Усан спортын ач тус ба усан сангуудын мэдээлэл

       “Аз жаргалтай амьдралын гол түлхүүр бол эрүүл мэнд” хэмээн Хөдөлмөрийн эрүүл мэндийн судлаач А.Цогцэцэг хэлсэн байдаг. Дасгал хөдөлгөөн, төрөл бүрийн спорт бие бялдрыг хөгжүүлж, өвчин эмгэгээс холуур байхад тусалдгийг мэргэжилтнүүд бүх талаар нотолсон.

Усан спорт бие бялдрыг өв тэгш хөгжүүлж, судасны үйл ажиллагаа, нуруу нугасанд сайнаар нөлөөлдөг тухай усан спортын мастер, дасгалжуулагч А.Тамир хэллээ. Тэрбээр “Сэлэх үед хүний бие хэвтээ тэнхлэгт орсноор нуруу амарч, бүх булчин ажилладаг. Тиймээс мөр тэгширч, бөгтөр арилаж, тэвхгэр биетэй болно” гэсэн юм. Усан спорт асар их тэвчээр шаардаж, түүнийхээ хэрээр олон ач тустай ажээ.

Мэргэжлийн бус хүмүүс долоо хоногт 3-4 удаа, нэг орохдоо 30-40 минут сэлэхэд тохиромжтой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Тухайлбал, хүн 30 минут сэлэхэд л 100, хурдтай сэлбэл 300 калори шатааж чаддаг аж. 

Түүнчлэн усан спорт стресс тайлж, хэвийн жинтэй болгох тустай. Энэхүү спортоор бүх насныхан хичээллэх боломжтой бөгөөд бага наснаасаа сэлж сурвал уян хатан байдал хөгждөг байна.

Зуны таатай улирал айлчлан ирсэн тул усан спортын талаар онцгойлж хүргэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй усан спортын 15 төв байдаг. Үүнд:

1. Усан спорт сургалтын төв

Бассейны хэмжээ нь 25м х 20м ба 1.7м-4.0м гүнд нийт зургаан замтай. Нэг удаа 45 мин хичээллэхэд 8,000 төгөг, 90мин сэлэхэд 12,000 төгрөг. Долоо хоногт хоёр удаа сар явбал 80 мянган төгрөг харин гурван удаа хичээллэхэд 120 мянган төгрөг төлнө.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө

Утас: 325386

2. Сонгино хайрхан дүүргийн усан спорт, сургалтын төв

Бассейны хэмжээ 25м х 7.8м ба хоёр метр гүн. Нийтдээ хоёр замаас бүрдэнэ.

Тус усан санд 45 минут сэлэхэд 8,000 төгрөг, 90 минут хичээллэхэд 15,000 төгрөг, том хүн сарын 78 мянга бол хүүхэд 54 мянган төгрөг төлнө.

Хаяг: 32-ын буудал, 32-р байрны ард байрлаж байна.

Утас: 77171167

3. Баянзүрх дүүргийн усан спорт, сургалтын төв

Бассейны хэмжээ нь 25м х 7.8м, 1.4м-1.9м гүн. Нийт гурван замаас бүрддэг энэхүү бассейнд том хүн нэг цаг сэлэхэд 10 мянган төгрөг, хүүхэд 7,000 төгрөг, том хүн сард 90,000 төгрөг бол хүүхэд 70,000 төгрөгний төлбөртэй.

Хаяг: Баянзүрх дүүргийн 6-р хороо, 21-р сургуульд байрладаг.

Утас: 7000-8006

4. Баянгол дүүргийн усан спорт, сургалтын төв

Бассейны хэмжээ нь 25м x 7.8м, хоёр метр гүнтэй ба хоёр замтай. Төлбөр 45 минут нь 8,000 төг, 90 минут нь 15 мянган төгрөг.

Хаяг: Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж буюу гэмтлийн эмнэлгийн зүүн урд талд, 78-р сургуулийн баруун талд байрладаг.

Утас: 76101000, 99819488

5. Орчлон спорт, эрүүл мэндийн клуб

Орчлон бассейны хэмжээ нь 25м х 10м, гүн нь 1.5м-1.7м бүхий гурван замтай. Сарын төлбөр 180,000 төгрөг.

Хаяг: Орчлон сургуулийн харалдаа байрладаг.

Утас: 354327

6. SS Club

17м х 7.5м бүхий хэмжээтэй “SS club”-ын усан сан 1.8 метр гүнтэй ба нийт гурван замаас бүрдэнэ. Нэг удаа сэлэхэд 20,000 төгрөгийн үнэтэй.

Хаяг: Оргил рашаан сувиллын хажууд байршилтай.

7. Энхийн төлөө цогцолбор

Бассейны хэмжээ нь 15м х 8.3м -д гүн нь 1.6м - 1.8м юм. Нийтдээ гурван замтай ба нэг цаг сэлэхэд том хүн 10 мянган төгрөг, хүүхэд 5,000 төгрөг төлнө.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 19-р хороонд байрладаг.

