Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар зохион бүтээх 1.5 сая төгрөгийн шагналын сантай уралдаан сурагчдын дунд зарлалаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд уриалан дуудаж, цаашлаад гэр бүлийнхэндээ эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг түгээн, таниулах зорилготойгоор “Ногоон пасспорт” санаачилгыг эхлүүллээ. Энэхүү санаачилгын хүрээнд сурагчид эко клуб байгуулан нэгдэж, жилд байгаль хамгаалах чиглэлээр 12 ажил хийх юм байна. Сурагч бүрт олгогдох “Ногоон пасспорт” нь 12 хуудастай байх ба хийсэн ажлынхаа тоогоор хүүхдүүд хуудастаа тэмдэглэгээ хийлгэж, жилийн эцэст дүгнүүлэх аж.

Энэхүү санаачилгын хүрээнд БОАЖЯ, тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын дунд  “Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар зохион бүтээх уралдаан” зарлаж байгаагаа хэвлэлийн бага хурал зарлан мэдээллээ. Энэ талаар БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин хэлэхдээ “Ногоон пасспорт” санаачилгын хүрээнд зарлаж буй энэхүү уралдаанд Нийслэлийн Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид эко клуб байгуулан оролцох боломжтой. Хүүхдүүд маань хаягдал зай цуглуулах хайрцаг хийснээрээ бусдадаа хогоо ангилж хаях дадал, зуршлыг бий болгох эхлэлийг тавьж байгаагаараа онцлог юм. Уралдаанд оролцох бүтээлийг 2018.03.15-ны өдрийн 17.30 цагаас өмнө БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд хүлээн авч, ажлын хэсэг 1, 2 болон тусгай байрыг шалгаруулна.  I байрт орсон клуб 1 сая, II байр эзэлсэн клуб 500 мянган төгрөг, III байр эзэлсэн клуб тусгай шагнал хүртэнэ. “Ногоон пасспорт” санаачилгад нэгдэж, идэвхитэй оролцсон 1 эко клубыг жилийн эцэст ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадны улсын эко клубын туршлагатай танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Үүнээс гадна эко клубын хүүхдүүд маань “Ногоон пасспорт” санаачилгын хүрээнд ямар ажил хийхээ өөрсдөө тодорхойлох бөгөөд энэ сарын 17-нд “Олон улсын хүүхдийн Найрамдал” төвд болох Эко клубуудын чуулга уулзалтаар өөрсдийн дуу хоолойг, шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэх боломж нээгдэх юм” хэмээсэн.

Энэхүү санаачилгыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу  хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх бодлогын хүрээнд байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдэлсэн, байгальд ээлтэй зөв дадлыг төлөвлшүүлэх ажлын хүрээнд эхлүүлж байгаа юм байна. Тэрбээр байгаль орчин, аялал жуулчлалын салбарт “Хандлагаа өөрчилье” багц ажлыг эхлүүлэх бөгөөд өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон пасспорт” санаачилга нь нэгээхэн хэсэг нь юм.

2018.03.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Н.Наранзул: Элэгний С вирүсийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.08.22

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-т бие төлөөлөгчийн газар байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.29

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монголд ямар ашигтай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Бензиний үнийг бууруулахыг шаардлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.09.02

Далай даян Дархан аварга Д. Цэрэнтогтох таалал төгсжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Дурсамжаа сэргээцгээе

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07

Д.Оюунхорол: Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайхаар болсонд баяртай байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.19

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өргөдөл гаргах нь

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Х.Баттулгын "барбарос" төлөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

Замын цагдаагийн газрыг алба болгон өргөтгөлөө

...

Дэлгэрэнгүй » 2016.11.08

Судлаач Д.Ганхуяг: Сумаа гамна, Үүлээ !

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26