С.Амарсайхан: Хуралдаа суухгүй гишүүдтэй хариуцлага тооцно

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт  НИТХ-ын  ээлжит XVIII хурал хуралдсан. Tус хуралд НИТХ-ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 24 төлөөлөгч оролцсон буюу  төлөөлөгчдийн ирц 53.3 хувьтайгаар хуралдсан. Хуралдааны төгсгөлд нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон атлаа НИТХ-ын хуралдаа суудаггүй,  шалтгаангүй хурал тасалсан төлөөлөгчидөд хандан  НИТХ-ын дарга С.Амарсайхан хатуухан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

С.Амарсайхан:"Төлөөлөгчид та бид захиргааны албан хаагчидаасаа том хариуцлага шаарддаг, ёс зүйтэй байхыг нэхдэг шигээ жижигхэн хариуцлагыг өөрсдөө биелүүлдэг байх сэтгэл итгэл байхгүй бол энд суух ямарч шаардлага байхгүй. Иргэдээ төлөөлж байгаа, нутгийн удирдах ёсыг өөрсдөө хэрэгжүүлж байгаа эрхэм төлөөлөгчид та бүхэн өөрсдөө ёс зүй, хариуцлага, сахилга батыг хэн нэгнээс гуйдаг, асуудаг, эрдэг, сурдаг байж болохгүй. Ялангуяа МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, АН-ын Ц.Баатархүү хоёр надаас төлөөлөгчдийн ирцийн тухай асуух, шаардах биш өөрсдөө төлөөлөгчидөө хуралдаа суулгах, ирц бүрдүүлэх, нэгдсэн хуралдаанд бүлгийнхээ төлөөлөгчдийг оролцуулах, хариуцлагыг нь дээшлүүлэх тал дээр анхаарч ажилла.

Ер нь  энд байхгүй байгаа, хуралдаа суудаггүй төлөөлөгчид хөгжлийн тушаа болсон, асуудал ажил гацаадаг хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, явцуу сэтгэлгээгээ өөрсдөөсөө эхлээд хаяцгаах хэрэгтэй. Өнөөдөр хуралд сууж байгаа 24 төлөөлөгчөөс гадна гадаадад томилолтоор яваа 6 төлөөлөгч байгаа, бусад төлөөлөгчдийг хуралдаа суулгах асуудлыг хоёр бүлгийн дарга анхаарч ажилла гэдгийг зориуд хэлье.

Төлөөлөгчид өөрсдөө үйл ажиллагааны зардал, урамшуулал аваад явж байгаа, үүнийг нуух шаардлага байхгүй, зардал урамшуулал аваад явж байгаа юм бол сард ганц болдог, жилд 10 хүрэхгүй удаа болдог НИТХ-ын хуралдаа ирээд суучихдаг, иргэдийнхээ төлөөлөл болж ажилладаг, сонгуулиар амлаж байсан шигээ иргэдийн асуудлыг ярьдаг, шийдвэрлэхэд оролцдог байх хэрэгтэй. Хуралдаа суухгүй, байхгүй байж байснаа гэнэтхэн гарч ирээд хууль дүрэм гээд том том юм ярьж улс төр хийчихээд алга болчихдог байж болохгүй ээ. Энэ тал дээр ил тод нээлттэй байх ёстой. Хоёр бүлгийн дарга энэ асуудлаар  нээлттэй мэдээлэл хийгээд цаашид хуралд ирэхгүй байгаа төлөөлөгчид, ирсэн ч ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг төлөөлөгчидтэйгээ хариуцлага  тооц, иргэддээ нээлттэй мэдээлэл өг гэсэн саналыг хүргэж байна" гэсэн юм.

Ийнхүү Нийслэлийн иргэдийн төлөөлөл болж НИТХ-д сонгогдсон атлаа иргэдээ төлөөлөх үндсэн ажлаа хийдэггүй, хуралдаанд оролцдоггүй, шалтгаангүйгээр хурал тасладаг төлөөлөгчидтэй хариуцлага ярих ёстой гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ дурьдлаа. Цаашид төлөөлөгчдийн ирцийг нэмэгдүүлэх, хуралд нь ирүүлэх асуудалд анхаарч ажиллах үүргийг  НИТХ дэх МАН, АН-ын бүлгийн дарга нар болон Ажлын албанд үүрэг болголоо.

2018.01.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Шагнал хийгээд цоорхой дээл

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26

Ч.Улаан ба Д.Тэрбишдагва

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бурхнаас өгсөн бэлэг” ах чинь биш М.Энхболд байсныг бүү март!

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Дорноговь аймгийн Даланжаргалан сум “сүйрлээ”

...

Дэлгэрэнгүй » 2019.04.30

ОРГИЛ ЦАГ /nevtruuleg SBN/

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Үндэсний мөнгөн тэмдэгт болох “төгрөг”-тэй зүй ёсоор харьцъя

...

Дэлгэрэнгүй » 2017.05.30

З.Энхболд Архангай аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Архинд донтох өвчний үе шат, шинж тэмдгийг хэрхэн таних вэ

...

Дэлгэрэнгүй » 2017.12.06