Өв тэгш биетэй болохыг хүсвэл усан спорт танд туслана

Афин, Лондонгийн Олимпийн наадамд оролцож байсан усан спортын мастер А.Тамир танд усанд сэлэхийн ач холбогдлын тухай доорх зөвлөгөөг хүргэж байна

Монголд усан спорт сонирхогчид урд өмнөхөөсөө хамаагүй их болжээ. Нэгдүгээрт залуус шөнийн клубээс илүү спорт клуб сонгож байна. Хоёрт өөртөө зарцуулах Ñ†Ð°Ð³Ð°Ð° хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлэх арга бол усанд сэлэх гэж үздэг Ð¾Ñ…ид, бүсгүйчүүд улам бүр нэмэгдсэн. Гуравдугаарт эрүүл, зөв амьдралыг эрхэмлэдэг эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох багаас нь усан спортоор хичээллүүлж, өв тэгш бие галбиртай болгохыг эрмэлзэх болжээ.  Ð­Ð´Ð³ÑÑÑ€ эерэг хандлагын хажуугаар мөн зарим нэг эргэлзээтэй асуудал байдаг. Үүний нэг нь хаана, ямар бассейнд явах вэ гэдэг асуудал. Мөн сэлж сураагүй хүмүүс уснаас багагүй айдаг байна. Энэ бүхэнд бид тайлбар авахаар усан спортын мастер, дасгалжуулагч А.Тамиртай уулзлаа.  

Усан спортын ач тус 

Усан спортын ач тус гэвэл хүний биеийг зөв хөгжүүлнэ. Зүрх судасны үйл ажиллагаа, нуруу нугасанд сайнаар нөлөөлдөг. Хүн энгийн үед байнга босоогоороо явдаг учраас нуруундаа ачаалал Ð¸Ñ… Ð°Ð²Ð´Ð°Ð³ байна. Харин сэлэх үед бие хэвтээ тэнхлэгт орсноор нуруу амарч, бүх булчин ажилладаг. Ð¢Ð¸Ð¹Ð¼ÑÑÑ мөр тэгширч, бөгтөр арилж, тэвхгэр биетэй болно. Мөн усанд сэлэх нь ÑÑ‚ресс тайлах, жин нэмж, хасахад тохиромжтой спорт юм. 

Өв тэгш биетэй болохыг хүсвэл усан спорт танд туслана (фото 1)

Хэдэн настайгаас хичээллэж болох вэ?

Ер нь аль ч насныхан хичээллэж болно. Над дээр дөрвөн настай хүүхэд хүртэл хичээллэдэг. Тэд өдөрт 2-3 км сэлэх бэлтгэл хийдэг юм. Хүүхэд багаасаа хичээллэснээр усаа мэдрэх мэдрэмж нь сайжирч, уян хатан байдал нь илүү хөгжинө. 

Усыг мэдрэх гэж юу вэ?

Энгийнээр тайлбарлъя л даа. Энгийн хүн усан дотор хөлөө хөдөлгөөд явж байхдаа тэр бүр усны долгионыг мэдэрдэггүй. Тамирчдын хувьд гэвэл хөл, хурууны завсраар ус гүйж байгааг хүртэл мэдэрдэг. Үүнийг мэдэрснээр урагш илүү сайн сэлнэ.

Долоо хоногт хэдэн удаа, хэдэн цагаар хичээллэбэл тохиромжтой вэ?

Мэргэжилтнүүд энгийн хүнийг долоо хоногт 3-4 удаа, нэг орохдоо 30-45 минут сэлэхэд тохиромжтой гэж зөвлөдөг. Тухайлбал хүн 30 минут усанд зүгээр тоглоход л 100 калори шатаадаг. Харин сэлэхэд бол 150-200, хурдтай сэлвэл 300 калори шатаах боломжтой. Хамгийн гол нь хүмүүст зарим өрөөсгөл ойлголт байдаг. Усанд сэлснээр маш хурдан турна гэж бодох хэрэггүй. Эрчимтэй жингээ хасъя гэж бодож байгаа хүмүүс өндөр ачаалал авч, нэлээд олон долоо хоногоор хичээллэж байж турах болно. Ойролцоогоор 2-3 сарын дотор бодит үр дүн гарч эхлэнэ. 

Өдөр тутмын хоолондоо анхаарах зүйл юу вэ?

 

Хүүхдүүд өдөрт 4-5 км сэлж, өндөр ачаалал авдаг. Тиймээс хоолноосоо нүүрс усыг маш сайн аваарай. Үүнийг төрөл бүрийн будаа, гоймон, жимснээс авах боломжтой. Ерөнхийдөө тавган дээрх хоолны 40% нь ногоо, 20% нь мах, үлдсэн нь нүүрс усаар баялаг орц, найрлагатай байх хэрэгтэй.

