УИХ-ын дарга М.Энхболд: Малын тоогоор дэлхийд тэргүүлдэг улсын багачууд АМИН ДЭМИЙН дутагдалтай байж болохгүй


 Сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх боломжийг тодорхойлох зорилготой “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт өчигдөр болов.

 Салбарын мэргэжлийн холбоод, сүү үйлдвэрлэгч, фермерүүд, эрдэмтэн судлаачид оролцсон уулзалтаас гаргасан саналыг Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Баттөгс, “АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг, “Витафит импэкс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар УИХ-ын дарга М.Энхболдод гардуулан өглөө. 

    Сүүний үйлдвэрлэлийг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар монгол хүний хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор УИХ-ын дарга М.Энхболд нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалга гаргаж, тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа тэд энэ үеэр илэрхийлэв. Улсын хэмжээнд саасан сүүнийхээ дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг, сүү бэлтгэн нийлүүлэлт улирлын хамааралтай, фермийн хөгжил сул дорой, малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжөөгүй, малын үржил, бүртгэлээ сайжруулах нөхцөл бололцоо хангалтгүй байгааг үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтын үеэр ярилаа.


    Тэд “Хамтран ажиллах тухай” саналдаа:

1.    Сэрүүний улиралд үйлдвэрлэж буй шингэн сүүний дотоодын үйлдвэрт нийлүүлсэн литр тутамд мөнгөн урамшуулал олгох;

2.    Саалийн үнээний эрчимжсэн фермийн аж ахуйд нийлүүлсэн тэжээлийн орлого, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх;

3.    Эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэгч эзэмшиж буй газартаа тэжээлийн таримал тариалахыг дэмжих зэрэг саналыг тусгажээ. УИХ-ын дарга М.Энхболд “Сүүний үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлагатай. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мах, сүүний аян өрнүүлэх, үйлдвэрлэл, эрчимжсэн аж ахуйг дэмжих зорилтууд багтсан. Үүнийгээ бид хэрэгжүүлэх ёстой. Нэг хүнд ногдох малын тоо толгойгоороо дэлхийд дээгүүрт жагсдаг, малаасаа арвин их сүү авдаг хэрнээ иргэд нь аминдэмийн дутагдалтай, багачууд нь бараг бүгдээрээ шүдний цооролттой байж болохгүй. Стратегийн бүтээгдэхүүнд мах, сүү, гурил ордог. Мах, гурилын хэрэгцээг хангах талаар төрөөс зохих дэмжлэг үзүүлдэг, тодорхой арга хэмжээ авдаг. Харин сүүний тал дээр бид арай дутуу анхаарч байгаа юм байна гэсэн бодлын үүднээс би уриалга гаргасан юм. Та бүхэнтэй цаашид хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэв.      

2018.02.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

НӨАТ-ын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

“GRANDEXPO-2015″ наадмын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Этүгэний оюутнууд мэс заслын улсын хоёрдугаар олимпиадад тэргүүн байр эзэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Баянхонгор аймагт цусны салбар төв нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

Батж. Батбаярын зувчуулсан таван тэрбумын асуудал ил боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.09.21

Өглөөний гүйлтээр үр дүнтэй турах зөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2015.08.07

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

С.Нарангэрэл: Х.Тэмүүжин өөрөө Цэцэд суухаар санаархаж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26

А.Цолмон хүрэл медаль хүртлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Сэтгүүлчийг сулла” цуглаан Чингисийн талбайд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.07.20

Топ Пүүжээгийн гэр бүлийн нууцалсан зураг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.08