Д.Сүхбаатарын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч, гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Монгол Ардын Намаас санаачлан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийг дэлгэн харуулсан үзэсгэлэнгийн нээлтээр ойн арга хэмжээ эхэлж байна. Үзэсгэлэнийн нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НАМЗХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги академийн захирал Г.Наранбаатар нар оролцсон юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар Монгол Улсыг байгуулах тэмцлийг өрнүүлж, Ардын нам, Ардын засгийг үүсгэн байгуулсан түүний гавъяаг бид мартах учиргүй, түүний үйл хэргийг хойч үедээ сурталчилан таниулах учиртай” гэдгийн онцоллоо.   

Уг үзэсгэлэнд тавигдаж буй түүхийн эд өлгийн зүйлсийг Очирын Баатар 1966 оноос эхлэн өнөөг хүртэл 53 жилийн турш цуглуулж иржээ. Өнөөдөр тэрбээр хувийн цуглуулгуудаа Монгол Ардын Намд  бэлэглэж буй нь энэ юм. Анх 1966 онд Д.Сүхбаатрын үйл хэргийг сурталчлахаар Хоёрдугаар сургууль дээр ханын сонингоор эхлэж үзэсгэлэнгээ гаргаж байсан бол одоо үзмэрүүд баяжсаар жанжин Д.Сүхбаатарын амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг зэргийг харуулсан уран зураг, баримал, марк, мөнгөн тэмдэгт, гэрэл зураг зэрэг 500 гаруй цуглуулгатай болжээ.

  Түүний цуглуулганд Бүдбазарын зурсан “Д.Сүхбаатар” уран зураг, манай нэрт барималч Ү.Болдын дипломын ажлынх нь эх загвар болох “Сүхбаатар, Ленин” баримал, 1933 оны мөнгөн тэмдэгт, марк, Д.Сүхбаатарын хөшөөний анхны эскиз, “Зоос гоёл” чимэглэлийн газрын даргаас дурсгасан монгол цорын ганц хувь болох жанжны хөрөг бүхий медаль гэх мэт олон зүйл багтжээ.

Сүхбаатарыг сурталчлагч О.Баатар нь анх Наваан нэртэй байсан ба 1944 онд 9 настайдаа Жанжин клубыг шинэчлэн баригдах үед аав, ээжийн хамт идэвхитэй оролцсож клубын даргаас Баатар хэмээх нэр хүртсэнийг нь бэлэгшээж эцэг эх нь түүнийг Баатар хэмээн нэрийдэх болсон байна. Энэ үйл явдал түүнийг Сүхбаатар жанжины эд зүйлийг үзэсгэлэн нээх хэмжээний цуглуулах эхлэл нь болсон аж.

Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны 2 дугаар сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг, Элбэг амгалан гацаанд мэндэлжээ. Тэрбээр 1918 онд цэргийн албанаас халагдан хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж, дараа нь “Хүрээний нууц бүлгэм”-д элсэж, Монгол Ардын намын үүсгэн байгуулж, эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, харийн түрэмгийлэгчдээс улсаа чөлөөлсөн хувьсгалийн үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн түүхэн гавъяатай хүн билээ. 1921 оны 3 сарын 1-3-нд хуралдсан МАН-ын анхдугаар их хурлаас Бүх цэргийн жанжнаар томилогдсон тэрбээр 1921-1922 он хүртэл Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүний албыг хашиж байв.

2018.02.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбайг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Ирэх сонгуулийн өнгө М.Энхболдоос хамаарах нь

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Эрдэнэтийн шинэ эзэн Д.Эрдэнэбилэгийн тухай баримтууд

...

Дэлгэрэнгүй » 2016.10.03

Б.Батзориг “…надад хамаагүй” гээд байсан “Тээвэр ачлал”-аасаа хандив авч гишүүн болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.29

2016 оны төсвийн төслийн ажлын хэсэг хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

"Магнай трейд" ХХК-ийн зөвшөөрлийг цуцлах санал гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.26

Ч.Гал: Гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээж байгаа “Энигма” компанийн зөрчлүүд хэрээс хэтэрсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.05.25