Өв тэгш биетэй болохыг хүсвэл усан спорт танд туслана (фото 2)

Усан спортын тамирчинд тэвчээр, дайчин чанар чухал

Усан спорт хүнийг маш их сорьдог спортын төрөл. Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй. Тэгээд бас дайчин чанар чухал. Өдөр бүр бэлтгэл дээрээ 3-5 км сэлэхээр хүүхэд стрессд ордог. Тиймээс миний хувьд долоо хоногт 1-2 удаа хүүхдүүдээ бэлтгэл хийлгэхгүйгээр усанд тоглуулдаг. Насанд хүрэгчдийн хувьд сэлэхээс гадна долоо хоногт нэгээс хоёр удаа ууланд гарах, өөр спортоор хичээллэх зэргийг сонгож болно.

Монгол улс усан спортоор амжилт гаргах өсвөрийн олон тамирчинтай

Удахгүй гуравдугаар сарын 25-27 нь өсвөрийн болон насанд хүрэгчдийн ÑƒÐ»ÑÑ‹Ð½ Ð°Ð²Ñ€Ð°Ð³Ð° шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд 10 багийн 150-200 хүүхэд өрсөлдөх юм. Эдгээр хүүхдүүд дотор Олимп, Дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргах боломжтой хүүхдүүд зөндөө байгаа. Гол нь зөв ÑÐ¸ÑÑ‚емтэй бэлтгэл хийх хэрэгтэй. Мэдээж мөн аав ээжийн оролцоо, бассейны хүрэлцээ амжилтанд чухал нөлөөтэй. 

Усанд сэлж чадахгүй хүн гэж байхгүй

Усан спортоор хичээллэхийг хүсдэг, суръя, сэлье, тамирчин болъё гэж зорьсон хүмүүст нэг л асуудал тулгардаг. Монголчууд багаасаа "Усыг басч болохгүй" гэж итгэж ирсэн, гол усанд живсэн хүний тохиолдол олон болохоор уснаас айгаад байдаг. Айснаас болж дасгалаа сурахгүй, улмаар нэг сар яваад шантардаг хүмүүс бий. Миний бодлоор бол сэлж сурдаггүй хүн гэж бол байдаггүй. Хувиар тооцож үзвэл хүн сэлж сурах 99%-ийн чадвартай. Тиймээс та явж эхэлсэн л бол үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй.

Өв тэгш биетэй болохыг хүсвэл усан спорт танд туслана (фото 3)

А.Тамир

А.Тамир анх 18 настай байхдаа 2004 оны Афины Олимпд оролцож, улсынхаа рекордыг эвдэж байжээ. Дараа нь тэрээр 2012 оны Лондонгийн Олимпд мөн оролцсон ба нийт найман удаа Ð”элхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн явсан юм. Одоо тэрээр зодог тайлсан байгаа бөгөөд Vista Club-ын дасгалжуулагчаар ажиллаж байна. Түүний дараагийн зорилго бол өөрийнхөө чадаагүй, сураагүйг тамирчиддаа сайн хүргэх юм. Энэ ч удахгүй биелэхийн тэмдэг мэт шавь нар нь Азийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. 

Б.Саруул

2018.02.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

“Дүнжингарав” зах НӨАТ-ын баримт олгодог боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Б.Баатархүү:Талийгаач "Ч"-ийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлалт гуйх ёстой!!!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Э.Бат-Үүл: Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

“Дүнжингарав” зах НӨАТ-ын баримт олгодог боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Б.Баатархүү:Талийгаач "Ч"-ийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Е.Зангар: Ардын намын ялалт авдаг ганц арга хэрэгсэл нь мөнгө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Хоёр эзний нэг зарц буюу гэр бүлийн МАНАН-гийнхан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Сурагчдын цүнхний жин ямар байх ёстой вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болно

...

Дэлгэрэнгүй » 2017.08.07

Гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.13

Хувьцааны ногдол ашгийг өөрийн дансаар л хүртэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2018.09.17

Угаалгын машин дахь нян бактерийг хэрхэн устгах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2015.12.21

Цагдаагийн ажилтны биед халдсан жолоочийн эрхийг хасч, торгуулийн арга хэмжээ авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.26

Өвлийн универсиадын газрын төлөөлөгчид нийслэлд айлчилна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Бүргэдчин охин Монголыг дэлхийд гаргах нэг гүүр

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01