Эрүүл мэндийн салбарын 15 жилийн хугацаанд хэрэгжээгүй цахим интернет төслүүдийн нууц ноёнтон Х. Хүрэлбаатар гэж хэн бэ?

Эрүүл мэндийн салбарт 15 жилийн хугацаанд нэг ч цахим интернэт төслүүдийг ашиглалтанд оруулаагүй байна. Энэ салбарын онцлог нь дандаа эмч нар байдаг тул цахим интернетийн ойлголтгүй байдлыг ашиглаж асар их мөнгө угаасан байна. 15 жилийн хугацаанд нэг ч төсөл дуусаагүй байгаа нь даанч харамсмаар. Хэрэгжээгүй төслүүдээс дурдвал:

2004 онд Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран одоогийн Улсын 2-р төв эмнэлэгт MedLand програм хангамж болон тоног төхөөрөмж нийлүүлэхээр 80000 ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн байна. 13000 ам.доллараар 15 ширхэг компьютер болон дагалдах тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн ба үлдсэн 67000 ам.доллараар “Medland”програм хангамжийг бүтээж тус эмнэлэгт нэвтрүүлэхээр болсон байна.

Гэвч тус “Medland” програм хангамж 2007 оныг хүртэл нийлүүлэгдээгүй ба нэг ч өдөр ажиллаагүйн улмаас аргагүйн эрхэнд УХТЭмнэлэг нь “Мон Ай Ти” ХХК-аас “e-Hospital”програм хангамжийг авч ашигласан байх юм. Програм хангамж бүтээхээр төсөвлөгдсөн 67000 ам.доллар ЭМЯ-ны мэргэжилтэн Х.Хүрэлбаатарын халаасны мөнгө болж, Эрүүл мэндийн яамныхны Мэдээлэл технологийн мэдлэггүйг ашиглаж дараа дараагийн их хэмжээний мөнгөний ажлынх нь эхлэл болсон байна.

2007-2008 онд Белги улсын зээлээр Дорнод аймагт 4,6 сая еврогийн өртөгтэй Оношлогооны төхөөрөмж болон эмнэлгийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд оруулах зорилготой програм хангамж нийлүүлэх төсөл хэрэгжсэн байх юм. Энэхүү төслийн хүрээнд  437,044 еврогоор Белги улсын FSE and Cegekaкомпани “C2M”програм хангамжийг 20 ширхэг компьютерийн хамт нийлүүлсэн байх юм.

Гэвч “C2M” програм хангамж Монгол улсын эрх зүйн орчинд таарахгүйн улмаас нэг өдөр ч ашиглагдаагүй байна. Х.Хүрэлбаатар мэргэжилтэн тус програмыг хүлээж авсан ба програм хангамж ажиллаагүй талаар ерөнхий сайд Алтанхуягийн дэргэдэх Мэдээлэл технологийн зөвлөлд тайлбарлахдаа Сангийн яам хүлээж ав гэсэн болохоор хүлээж авсан гэсэн сонин тайлбар өгсөн байдаг!!!  437,044 евро тийм бага мөнгө гэж үү? Эсвэл Х.Хүрэлбаатарт ашигтай байв уу?

2011 онд ЭМЯ, Глобал сангийн ДОХ,Сүрьеэгийн төслийн хүрээнд ЭМЯамны Цус судлалын үндэсний төв /ЦСҮТ/-д Донорын бүртгэл болон цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулах зорилгоор 78.000 ам долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. 2011 оны 6-р сард ИТС ХХК-тай ЦСҮТ гэрээ байгуулж ажлаа эхэлсэн байна. 2012 оны 4-р сараас тестэнд орж, 2013 оноос ЦСҮТ-ийн үйл ажиллагаанд нэвтэрч эхэлсэн байна. Гэвч төслийн өртөг нь хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар 23.000 ам. долларын нэмэлт санхүүжилтийг ИТС ХХК дахин авснаар төслийн нийт санхүүжилт 101.000 ам.доллар болсон байх юм. ЦСҮТөв ньЛабораторийн тоног төхөөрөмжөө програмд холбуулах шаардлага тавихад танай төхөөрөмжүүд програмд холбогдох боломжгүй гэсэн тайлбарыг Х.Хүрэлбаатар мэргэжилтэн өгсөн байх юм. Тус төсөлд хяналт тавих ёстой хүн нь шүү дээ.