Утас: 70108010

8. Aqua усан спортын төв

1.7 метр хэмжээтэй энэхүү бассейнд том хүн  нэг удаа сэлэхэд 15,000, хүүхэд 10,000 төгрөг төлнө. Сарын хураамж нь том хүний хувьд 150,000 төгрөг, хүүхэд 100 мянган төгрөг ажээ.

Хаяг: Чингис зочид буудлын 1-р давхарт байрлаж байна.

Утас: 70000099, 99099789

9. NCP

Бассейны хэмжээ нь 15м x 6м ба 1.6м гүнтэй. Төлбөр сарын 180,000 төгрөг.

Хаяг: СБД, 1-р хороо, Эн Си Пи Плаза, Чингисийн өргөн чөлөө (Баянгол зочид буудлын урд)

Утас: 331110

10. Vista Club

“ Vista club ” бассейн нь 25м х 10м хэмжээтэй 1.6м гүнтэй. Нэг удаа сэлэхэд 50,000, сар хичээллэхэд 350,000 төгрөгийн үнэтэй. 

Хаяг: Хан-Уул дүүрэг, Encanto хотхоны эсрэг талын Орчлон бүрэн дунд сургуульд байрлаж байна.

Утас: 77202224

11. Гранд клуб

Бассейны хэмжээ нь 20м х 3м, гүн нь1.6 метрээс тогтоно.Том хүн сард 185 мянга, хүүхэд 150 мянган төгрөг тус тус төлнө.

Хаяг: Грандмед эмнэлэг, Зайсангийн эцэст, Хан-Уул дүүрэг, 11-р хороо

Утас: 75754884, 75758448

12. Corporate Health Club

Энэхүү бассейн нь 10м х 3м хэмжээтэй ба 1.6м гүн бүхий нэг замаас бүрдэнэ. Төлбөр нь нэг удаа 80 мянган төгрөг юм.

Хаяг: The Corporate Hotel, 9-2 Чингисийн өргөч чөлөө, СБД 1 хороо

Утас: 334411

13. Corporate Нүхт

Бассейны хэмжээ нь 15м х 7м ба 1.4м-1.7м гүнтэй юм.

Төлбөр нь гурван цаг хичээллэхэд 50,000 төгрөг юм.

Хаяг: The Corporate Hotel & Resort нүхт, Хан Уул 5-р хороо

Утас: 76025555

14. Corporate Hotel Convention Centre

Бассейны хэмжээ нь 15м х 5м бол гүн нь 1.6 метр. Том хүн нэг удаа сэлэхэд 30,000 төгрөг, хүүхэд 10,000 төгрөг төлнө. Сарын төлбөр нь 240 мянган төгрөг.

Хаяг: Махатма Гандийн нудамж 39, Хан Уул 15-р хороо

Утас: 70002030

15. Аянчин усан спорт сургалтын төв

Энэхүү бассейны хэмжээ нь 5м х 7м бөгөөд 1.5м гүн. Сарын төлбөр нь том хүн 59,900 төг, хүүхэд 39,900 төгрөг.

Хаяг: 4-р хороолол Модны-2, Номуун эмнэлэгийн чанх урд Аянчин зочид буудалд үйл ажиллагаа явуулж байна.

Утас: 99668442

Та эдгээр усан сангаас өөрт ойр, таалагдсан газраа сонгон хичээллэх боломжтой. Усан бассейнд бүртгүүлэхийн тулд цээж зураг, эмнэлэгийн үзлэгт хамрагдсан бичиг шаардлагатай ба сургалтын төлбөрөө бүрэн төлсөн байх ёстой. Та усан спортоор хичээллэхийн өмнө усны малгай, нүдний шил, купальник, усны шаахай, бие арчих алчуур, бие угаагч, саван, шампунь зэргийг бэлдэх хэрэгтэй.

Бассейнд ороход хориглох зүйлс: 

  • 1.Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд бассейнд орох.
  • 2.Биеийн даралт хэвийн бус үед бассейнд орох.
  • 3.Ил шархтай мөн халдварт өвчтэй хүн бассейнд орох.
  • 4.Сарын тэмдэг ирсэн үед орох.
  • 5.Бие тавгүйрсэн буюу хэт ядарсан үедээ орох.
  • 6.Шүршүүр болон бассейн дотор гүйж, харайх.
  • 7.Усанд орохоос хоёр цагийн өмнө хоол идэхгүй, хичээллэх явцад хийжүүлсэн ундаа уухгүй байх. Мөн ээмэг, бөгж, бугуйвч, зүүлттэй орж болохгүй.

Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийцгээе.

 

О.Энхмаа

2018.02.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

268 мянган тонн нүүрсний эрэлд

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Монгол Ардын Намын удирдлагууд орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.02.02

Өнөөдөр дэлхийн салхины өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Хууль сахиулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Дундговийн удирдлагууд дураараа дургиж байсныг шүүхийн шийдвэр нотоллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.08.06

Танилц: Хоригийг эсэргүүцэж "Хар тамга" даруулсан гишүүд

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.30

Цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс тал хувиар хөнгөлнө

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01