Намаасаа хөөгдсөн О.Баасанхүү АН-д элсэнэ

УИХ дахь МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү гишүүн өнөөдөр нам ч үгүй болчихоод яваа. Учир нь, тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд Төрийн ордонд намынхаа Их хурлыг зохион байгуулж, Н.Энхбаяраас намынх нь даргын суудлыг хүч түрэмгийлэн авсан. Харин маргааш нь Н.Энхбаяр тэргүүтэй намын гишүүд Их хурлаа хийж, О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал хүчингүй, хууль бус хэмээн мэдэгдэж байв.

Ингээд О.Баасанхүүг Улсын Дээд шүүхээс намын даргад бүртгэхээс татгалзсан хариуг өгснөөр тэрбээр намдаа нэр хүндгүй болж, ганцаардаад буй. Өөрөөр хэлбэл, хууль бус хуралдаан зохион байгуулж, намаа талцуулсан учраас МАХН- ынхан түүнийг албан бусаар намаасаа хөөчихсөн билээ. Харин тэрбээр гандан буурахгүй намаа сэлгэхээр шийдсэн бололтой. О.Баасанхүү намаасаа хөөгдсөн учир АН-ыг сонгож байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгсөн. Ямартай ч тэрбээр АН-ын дарга С.Эрдэнэ болон тус намын удирдах тушаалтнуудад энэ тухайгаа дуулгаж, тохиролцсон гэх мэдээлэл байна. УИХ-д есөн суудалтай АН бүлэгтээ нэг ч гэсэн гишүүнээр бүл нэмэхийг хүсч болох. О.Баасанхүү ч өнгөрсөн оны хаврын чуулганы үеэр “Олигтой ч сөрөг хүчингүй энэ үед АН-д орж сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлдэг юм билүү” гэж жиргэж байсан удаатай. Үүнээс харахад түүнд АН-д орох бодол аль эртнээс л байсан бололтой. Харин энэ нууцхан “хүсэл” нь намаасаа хөөгдсөнөөр биелэх болоод байна. АН ч О.Баасанхүүг намдаа авах эсэх асуудлыг удирдлагуудын төвшинд ярьж байгаа аж. Хэрвээ АН намдаа элсүүлбэл нэр хүндгүй болсон хүмүүсийн цугларалтын газар болох нь.

М.Энх

2018.02.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

“Дүнжингарав” зах НӨАТ-ын баримт олгодог боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Б.Баатархүү:Талийгаач "Ч"-ийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлалт гуйх ёстой!!!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Э.Бат-Үүл: Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

НАМЗХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хулгайн гэмт хэргийн хохирогчдыг хайж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

МАН, МАХН-ын эвсэл 51:25-аар 76 мандатаа хуваалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Экс ерөнхийлөгчийн “балаг”

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Хөгжлийн банк: Газрын захирлын сонгон шалгаруулалт зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.03.14

УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.13

Ойрын өдрүүдэд төв болон говийн аймгуудын нутгаар бороотой

...

Дэлгэрэнгүй » 2017.06.05

”Хувьцаа худалдаж авна” гэх худал цуурхалын эзэн тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2015.08.21

Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15