Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

Монгол түмний уламжлалт баяр цагаан cap 20-иодхон хоногийн дараа болно. Монголчууд энэ баярт бэлтгэхийн тулд байдгаа зориулдаг. 

Нэг ёсондоо халаасаа бүрэн хоосолдог. Учир нь, идээ ундаа элбэг байвал тэр жилдээ сайхан амьдарна гэж итгэдэг болохоор тэр. Сүүлийн 10-аад жилд бүр ч өргөн дэлгэр, нүсэр тэмдэглэдэг болсон. Энэхүү өгүүлбэр нийслэлчүүдэд илүү хамааралтай. Орон нутгийнхан, малчин ард түмэн бол байгаа бүхнээ дэлгэж, жилийн жилд уламжлалаа хадгалан өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн түүх бий. 

Харин хот хүрээнийхэн арай өөр. 2000-аас өмнөх онд цагаан сарын баярыг тэмдэглэхээс тэмдэглэдэггүй нь олон байв. Ёс төдий л байсан. Тэгвэл 2000 оноос хойш ёстой л байдаг бүхнээ барьдаг болжээ. Ялангуяа гайгүйнхэн бэлтэй нэг нь нөгөөгийнхөө дээр гарах гэж хамаг үнэтэй бүхнийг хамж авдаг. Энэ нь ганзаганы наймаачдад шар тос болж байна.

Томчуудын хөлд дунджаас доогуур орлоготой иргэд нь өртөхгүйн тулд мөнгө олж болох бүхий л аргыг хэрэглэдэг. Товчхондоо бол гэрийнхээ болон өөрсдийнхөө биед байдаг үнэт эдлэлээ ломбард гэгч байгууллагад “хураалгадаг”. Энэ бол бичигдээгүй хууль. Бүр үндсэн хуулиар заагаад өгчихсөн юм шиг ломбард руу үнэт эдлэлээ бариад гүйж байгаа юм. Арга ч үгүй биз. Өмнө нь бэлэг бэнчинд ихэнх мөнгөө зарцуулдаг байсан монголчууд сүүлийн үед хоол хүнс, дээл хувцсанд гол хөрөнгө өгөх болжээ.

Тэр утгаараа хэвлэл мэдээллийнхэн жил бүрийн cap шинийн өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өртгийн талаар багц сурвалжилга хийдэг болсон байна. Үүний дагуу бид ч нийслэлчүүдийн хамгийн их цуглардаг “Хүчит шонхор”, “Баянзүрх” зах болон ганц нэг үзэсгэлэн худалдаан дээр очиж сурвалжилга бэлтгэлээ. Сурвалж-лагынхаа эхэнд ганцхан зүйлийг товч өгүүлье. Барааны үнэ бүхэлдээ өссөн байна.

Ингэхдээ долоо хоногийн давтамжтайгаар өсөж байгаа бололтой. Ялангуяа цагаан сарын гол идээ болох мах, сүү, цагаан идээ. Энэ бүхнийг наймаачид, ченжүүд шууд шатахууны үнэтэй холбон тайлбарлаж байгаа юм. Нийслэл хотод өргөн хэрэглээний А80 1,480-1,550, Аи92 шатахуун 1,630-1,650 төгрөгийн үнэтэй байгаа ч хомсдолтой. Харин орон нутагт литр тутамдаа 80-150 төгрөгөөс өсжээ. Энэ нь малчдын нийлүүлдэг мах, сүү, цагаан идээний үнэ өсөхөд шууд нөлөөлж байгаа гэнэ.

60 САЯ ГАРУЙ МАЛТАЙ МОНГОЛЧУУД МАХНЫ ҮНЭЭ "ХАЗААРЛАЖ” ЧАДАХГҮЙ Л БАЙНА

Долоохон хоногийн өмнө дээрх гурван захад хонины цул мах 4,800-4,900, үхрийн цул мах 6,500-7,500 төгрөгийн үнэтэй байв. Харин дээрх үнэ долоо хоногийн дараа гэхэд даруй 1,000-1,500 төгрөгөөр нэмэгджээ. Ямааны махны эрэлт ихэсдэг энэ үед бас л нэмэгдсэн байна. 4,200 төгрөгийн ханштай байсан мах 5,500 болтлоо өсөв. Бөөний үнэ ч мөн адил нэмэгдсэн үзүүлэлттэй гарав. Тодруулбал, хонины мах 4,600-4,900 төгрөгийн үнэтэй байна. Энэ жилийн хувьд мах ховордсон тохиолдол байхгүй.

Харин ч өмнөх жилүүдийнхээс элбэг байсан ч үнэ ийн өссөнд шатахууны хомсдол нөлөөлөв. 20 гаруй хоногийн хугацаанд нийслэлд шатахуун хомсдож, орон нутгийнхан үнээ нэмсэн. Шатахуун одоо хомсдолтой хэвээр. Дээрх хүчин зүйлийг махны ченжүүд далимдуулан хэлэх тайлбараа ч нэгтгэж амжжээ. Махны үнэ өссөн шалтгааныг асуусан хүн бүрт “Шатахуун өссөн. Бид зардлаа л арай ядан шингээж байна” гэсэн тайлбар өгөөд зогсож байна.

