөө ажиллана. 2020 онд намаа ялуулахын төлөө зүтгэнэ. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засгийг зөв удирдах, чиглүүлэх, хөгжлийг хангах, бодлогыг хэрэгжүүлж чаддаг хүчирхэг улс төрийн намыг бий болгохын төлөө зүтгэнэ. Энэ ажлуудыг хийх тулд замд асар их бэрхшээл саад тулгарч таарна. 

Б.Пүрэвжав

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2018.03.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

“Дүнжингарав” зах НӨАТ-ын баримт олгодог боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Б.Баатархүү:Талийгаач "Ч"-ийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлалт гуйх ёстой!!!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Э.Бат-Үүл: Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

НАМЗХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хулгайн гэмт хэргийн хохирогчдыг хайж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Улаанбаатарт 26 хэм дулаан

...

Дэлгэрэнгүй » 2015.08.21

Гадаадынхан малчдад туслах талаар Шадар сайд Ц.Оюунбаатартай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

“Алтан жолоо групп”-ийн “Сансар хүнсний худалдааны сүлжээ” шинэ салбараа нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Мэргэжлийн тамирчдыг “намнав”

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Улс төрчдийн УВАЙГҮЙ АВИРЛАЛ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.07

Засаг огцрох гурван шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.12

Э.Цэндбаатар нарын тамирчдыг шигшээ багаас хасах шийдвэр гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Д.Оюунхорол: УИХ-аас Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан учраас Монгол улсын бодлогод ямар нэгэн өөрчлөлт орохгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.06.05