Судлаад үзэхээр 1998 оноос үйлдвэрлэгдсэн Лабораторийн тоног төхөөрөмжүүд нь HL7, ASTM гэсэн стандартуудаар програм хангамжтай холбогдож ажиллах боломжтой байх юм. Эсвэл Монгол улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүнээр хангадаг ганц төв нь 1998 оноос хойш үйлдвэрлэгдсэн нэг ч Лабораторийн аппаратгүй гэж үү? Үгүй л баймаар юм.

ЭМЯ-ны мэргэжилтэн Х.Хүрэлбаатар ИТС ХХК-г өмөөрөх шалтгаан нь Цолмон, Цэлмүүн гэсэн өөрийн багийн 2 хүнээ Глобал санд оруулж, өнөөдрийг хүртэл Глобал сангаас цалинжиж байгаа. ИТС ХХК нь Ньюсоник ХХК-ны охин компани бөгөөд захирлыг нь Цэлмэг хийдэг байх юм. Ньюсоник ХХК-ны булхай дараа дараагийн баримтуудаар илүү тодорхой гарч ирэх болно.

2012 онд Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран Монгол улсын 0-16 насны хүүхдүүдэд чиглэсэн “Эрүүл монгол хүүхэд” нэртэй 17.0 тэрбум төгрөгийн өртөгтэй төслийг хэрэгжүүлсэн. Монгол улсын бүх сум,өрхийн эмч нарыг уг програм дээр 2 сар ажиллуулсан боловч, программ нь дүнгээ гаргаж чадаагүйн улмаас энэ ажил бүхэлдээ үр дүнгүй болсон байх юм.

Сураг сонсоход тус програм хангамжийг Нью соник ХХК хийсэн гэх бөгөөд мэргэжилтэн Х.Хүрэлбаатараас тодруулахад тус төсөлд програм хангамжийн ажил хийгдээгүй гэсэн тайлбар хийдэг. 2012 онд өрх, сумын эмч нар програм дээр үзсэн үзлэгээ оруулж хөлсөө авдаг байсан нь олон эмч нарын яриагаар батлагддаг ба програм инсталл нь одоо ч зарим эмнэлэгт байдаг. Програм хангамж ямар өртгөөр бүтсэн нь одоог хүртэл тодорхойгүй ба програмтай холбоотой бичиг баримт ЭМЯ-аас огт олддоггүй.
 
2008 онд ЭМЯ өөрийн харъяалалын 15 эмнэлгүүдээ шилэн кабелиар холбох 330.0 сая төгрөгийн өртөгтэй төсөл, үүнээс яг жилийн дараа ЭМЯ өөрийн харъяалалын 15 эмнэлэг, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг шилэн кабелиар холбох 3.3 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжүүлсэн байх юм. Яг жилийн өмнө 15 эмнэлгээ холбочихоод бас дахиад шилэн кабелиар холбох ажил хийсэн байх юм. Энд харамсмаар юм нь эдгээр эмнэлгүүд шилэн кабельд найдвартай сүлжээгээр хангагдаагүй ба зөвхөн түрээсээр холбогдсон байдаг ба уг төслийг Ситинэт ХХК гүйцэтгэсэн байдаг.

Хэрвээ хувийн компани 50 салбараа холбох байсан бол 500.0 сая төгрөгөөр найдвартай сүлжээнд хангалттай холбох байсан. Эндээс хархад 2.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай төслөөр эмнэлгүүдээ найдвартай сүлжээгээр холбочихгүй үнэхээр сэтгэлгүй хэт шуналтай байгаа нь харагдаж байна. Тус төслөөр холбосон шилэн кабель нь түрээсийнх болохоор аймаг, дүүргийн эмнэлгүүд төслийн хугацаа дуусахад шилэн кабелийн түрээсийн зардал өндөр гэдэг шалтгаанаар ашиглахаа байсан байх юм. Хэрэв найдвартай сүлжээтэй байсан бол түрээс гэхгүйгээр л ашиглах байлаа.