Үүнээс гадна cap шинийн баярын гол хүндэтгэлийн зоог болох ууц, өвчүүний үнэ өссөн үзүүлэлттэй гарав. Өнгөрсөн жил өвчүү том, жижгээсээ хамааран 120-350 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин өчигдрийн байдлаар 150-400 мянган төгрөгт хүрчээ. Хамгийн жижиг ууцыг 150 мянгаас яриад өгнө гэх аж. Харсан хүн бүрт гологдохооргүй ууц авахын тулд та халаасандаа хамгийн багадаа 180-200 мянган төгрөгтэй байх хэрэгтэй. Тэгвэл үхрийн өвчүү нэг кг-ыг нь 6,800-7,000 төгрөгөөр үнэлжээ. 10 кг-тай өвчүү 68,000-70,000 төгрөг болно гэсэн үг.

ЦАГААН ИДЭЭНИЙ ҮНЭ ӨСӨВ

Хүнсний захууд дээр зарж байгаа цагаан идээний угшил ч Архангайгаас гаралтай байх аж. Үнэн, худлыг ялгаж мэдэхгүй ч “Хүчит шонхор”, “Баянзүрх” захын цагаан идээний тасгийн худалдагчдын олонх нь бүтээгдэхүүнээ Архангайнх гэж тодотгов. Гэхдээ Тусгаар тогтнолын талбайд Архангайн малчид нь өөрсдөө бүтээгдэхүүнээ борлуулж байгаа учраас хүн хөдөлгөөн нэлээд их байх аж. Чихэртэй ааруул л гэхэд 10 төрөл байв.

Үнийн хувьд хэлбэр хэмжээнээсээ шалтгаалаад 12-15 мянган төгрөг. Сүүн ааруул 20,000, шар тос нэг кг нь 14,000, цагаан тос 10,000, ээзгийтэй тос 7,000, бор ааруул 10,000 төгрөг гэх мэт үнэтэй. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 2,000-аас дээш төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Нэмэгдсэн гол шалтгаан нь тээвэрлэлтийн зардлаа шингээсэн гэх. Өнөөх л шатахууны үнэ нэмэгдсэн учраас үнийн хувьд бага зэрэг өссөн тал бий гэдгийг малчид хүлээн зөвшөөрөв.

ХҮНСНИЙ НОГОО 200-300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Гэхдээ энэ өдрүүдэд мах, ууц, өвчүү, цагаан идээний лангуу л хамгийн их хүнтэй байлаа. Бусад хүнс болон хүнсний ногоог баяраа дөхүүлж байж авахгүй бол муудах, чанар алдагдах аюултай тул лангуунууд нь харьцангуй сийрэг. Иргэдийг цуглуулж буй өөр нэг газар нь энд, тэнд зохион байгуулагдаж буй cap шинийн үзэсгэлэн худалдаа. Харамсалтай нь, үнийн хувьд тийм ч таатай биш. Хэвийн боов тэргүүтний үнэ хэвээрээ ч үндэсний үйлдвэрлэл гэх бэлэг сэлт харьцангуй үнэтэй байх аж.

ДҮГНЭЛТ

Cap шинийн өмнө шатахуун импортлогчид төр засгийн удирдлагуудыг бойкотлосон. Тэд чаддаг зүйлээ хийв. Үр дүнд нь Засгийн газраас АИ92, А80 шатахууны татварыг тэглэснээ зарлалаа. Гэсэн ч өнөөдөр шатахууны хомсдол хэвээр. Нөгөө л “М-Ойл”, “Синчи Ойл”, “Шунхлай" шатахуунаа олгож байна. Бусад нь жигд биш. Тийм учраас энэхүү хомсдол иргэдийн нуруун дээр маш том дарамт бий болгов.

Шатахууны үнэ өссөн л бол өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгддэг. Харин шатахуун буурахад дагаж буудаггүй тогтолцоо манайд бий. Иргэдийн хэлж буйгаар маргааш гэж цаг алдалгүй баярын гол идээ, шүүсээ базаасан хүн л хожих гэнэ. Цаашид баяр дөхөх тусам үнэ нэмэгдсээр л байх аж. Халаасандаа хэдэн төгрөгтэй болсон л бол маргааш гэж хойшлуулалгүй баярын идээ, шүүсээ бэлдэж базаахыг зөвлөе.

Долоо хоногийн дотор 1,000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн махны үнэ долоо хоногийн дараа дахиад хэдэн төгрөгөөр өссөн байхыг бид таашгүй. Нийслэлчүүд баярын өмнө шатахуунд дарлуулж, халаасаа сэгсрээд ч болтугай элбэг дэлбэг баярлахыг хүсэж байна. Үүнд хожиж байгаа нь хэдэн ченжүүд, бас ломбард.

Ломбардын сейф алт, мөнгөн эдлэлээр дүүрэх цаг иржээ. Өнгөрсөн жил дундаж төвшний орлоготой айл цагаан сарын баярт зориулан 750 орчим мянган төгрөг зарцуулсан тухай сурвалжилгыг бид хүргэж байсан. Тэгвэл энэ жил тоон дүн нэлээд өсөх нь.

Б.МӨНХЗУЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

2018.01.31

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Баянзул: Төв банкны нэр хүндэд зориудаар халдах үйлдэл нь нийтээрээ үүрэх эрсдэлд хүргэдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.10.22

“Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.09.26

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

С.Өлзийхүүгийн охины хөхний асуудал

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

Хотын даргын өр тавьж хийсэн шинэчлэл нийтийн тээврийнхэнийг элгээр нь хэвтүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Жолооч танд бэлэн бус торгуулийн системтэй холбоотой асуудал тулгарсан уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.11.02

МҮСХНХ, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.04.14

Гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангана

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Л.Болд ХБНГУ-ын холбооны канцлер А.Меркельтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

Г.Ганжаргал: Амаа ангайж унтдаг хүн бөгтөр, өвчлөмтгий, хоолойны махтай, өмхий амтай болдог

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргадаг эгч дүүс баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.25