Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

Найман Засгийн газрын үед шийдлээ хүлээж байсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах программыг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болсон юм. 

Тус ёслолын ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлж, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Батзориг танилцуулга хийлээ. Ёслолын үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Соёмбоо, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл н.Золбадрал, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар оролцлоо. 

Тус цахим программын ач холбогдол нь олон шат дамжлага дамжиж хүний гараар шалгадаг байсан ажлын ачааллыг багасгаж, инженер, техникийн ажилчдын давхцалыг арилгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг чанаржуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх төрийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх томоохон алхам нээгдэж байгаад оршино. 
Ингэснээр төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны хур системд холбогдож, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэдээлэлтэй тулгалт хийж шалгах боломжтой болж байгаа юм. 

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх,  Барилгын салбарын инженер, техникийн ажилчдын нэгдсэн мэдээллийн сан бүрдэх, салбарын бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл, тайлан, мэдээ гаргах нөхцөл бүрдэх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох журамд заасан шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд тавих хяналт, төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, нээлттэй ил тод байдал сайжирна гэж салбарын хүмүүс ихэд онцоллоо. 

2018.01.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Улсын хэмжээнд 500 гаруй хүүхэд ЭЕШ-аас хоцорчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Б.Булган яагаад захидал бичих болов

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Я.Ариунболд: Солонгосын виз мэдүүлсэн төрийн албан хаагчдаас барьцаа мөнгө шаардахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Энх цагийн эмгэнэл

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Босго давах боломж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.20

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Машины цонхны шилийг хөлрөлтөөс аврах хачирхалтай бөгөөд энгийн аргууд

...

Дэлгэрэнгүй » 2016.11.01

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Этүгэн их сургуулийнхан сайдаас саашаал хүртэв

...

Дэлгэрэнгүй » 2017.03.15

Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

”Монгол коммент”-ын хөтлөгч Батбилэгт туслах хандивын аян өрнүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147