2015 онд “Эмийн аюулгүй байдлын систем” нэртэй 5.0 тэрбум гаран төгрөгийн өртөгтэй төслийн тендерт Ньюсоник ХХК шалгарч 2017 онд ажлаа хүлээлгэж өгсөн байх юм. Тус төсөл нь Монгол улсын бүх эмийн сан, эмнэлэгт ажиллах ба одоогоор ажилласан газар байхгүй л байна. Дашрамд хэлэхэд Ньюсоник ХХК-ны ерөнхий инженер нь Цэлмэг, охин компани нь ИТС ХХК гэсэн мэдээлэл тус тендрийн бичиг баримтанд байх юм. Мөн Ньюсоник ХХК, ИТС ХХК-ны хийсэн програм хангамжууд нь Devexpress XAF ашиглаж бүтээгдсэн нь мэргэжлийн програмистүүдэд илхэн байгаа юм.

2012 онд “Цахим эрүүл мэнд-1” нэртэй 18,950,000 ам.долларын төсөл эхэлснээр энэ ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй ба юу хийсэн нь тодорхойгүй байгаа юм. Учир нь өндөр өртөгтэй төслүүдэд Х.Хүрэлбаатар заавал оролцдог шүү дээ. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Цахим эрүүл мэнд-2” 23.0 сая ам.долларын төсөлд Цолмон, Цэнгүүн нар дэлхийн банкнаас цалинжаад явж байгаа ба ЭМЯ-ыг төлөөлөн ажиллаж байгаа хүн нь нөгөө л Х.Хүрэлбаатар байх юм. Энэ төслийг л Х.Хүрэлбаатар битгий залгичихаасай.

Яагаад гэвэл Х. Хүрэлбаатар нь өөрт ашиггүй бага хэмжээний төсөвтэй төслийг олон жилийн турш хүлээн авахгүй царцааж, үр дүнгүй болгодог. Өөрт ашигтай ихээхэн хэмжээний төсөвтэй төслийг ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлөөр оруулан ямар нэгэн байдлаар хүлээн авдаг. Хүлээн авсан төслүүд нь үр өгөөж муутайгаас гадна удахгүй замхарч алга болдог. Энэ мэт олон төсөл хөтөлбөрүүд ЭМЯамны нэгэнмэргэжилтний хувийн ашиг сонирхлын зөрчлөөс болж татвар төлөгчдийн мөнгө болон гадны зээл тусламжийн хөрөнгө мөнгө замхран алга болсоор байна.

Монгол улсад Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг 21 компани “МИТАМ” холбоог байгуулан нэгдэж бүгд л Х.Хүрэлбаатарын талаар ярьцгааж байх юм. ЭМЯ-ны мэргэжилтэн Х.Хүрэлбаатар оролцсон ажил 15 жилийн хугацаанд үр ашгаа өгсөн нь үгүй болохоор “МИТАМ” холбоо  “Цахим эрүүл мэнд-2” төслийг хэрэгжүүлээсэй хэмээн хүсэх юм. Учир нь Монголын мэдээлэл технологийн шилдгүүд шүү дээ.

Ноён Х. Хүрэлбаатар та 3 сая хүний эрүүл мэндээр тоглож дуусах болоогүй юу? энэхүү албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа нэг ч зоригтой албан тушаалтан энэ салбарт байхгүй байгаа нь даанч харамсалтай. Дараагийн удаад түрүүвч нэг хамсаатан, хамаарал бүхий хөрөнгө мөнгөтэй эрхэмүүдийг тавина...

Эх сурвалж: http://www.zuv.mn/page/newsmore/17100

2018.01.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

ЭЕШ-д шинэ сорил нэмэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

Өршөөл үзүүлбэл Ш.Алтантуяагийн хэргийг тогтооход тусална гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.05.21

Г.Шийлэгдамбын суудлын төлөөх тулаан ширүүсчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

Хөгжлийн банкны удирдлага Беларусийн Аж Үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Эрэлтэт мэдээ: ”Сайн аав” уран сайхны киноны хамт олон оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.12.28

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн шийдвэрүүд гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.28

Албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг нээх, өргөтгөн салбар бүлэг байгуулахыг Засгийн газар дэмжинэ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид түр үнэмлэхээ гардаж авлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.28