УИХ хэлэлцэх асуудалгүй болжээ

УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногт завсарлах тов гарчээ. Чуулган завсахаас өмнө батлах хууль, тогтоолын төсөл УИХ-д олон бий гэсэн хүлээлт нийгэмд байсан ч талаар өнгөрч байна. Чуулган хуралдахын өмнө УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэдэг. Гэтэл эрх баригч намын бүлэг хагас сарын хугацаанд хуралдсангүй. УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй Ардчилсан намын бүлэг ч алдаг оног хуралдаж байна. Тэд үүнийгээ зарим гишүүн нь орон нутагт ажиллаж байгаа хэмээн тайлбарлаад өнгөрөх. Нэг ёсондоо парламентад есөн суудал авч, УИХ-д арайхийн бүлэг байгуулах чадамжтай болсон сөрөг хүчин олонхиороо хүч түрэн батлах хууль, тогтоолын төсөлд “хориг” тавьж чадахгүй байгаа.

Үүнээс гадна намын бүлгүүд хуралдахгүй байгаа шалтгаан нь нэг талаараа Засгийн газартай холбоотой. Засгийн газар УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн асуудлаа шийдүүлж явах ёстой. Энэ удаагийн Засгийн газар санаачилсан хууль, тогтоолын төслөө “ногоон” гэрлээр батлуулах бүрэн боломж бий. Нэг нам засгийн эрх барьж буй энэ үед аливаа асуудлыг УИХ хэлэлцүүлгийн шатанд гацаах, ирцээр бойкотлох асуудал харьцангуй бага байгаа ч У.Хүрэлсүхийн Засгийн газар том төслүүдээ хөдөлгөх “дургүй” харагдах. Улс орны амьдралд тустай бодлогын томоохон шийдвэр гаргуулах боломжтой ч гүйцэтгэх засаглал зоригтой ажиллаж чадахгүй байна. Нэг нам олонхийг бүрдүүлж байгаа боломжийг алдалгүй Засгийн газар том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж, хүндрэлээс гарах арга зам сүвэгчлэхгүй, аар саархан шийдвэрээр аргацааж байгаа нь албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн башир арга мэтээр харагдаж байна.

Намрын чуулган өнгөрсөн аравдугаар сарын 2-нд нээлтээ хийж, бүтэн саржингаа У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулах гэж талцаж, дараа нь 2018 оны улсын төсвийг батлахаар хэрэлдэцгээсэн. Үндсэндээ сар хагаст нь албан тушаалын томилгоо, төсөв хэлэлцэж өнгөрсөн УИХ үлдсэн хоёр сар гаруйн хугацаанд цөөнгүй хууль баталжээ. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх тов байна. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн ердөө хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 26-нд өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдэх аж.

Засгийн газар өнгөрсөн сарын 30-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн л өнгөрсөн сарын 31-нд Засгийн газар өргөн мэдүүлснийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Засгийн газар хууль тогтоох байгууллагын ажлын уялдаа холбоо ийм дүр зурагтай явсаар энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Хууль санаачлах эрх УИХ-ын гишүүн бүрт бий. Тэглээ гээд гишүүн бүрийн зарим талаараа тооцоо судалгаа муутай, нэг талыг барьсан хуулийн төслийг УИХ хэлэлцэх боломжгүй. Тиймээс гүйцэтгэх засаглал бодлогын томоохон шийдвэр болж гарахуйц хууль, тогтоолын төслөө хэлэлцүүлэх боломж дүүрэн байгааг сануулъя. 

2018.02.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

НӨАТ-ын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

“GRANDEXPO-2015″ наадмын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Н.Наранзул: Элэгний С вирүсийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.08.22

Жендерийн тэгш бус байдлаас үүдсэн бодол

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Хүүхдүүд “хордуулсан” Моносын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Цензургүй Яриа - Ч.Сайханбилэг МУ-ын Ерөнхий сайд

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01

Ө.Энхтүвшин: У.Хүрэлсүхэд эв нэгдлийг яаж хангаж ажиллах юм гэдэгт хариулт алга

...

Дэлгэрэнгүй » 2017.10.04

ФОТО СУРВАЛЖЛАГА: "АЛТАН САРНАЙ-2015"

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Богд хааны ордон музей орчимд асар барих ажлыг зогсоожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Монголын Сайтын Холбооны 6 жилийн ой өнөөдөр тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.29

Арслан цолын хүндэтгэл 22-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.20