Лидергүй МАН засаглаж чадахгүй байна

Намд лидер хэрэгтэй. Энгийнээр лидергүй нам залуургүй хөлөгтэй адил. Далайн давалгаа хааш нь аваачина, тийшээ зомгол адил хөвдөг гэсэн үг.

Тэгвэл өнөөдөр Монголын төрийн эрхийг барьж байгаа МАН яг тийм байдалтай болоод байгаа юм. Судлаачдын үздэгээр, энэ намд 2009 оноос хойш лидерийн “ган” нүүрлэжээ. Төрийг засаглах хугацаандаа Ерөнхий сайд, намын даргаа байнга сольдог нь үүний илрэл гэж байна.

2008-2012 оны хооронд ийм явдал болж л байсан. С.Баяраас Сү.Батболдод шилжсэн. 2016 оны УИХ–ынсонгуулиар 65 суудал авч, хэт олонх болоод ч Засгийн газраа огцруулж, намын даргаа өөрчилсөн. Ингээд зогссонгүй. МАН–ынхан дахин солихоор хөдөлж эхлээд байна.

Уг нь У.Хүрэлсүхийг хэдхэн сарын өмнө МАН–ын гишүүдийн дийлэнхийн итгэл, дэмжлэгээр Ерөнхий сайд, эрхбаригч намын дарга боллоо гэж олон нийт харж байв.

Гэтэл тийм биш болох нь намынх нь дотоодод өдөр тутам болж буй үйл явдлуудын мэдээллээс харж болохоор байна.

УИХ дахь МАН–ын бүлгийн гишүүд хэсэг бүлгээрээ “хуралдаж”, Засгийн газраа огцруулж, дараагийн Ерөнхийсайдыг тодруулах тухай ярьдаг болсон. УИХ–ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгэх гэж байна гэж нэг хэсэг ярьсан. Гэхдээ М.Энхболд өөрөө “…Үгүй” гэсэн. Тэгвэл саяхнаас МАН–ын 1970-аад онд төрсөн гишүүд засгийн болоод намын эрхийн төлөө эвлэлдэн нэгдэж эхэлжээ. Тэд УИХ–ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар дээр төвлөрөн цуглах болжээ. Хамгийн сүүлд, өнгөрсөн зун байгуулагдсан 32-ын бүлгийнхэн нь засгийг огцруулах ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн гэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг угтан өмнөх Засгийн газарт сайд байсан гишүүд нь УИХ–ын чуулган дээр Засгийн газрыг нам шүүмжилсэн. Тэд өнөөдөр болохоор зарлагдсан АН–ын жагсаалыг өөрсөддөө дэм болно гэж үзэж байгаа ажээ.

Товчхондоо, МАН–д ийм сонирхлууд нэгдэж эхлээд байгаа гэсэн үг.

Дайны хажуугаар дажин гэгчээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын байж байгаа царай нь ийм “бослого”-уудындэвсгэр болоод байгаа тухай учир мэдэх хүмүүс ярих болсон. Сайд нар нь утаа гэхээр зуух ярина. Тэнгэрт хадсанүнэтэй ганган жийп хөлөглөсөн тухайдаа амь насаа хамгаалах гэсэн юм гэж хөгийн тайлбар хийнэ. Нөхрийнхөө нягтланг авчирч өөрийнхөө хариуцсан яамны сан хөмрөгийг хариуцуулна. Дээрээс нь ЗГХЭГ–ын дарга нь өөрийнитгэлт хоёр нөхөртэйгөө хамтран томилгоо, хуваарилалт хийнэ. Үнэн худал нь нотлогдохгүй ч нүдэн дээрүргэлжлэх ийм мэдээллүүд тасрахгүй. Гэвч дээрх мэдээллүүд үнэн эсвэл худал гэж маргах нь илүүц биз.

Хамгийн гол нь энэ бүхэн юунаас болоод гараад байна вэ. Намынхан нь яагаад байн байн засгаа, даргаа унагаадбайна вэ гэдгийг МАН–ыг удирдаж байгаа хүмүүс мэдрэхгүй байгаа хэрэг үү. Эсвэл мэдээд байгаа юу. Хариулт нь тов тодорхой. Ердөө л МАН лидергүй болоод байгаа юм.

