Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс

Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс

Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Мэргэжилтнүүд үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна.
 

1.    Цагаан гаа

Шинэхэн цагаан гааны 80.9 хувийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3 хувь, тос 0.9 хувь , эслэг 2.4 хувийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин, С амин дэмүүд агуулагддаг. Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоолны шингэцийг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба өтгөн хатахад тустай байдаг. Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй байдаг. Цагаан гааг цай болон хоолондоо хийж хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

2.    Овьёос

Овьёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. Овьёос нь уусдаг эслэг болон уургаар баялаг тул хүнд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. В амин дэмийн агууламж нь 55 хувьтай байдаг ба исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Мөн биеийн жингээ хянахад туслахаас гадна β-глюкан нь хүний биеэн дэх муу холестринийг бууруулах нөлөө үзүүлдэг. Олон төрлийн эрдэс бодисоор баялаг тул хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тустай. Сүүнд буцалгаж, дуртай жимсээ хольж зутан хийх, аяганд овьёосоо хийгээд дээр нь тараг, зөгийн бал хийж сайн хутгаж хэрэглэнэ.

3.    Халуун шоколад

Хар шоколад нь флавоноидоор баялаг байдаг. Флавоноид нь исэлдэлтийн эсрэг бодис агуулсан ,чөлөөт радикалууд хүний биеийг гэмтээхээс хамгаалах, цусны эргэлтийг түргэсгэх,  хавдарын эрсдэл, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой. Халуун сүүнд 2 дөрвөлжин хар шоколад хийж уух нь эрүүл мэндэд тустайгаас гадна биеийг дулаацуулдаг.

Хар шош

Хар шош нь уураг, эслэг, эрдэс бодисоор баялаг, исэлдэлтийн эсрэг бодисын агууламж бусад төрлийн шошнуудаас их байдаг. Хар шошны шөл нь булчинг цус болон хүчилтөрөгчөөр хангаж, бие организмын дархлааг сайжруулж, хүйтэнийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг.

5.    Хушга

Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг. Хушга нь зүрх судсыг эрүүл байлгахад тустай ханаагүй тосны хүчил ихээр агуулдаг төдийгүй аминдэм E-ээр баялаг байдаг. Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Эдгээр бодисууд нь хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тодорхой хэмжээргээр тустай байдаг.

6. Амтат төмс 

Амтат төмс нь зөвхөн амтаараа төдийгүй эрүүл мэндэд хэрэгтэй шинж чанараар маш сайн хүнсний ногоонд тооцогдоно. Кали, магни, аминдэмүүд олон төрлийн шимт бодисууд агуулагддаг. Калий ихээр агуулдаг нь цусны даралтыг бага байхад туслаж, цус харвахаас сэргийлдэг талтай. Жигнээд, хуураад, буцалгаад гээд янз бүрээр ашиглаж болох ба дөнгөж тогооноос гарсан төмсний зутан шөл идэх нь хүйтэнийг эсэргүүцэхэд тустай.

 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

2018.01.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно

...

Дэлгэрэнгүй » 2019.04.23

" Капитал" дампуураагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.04.23

Я.Содбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Түймрийн голомтод сельфидсэн дарга

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Цагдаагийн постыг тойрч, шороон замаар тээвэрлэлт хийж байх явцдаа зам тээврийн осол гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

БОХХААБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Хөлбөмбөгчид Брунейн багтай тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.24

Нэр дэвшигчдийн ихэнх нь хар жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.26

С.Оюун нэр дэвшихгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Хотын даргын өр тавьж хийсэн шинэчлэл нийтийн тээврийнхэнийг элгээр нь хэвтүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

Барьцаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.22

Агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

“VIP auto moto festival” долоо дахь жилдээ болно

...

Дэлгэрэнгүй » 2018.04.17

Н.Учрал: Эмч, багш нарын эрхийг зөрчиж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.04

Жолооч нар камер өнгөрөөд хурдаа нэмдэг үе өнгөрөв

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01

Шуурхай мэдээ: Хар тамхи зөөвөрлөсөн гэх Б.Бадралын хурал хойшиллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Төсвөө дахин тодотгож чангалсан бүсээ бас дахин чангална

...

Дэлгэрэнгүй » 2015.07.30