Утаагаа санаж дуугарцгаав

Саяхан УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгч УИХ-ыг тарах хэмжээнд асуудлыг авч хэлэлцэх тухай илтгэл тавив. Энэ нь мөнөөх л утааны асуудал улс төрийн тоглоомын нэг хэсэг болсон нь энэ. Гэхдээ худал биш 20-иод жилийн өмнө үүссэн асуудлыг үе үеийн засаг шийдэлгүй лавшруулж ирсэний гай юм. Би энэ асуудал дээр эрс шинэчлэлийн байр суурийг баримталдаг нэгэн. Одоо хэн нэгэнлүүгээ дайрч алдааг хайхдаа биш хамтарч доривтой өөрчлөлтийг хийх ёстой болоод байна. Хэрэв хэн нэгэн буруутан байх ёстой бол энэхүү хугацаанд байсан Засгийн газар Их хурал түүний гишүүд л буруутай шүү. 2017 оны онцлох сэдэв яах аргагүй Монгол улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийн 1 номерт зарлагдчихлаа. Дэлхийн улс орнууд хүн амынхаа эрүүл мэнд боловсрол, аюулгүй байдал гээд нийгмийн шийдвэл зохих асуудлуудаа өндөрт тавьж сайн сайханыг эрхэмлэх болсон бол манай улсын хувьд бас л доогуур бичигдсэн хэвээр байна. Уг нь бол европын томоохон хотууд болон ойрын хөрш Солонгос Хятадын хотууд агаарын бохирдол түлээ нүүрсний асуудлуудыг бүгд л давж гарсан одоо байгал экологийн тэнцвэртэй байдлыг хангаж, сэргээгдэх эрчим хүчний технологийг олон улсад нэвтрүүлж шинийг санаачлан манлайлан ажиллаж байна. Манай улсын хувьд энэхүү байдлаас богино хугацаанд гарах боломж ямагт байгаа.

Хэрэв дээр дурдсан улс орнууд үйлдвэрлэл технологийг судалж, хөрөнгө мөнгөө шийдэж, хэрэгжүүлэхэд хугацаа алдаж байсан бол бидний хувьд хэргэжүүлж болох бэлэн загвар болон техник технологи нь олон улсад нэвтэрсэн байна. Өнгөрсөн өвөл Шинжлэх ухааны академийг утааны эсрэг судалгаа дүгнэлтийг хийж шаардлагатай технологиудыг нэвтрүүлж шат дараалалтай ажил гэсэн боловч дотоодын хэдэн инженерүүдийн цахилгаан халаагуур танилцуулсанаас өөр ажил хийсэн нь харагдсангүй. Энэхүү шийдвэр нь улс төрчдийн асуудлыг өөрсдөөсөө зайлуулах башир аргын нэг байсан бизээ. Мэдээжийн хэрэг шүү дээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг төр засгийн хэмжээнд олон улсын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг шийдвэрлэхгүйгээр бодит ажил болгож үр дүн гаргах нь боломжгүй гэдгийг жирийн ард иргэд ойлгож байгаа. Бид олон зуун киллометр зам тавьлаа, гадны зах зээлээс бондоор босгосон хөрөнгө мөнгөө тийм ч үйлдвэр төслүүдэд зарцууллаа гээд байдаг хэдий ч өнгөрсөн хугацаанд хэрэггүй, тооцоо судалгаагүй үрэн таран хийсэн нь нэгэнт ил болж хариуцлага тооцох хэмжээнд хүрчлээ, тооцох ч шаардлагтай. Энэ мөнгөнүүдийн тал хэсгийг нь Улаанбаатар хотын утааны эсрэг бүр тодорхой хэлвэл нарны цахилгаан үүсгүүрүүдэд зарцуулж хэд хэдэн байршилд хийсэн бол утаа гаргаж буй олон мянган гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар хангагдах боломжтой байлаа.

Дарханд 17.5 сая долларын өртөгөөр хийж гүйцэтгэсэн нарны цахилгаан үүсгүүр 10 мегаватт гээд бодвол 500 сая доллараар 250-280 мегаватт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломж бий юм. Энэ нь гэр хорооллыг бүхлээр нь хангаж чадахуйц эх үүсвэр, мэдээж шугам сулжээний шинэчлэлийн ажлуудыг шат дараалалтай хийх шаардлагтай болно. Мөн сүүлийн 15-20 жил хогны асуудлаа шийдвэрлэх гэж бас л мунгинаж Засгийн газар болон Японы Жайка олон арван сая долларыг дэмий л салхинд хийсгэсэн нь харамсалтай юм. Хогийг ангилахгүйгээр далд үйлдвэрийн аргаар шатааж халууны энергийг түрбинд ашиглаж эрчим хүч гарган авах үйлдвэрүүд олон жилийн өмнө дэлхийн томоохон хотуудад байгал экологид хор хөнөөлгүйгээр ашиглагдаж байна. Энэ мэтчилэн олон аргууд бий бөгөөд газ байгалийн хий ч бас мөн юм. Орон сууцаар хангах дахин төлөлвлөлт хийж ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах дагуул хот шинэ дүүргүүд, төвлөрлийг саармагжуулах үүгээр дамжуулан ажлын байруудыг нэмэгдүүлэх иргэдийн орлогын эх үүсвэрүүдийг бий болгох гээд тогтмол хийгдэж байх ёстой ажлууд билээ. Тэгэхээр бидэнд ямагт боломж байгаа шат дараалалтай богино дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж түүнийгээ ягштал биелүүлэх л үлдлээ. Ирээдүйд дэлхийн хөгжлийн чиг хандлага хаашаа байна бид ч бас залуураа тийш нь залж эдийн засаг нийгмийн хөгжлөө нээг их хоцрогдуулалгүй аваад явах боломж ч бий юм.

НИТХ-ын төлөөлөгч, Эрх зүйч, Улс төр судлаач Ч.Гантулга

2018.01.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

НӨАТ-ын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

“GRANDEXPO-2015″ наадмын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Н.Наранзул: Элэгний С вирүсийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.08.22

Ражив Гандийн нэрэмжит ҮУПК болон БХЯ, ЗХЖШ хамтарсан ээлжит сургалт эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.11

Дуулиан тарьсан боож унагалт: Б.Тулга VS О.Баасанхүү

...

Дэлгэрэнгүй » 2015.09.25

Жолооч танд бэлэн бус торгуулийн системтэй холбоотой асуудал тулгарсан уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.11.02

Салбартаа анх удаа “ТАЛХ ЧИХЭР” ХК ISO9001 Олон улсын стандарт нэвтрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Эдийн засгийг эрчимжүүлэх эерэг өрөг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.10

Ч.Давааням: Аяллын хөтөч гэдэг гадаад хэл мэддэг болгоны хийчих ажил биш

...

Дэлгэрэнгүй » 2017.08.02

Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийнхэн спортоор өрсөлдөн аваргуудаа тодрууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

П.Тэмүүжин: Таеквондогийн төрлөөр олимпын эрх олгодог тэмцээн тив бүрт ганц л болдог

...

Дэлгэрэнгүй » 2016.05.24