Ер нь нам гэдэг бол төр, засгийн эрхийг авахын төлөөх сайн дурын нэгдэл. Нэгэнт ийм зорилгын төлөө нэгдсэнхүмүүс хэн нэгнээрээ манлайлуулан ажилладаг нь улс төрийн тогтсон ёс юм. Бид Японы Шинзо Абэ, ОросынВладимир Путин нарын удирдагчдыг мэднэ. Тэд намынхаа лидер учраас түүгээрээ дамжуулан улсынхаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байгаад байгаа хэрэг.

Харин манай эрх баригчдад тэдэн шиг намдаа хүлээн зөвшөө­рөгдсөн лидер алга. МАН–ынхан хэдэн сарын өмнөсөрөг хүчинтэйгээ нийлж байгаад М.Энхболдыг түлхэн унагасан. Одоо бас тэр аргаараа У.Хүрэлсүхийг зайлуулахаар ашиг сонирхлоо нэгтгэж байх шиг байна.

Яг үнэндээ энэ бүхэн МАН–ын гишүүдийн буруу биш юм. Харин өмнө байсан М.Энхболд,  одоо байгаа У.Хүрэлсүхнар ядаж МАН гэдэг энэ нэгдлийнхээ  хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц лидер байгаагүйн буруу. Гэлээ гээд яахав. Лидер биш л бол биш шүү дээ. Эд гэнэт цоороод учиргүй том лидер болчих нь юу л бол.

Гашуун үнэнийг хэлэхэд МАН–д цоо шинэ лидер гарч ирэхгүй л бол ийм маягаар даргаа хэд ч сольж, засгаа хэд чунагаж тоглож мэдэх зам руугаа орчихсон байна. Тэр хэрээр нь Монгол Улс л хохирно.

Эрх баригч нам ийм асуудалтай байгаа. Гэсэн хэдий ч зөвхөн Монголын улстөрчид хийж чадах хүртээмжтэй улстөрийг тэд хийгээд байгаа юм. Юу гэвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг МАХН–аас нь салгах оролдлогыг МАН–ынхан уйгагүй хийж байна. Энэ байдлаас нь харвал намд лидер чухал гэдгийг МАН–ынхан маш сайн мэддэг юмшиг байгаа юм.

Монголын улс төрийн 20 гаруй жилийн түүхийг аваад үзвэл Н.Энхбаяраас өөр лидер байдаггүй юм. Одоогийн МАН–ын лидер нь Н.Энхбаяр л байсан. МАН–ынхан түүнийг тугаа болгож байхдаа хэдэн ч удаа улс төрийн ялалтад хүрч байв даа.

Одоо МАХН–ын лидер нь бас л Н.Энхбаяр. Ерөөс Н.Энхбаяр бол лидер. Тиймээс Н.Энхбаяраас МАХН–ыг салгах юм бол энэ нам суларч, удахгүй болох 2020 оны сонгуульд орон зай гарна гэдгийг МАН–ынхан, бас АН–ынхан ч тооцоолоод байгаа хэрэг.

Шуудхан хэлэхэд МАН–ынхан Н.Энхбаярыг лидер гэдгийг мэднэ. Мэдэхийн дээдээр мэддэг учраас нам руу нь, өөр рүү нь чиглүүлсэн “операци”-аа таслахгүй байгаа юм. Үнэн нь л энэ.

Эцэст нь хэлэхэд намд лидер хэрэгтэй. Лидертэй нам л урагшилдаг. Хэрэв лидергүй бол сонгогчид байдагсаналаа өгч, хэт олноор нь төрийн толгойд залаад ч засаглаж чаддаггүй. МАН үүнийг яруу тодоор харуулж байгаа билээ.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2018.02.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Дэлхийд танигдсан Монгол нисгэгч

...

Дэлгэрэнгүй » 2016.09.21

Үндсэн хуулиа өөрчлөнө гэдэг бол зүгээр л ЗГ-аа хамгаалах гэсэн башир арга

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

ХААН БАНК тэтгэврийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй олгож эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.16

Ам хэлээ мэдэж яв

...

Дэлгэрэнгүй » 2015.07.20

Дэлхийн кино одуудтай Монгол бүсгүйчүүд анх удаа улаан хивснээ хамт алхлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.04

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Монголын эдийн засгийн чуулган”-д панелистаар оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.05.21