"Петровис" тэргүүтэй шатахуун импортлогч шантаажчин компаниудын тусгай зөвшөөрлийг нь цуцлая

Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа ч манайд нэмэгдчихээд байгаа. Нэмэгдэх нь битгий хэл, шатахууны хомсдол үүсч, импортлогч хэдэн компаний нөлөөгөөр иргэд хөлд нь чирэгдээд хэд хоногийг ардаа үдлээ. Үнэндээ тэд төрөө шантаачилж, Монголын төр шатахуун импортлогчдын халаасанд нь гүйж орчихоод байгаа хэрэг.

Олон улсын зах зээл дээр шатахууны үнэ буурахад манайд дагаад үнээ бууруулж байсан түүх өнгөрсөн хугацаанд байхгүй. Харин төрөө шантаажилж байж, шанд нь үнийг хэвэнд нь байлгадаг шантаажчин зан манай импортлогч компаниудад зуршил болоод удаж байна.

Ашиг бага байна, үнээ нэммээр байна гэж гоншигноно.

Үнэхээр ашиг бага байгаад байвал больчих хэрэгтэй. Чадахгүй гэвэл шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өөр компанид өгчих. Тэртэй тэргүй хангалттай ашигтай бизнес болохоор өөр компаниуд шүүрээд авна.

Ашиггүй ажилладаг гэж гонгинодог ч бодит байдал дээр байдал эсэргээрээ. Учир нь өнгөрсөн жилүүдэд шатахуун импортлогчид компаний эзэд яаж хөлжсөнийг төр түмэн мэднэ. Ашиг багатай ажилладаг  бол "Петровис” тэргүүтэй компаний эзэд оффшорт данс нээлгэж, алтны ордууд худалдаж авах гээд гүйж байхгүй л болов уу.  Энд яагаад "Петровис” компанийг онцлон дурдав гэхээр төрөө шантаажилдаг нефть импортлогч компаниудаас  тус компани манлайд нь явдаг.

Тус компани шантааж гэх мэт буруу зүйлд л тэргүүнд нь явдаг болохоос бусдыгаа зөв зүйлд уриалж, нийгэмд сайн сайхан зүйл хийж байв уу, үгүй.  Харин эсэргээрээ "магнат”-уудаасаа жижиг гэгддэг ч  "М Ойл” компани шатахууны хомсдол үүссэн энэ хэдэн өдрүүдэд уян хатан байж,  шатахуунаа хуучин үнээр нь борлуулж байгаа гэх таатай мэдээ дуулдаж байна лээ.

Тэгвэл "Петровис” компаний түгээгчид "удирдлагуудын өгсөн үүрэг даалгавараар шатахуунаа борлуулахгүй байгаа” хэмээн хээв нэг хариулж суусан. Тэрбээр "Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтай нэгэн нэвтрүүлэгийн үеэр хэлсэн үгэндээ "төр мөнгө оруулж чадахгүй байгаа юм чинь яахын, улс төрчдөөс ичиж байна хэдхэн хүнийг баяжчихна гэж айгаад байгаа юмуу” хэмээн хэлж суусан. Үнэн. Үнэндээ хэдхэн хүн баяжихаад байгаа нь үнэн.  Тэдний нэг нь "Петровис”-ын Ж.Оюунгэрэл та. Энэ хатагтай нийгэмд баялаг бүтээж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж байв уу.

Харин эсэргээрээ ард түмний халаасаар өврөө түнтийлгэсэн гэхэд буруудахгүй болов уу.  Тэр ч бүү хэл цаашлаад оффшорт нуусан мөнгөө ямар нэгэн аргаар "угааж” арвижуулахыг санаархан, дахиад мөнгө босгох гэж улайран уул уурхай, газрын хэвлий рүү шунаж эхэлсэн гэдгийг өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд онцолж байсан.

Ер нь шантаажчин нефть импортлогчид компаниудын тэргүүн магнайд явдаг "Петровис” мэт компаниудад,  иргэдийг бухимдуулж, зохиомол хомсдол үүсгэж байгаа энэ хууль бус үйлдэлд нь, хариуцлага тооцох ёстой.

Тэд ард түмнийн мөнгөөр хөлжичхөөд, оффшорт мөнгөө нууж, цаашлаад ханаж цадахгүй төрөө шантаажилж байна. Тэр тусмаа шантаажчин нефть импортлогчид компаниудын тэргүүн магнайд явдаг оффшор данстай "Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтайд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой гэдгийг ч бас илэрхийлмээр байна.

 

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

http://www.fact.mn/339244.html

2018.01.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Босго давах боломж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.20

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монголд ямар ашигтай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 72 дугаар байрт жагсав

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Оюутнуудын хичээлдээ ирж, явах нийтийн тээврийн зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Ц.Мөнхбаяраас уучлал гуйх тогтоол гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

АН мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүлээлгэн өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

“А321”-т бөмбөг дэлбэрсэн гэдэгт 90 хувь итгэлтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

Монгол - Төвийг сахих

...

Дэлгэрэнгүй » 2015.09.09

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ҮЦХ-нд мод тарилаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.12

Хямрал, тэмцлийг шатахуунаар “өрдөх” хэрэг байна уу, Б.БОЛОР сайд аа?

...

Дэлгэрэнгүй » 2015.11.05

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНЭУ-ын Доод танхимын дарга Сумитра Махажанд бараалхав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2015.08.28

Д.Отгондалай: Тамирчин хүн бүрийн нэг зорилго бол анхны тэмцээнд түрүүлэх байдаг

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Дэлхийн брэндийн дэмийрсэн хямдрал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28