Энтрепренёрууд бэлтгэгдэж байна

Мэдээлэл технологийн эрин үеэс дижитал технологийн эрин үе рүү шилжиж буй энэ үед бид улс орныхоо хөгжлийн бодлогыг дэлхийн хөгжилтэй уялдуулан тодорхойлох нь чухал юм

Сүүлийн жилүүдэд улс орнууд урьд өмнө нь туулаагүй технологийн хурдацтай хөгжил болон инновацид суурилсан өрсөлдөөнтэй нүүр тулж байна. Технологийн хөгжил хурдaсхын хэрээр уламжлалт бизнесийн орчин өөрчлөгдөж технологи болон инновацид суурилсан өрсөлдөөн улам нэмэгдэж инновацийн удирдлага, энтрепренёршип сэтгэлгээ, мэдлэг чадварыг гарааны бизнес, жижиг дунд бизнесүүд шаардахаас гадна уламжлалт бизнес загвараа өөрчлөх шаардлагатай болсныг томоохон корпорациуд чухалчилж буй нь орчин үеийн энтрепренёр удирдагчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа юм. 

Энтрепренёрууд нь аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй байдаг бөгөөд бүх цаг үеийн суутнууд, сэтгэгчид, бизнесменүүд байсан. Бизнесийн ширүүн өрсөлдөөний энэ үед эрэлтийг хангах энтрепренёруудыг бэлтгэх нь чухал юм.

Сүүлийн 3 жилд манай улсад энтрепренёршип, старт-ап бизнесийн талаар ихээхэн яригдах болж энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах болсон.

Харин их дээд сургуулиудын хувьд энэ тал дээр төдийлөн анхаарал хандуулж дорвитой ажлууд хийгдэхгүй байгаа. Улсын хэмжээнд  Монгол Улсын Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Этүгэн их сургууль, Рояал академи, Монголын Үндэсний Их Сургуулиуд энэ чиглэлээр 2016 оноос эхлэн их бага хэмжээгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр сургуулиудаас хамгийн түрүүнд Этүгэн их сургууль оюутнууддаа хичээлийнхээ хажуугаар өөрийн шинэлэг санаанд тулгуурласан бизнес санаагаа бодит ажил хэрэг болгоход нь дэмжлэг үзүүлэх, хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг олгох, энтерпренёршип ойлголтыг түгээн дэлгэрүүлж инноваци дээр суурилсан шинэ бизнесийг бий болгож санхүүжилт олгох зорилгоор “Стартап Маркетинг Спэйс” төвийн боловсруулсан удирдамжийн дагуу “ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох “Стартап Маркетинг Спэйс” төв нь гарааны бизнес эхрлэгчдийг дэмжиж тэдэнд төрөл бүрийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлж, бизнесээ эхлүүлэх таатай орчинг бүрдүүлсэн иж бүрэн оффисын үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. 

Хөтөлбөрийг 2020 оныг дуустал хэрэгжүүлэх бөгөөд энтрепренёршип, гарааны бизнесийн төрөл бүрийн сургалт, уралдааныг зохион байгуулж байна. Хөтөлбөрийн эхний ажил болгож өнгөрсөн долоо хоногт 50 оюутныг энтрепренёршип, гарааны бизнесийн 32 цагийн сургалтанд хамрууллаа. Тэдний шилдэг бизнес санааг хөгжүүлэн хооронд нь өрсөлдүүлж, шилдгээр шалгарсан 4 багт 4,000,000 төгрөгийн гарааны санхүүжилтыг хийхээр боллоо.

Цаашид сар бүр 50 оюутныг сургалтанд хамруулж шалгарсан шилдэг бизнес санаанд сургуулийнхаа зүгээс хөрөнгө оруулалтыг хийнэ. Хоёр жилийн турш нийт 1,000 оюутныг уг хөтөлбөрт хамруулж 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оюутан залуучууддаа зориулан оруулна. Их дээд сургуулиуд дундаас анх удаа оюутныхаа хөгжил, гарааны бизнесийг дэмжих ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй сургууль одоогоор байхгүй байна.  Элсэлт болгоноос шалгарсан багуудыг 1-3 сарын турш “Хурдасгуур хөтөлбөр”-т хамруулан бизнес санааг нь бодит бизнес болгоход тус төвийн  мэргэжлийн зөвлөхүүд ажиллах болно.

Хөтөлбөрийн үр дүнд инноваци дээр суурилсан шинэлэг бизнесүүд олноороо төрөн гарч нийгмийг өөрчлөх, удирдан манлайлах шинэ үеийн энтрепренёрууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

Этүгэн энтрепренёр” оюутны гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн эхний элсэлтийн ялагч багууд:

  1. Био Хондро баг - Малын мөгөөрсөөр үе мөчний өвчин намдаах бэлдмэл гаргах төсөл 
  2. Донаман баг - Уламжлалт эм бэлдмэлээр хийсэн хамрын дусаалга төсөл 
  3. Нэгүн - Эмчлүүлэгчийн хувцас төсөл, 
  4. MPR баг - Этүгэн брэнд сторе төсөл

2018.03.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

“Чингэлтэй хайрханы хишиг барилдаан-9”-д аймгийн арслан Б.Бат-Өлзий түрүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.06.12

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

“Мартагдсан” өвөө, хүү хоёрт тусаллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.08

Гахайн ханиадаар 22 хүн амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

М.Энхболд "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч иргэдээс уучлал хүслээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.20

Монгол “ЭЛЭГ”-ний сонгууль

...

Дэлгэрэнгүй » 2017.05.06